Quantcast
Channel: Сонин хачин – Miss.mn
Viewing all 1370 articles
Browse latest View live

Жон Ленноны тоглож байсан төгөлдөр хуурийг үнэ хаялцуулжээ

$
0
0

639

Алдарт “The Beatles” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Жон Ленноны /1940-1980/ тоглож байсан төгөлдөр хуурыг онлайнаар худалдсан байна. Онлайн дуудлага худалдааг АНУ-ын Нью-Жерси муж улсад төвтэй “Gotta Have Rock and Roll”  компани зохион байгуулжээ.

Хөгжмийн уг зэмсгийг ойролцоогоор 1872 онд бүтээсэн байна. Леннон төгөлдөр хуурыг 1966 онд худалдаж авсан  аж. Леннон дуугаа зохиож байхдаа уг төгөлдөр хуураар тоглодог байсан бөгөөд зарим дуу нь хожим “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” /1967/ цомогт орсон байна.

Тэрбээр хожим нь төгөлдөр хуураа найздаа бэлэглэхээр шийджээ. Гэхдээ чухам хэн гэдэг нь тодорхойгүй байна. Уг төгөлдөр хууран дээр Ленноны нэрийг сийлсэн жижиг төмөр хавтан бэхлээтэй байдаг аж. Мөн 1971 он, бас түүний зохиосон хэд хэдэн дууны нэрийг сийлжээ.

Ленноны төгөлдөр хуурыг 800 мянгаас 1.2 сая хүртэл ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байсан боловч 575 мянган ам.доллароор худалдсан байна.

Sosa.mn


Япон хүмүүсийн тухай миний бодол…

$
0
0

3234

Хэдэн жилийн өмнө Кимура Аяако гэдэг япон хүний нийтлэлийг анх уншиж их олон зүйлийг эргэцүүлэн бодож байлаа. Түүний нүдээр “Монгол” гэх улс ямар өрөвдөлтэй, арчаагүй харагддагийг мэдээд надад харамсах сэтгэл төрсөн юм. Ингээд би ч гэсэн 12 жил Япон оронд ажиллаж амьдарч ирсэн болохоор япон хүмүүсийн тухай бичмээр санагдлаа.

Би анх 2004 онд Японд хөл тавьсан юм. 8 сард ирсэн болохоор саунд орсон юм шиг бүгчим халуун угтсан юм. Машин, цонх, шил нь гялалзсан хотын гудамж нь цэв цэвэрхэн, машины засмал болоод хурдны зам нь ямар ч өө сэвгүй гэх мэтчилэн Япон улсын хөгжил дэвшлийг хараад ажилсаг, хөдөлмөрч байна гэдэг ямар том үр дүнд хүргэдгийг ойлгож билээ.
Ингээд би оюутан монгол эгч дээрээ очиход тааз намхан, умгар жижигхэн байр угтсан юм. Зай завсрыг маш сайн ашигласан байлаа. Манайхаар бол 1 өрөө байх талбайг 2 өрөө болгосон зохион байгуулалттай байв. Ванн, жорлон бүгд бөгс эргэх зайд багтсан байлаа. Эгч маань үүнээс ч жижиг байр байдгийг хэлэхэд би бүр ангайж билээ. Хүн ам ихтэй, газар нутаг багатай гэдэг ойлголтыг шууд л эхний өдрөөс мэдрэх шиг санагдсан юм. Энэ бол миний анхны төрсөн сэтгэгдэл.
12 жил болоход хотын даргаас өгсүүлээд дундаас доош орлоготой янз бүрийн ч хүмүүстэй уулзаж учирсан юм. Япон хүмүүсийг илүү их мэддэг боллоо. Тэднээс авах зүйл их бий ч, хаях зүйл ч цөөнгүй.
Японоос суралцах зүйл маш их. Япончууд ажлыг үнэн сэтгэлээсээ шаргуу хийдэг. Цагийг яс барина, худал хэлэхийг үзэхгүй, ах захаа мэддэг хүмүүс. Үнэхээр ажлын төлөө төрсөн хүмүүс байдаг.
Япончууд ахлах сургууль зарим нь бүр дунд ангиа төгсөөд л шууд ажил дээр гардаг. Миний харснаар их сургуулийн төлбөр өндөр тул боломжтой айлын хүүхдүүд эсвэл үнэхээр цааш сурах зорилготой хүүхдүүд л их сургуульд сурдаг юм билээ. Манайх шиг болсон болоогүй заавал их, дээд сургуульд сурсан байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Манайхыг бодвол Японд ажлын байр их байдагтай ч холбоотой байх.
Миний бодлоор өнөөгийн энэ Япон улсыг бий болгосон ахмадууд агуу хүмүүс гэж боддог. Тэдний нөр их хөдөлмөр шинэ үеийн ганхашгүй бат бэх ” Япон” орныг бий болгосон юм. Учир нь тэд маш их зовлон үзсэн, японы хэцүү цаг үед улсаа өөд нь татах гэж маш их хөдөлмөрлөсөн хүмүүс учраас. Японы хөгшчүүд өөрсдөө ч тэгж ярихыг бишгүй л сонсож байсан юм. Би хэдийгээр залуу хүн ч гэсэн ахмад хүний яриаг сонсох дуртай.
Залуусын хувьд мундаг залуу бий ч гэсэн нилэнхүйд нь авч үзэх юм бол одоогийн энэ хөгжилтэй орныхоо бэлэн юман дээр сэтгэхүй нь эвдрэлд орж байгаа залуус мэт санагдана. Наад зах нь тэд ерөнхий сайдынхаа бүтэн нэрийг ч мэддэггүй.
За, Монголыг маань “Хятад уу, морь, тал газар 2-оос өөр юм байхгүй юу” гэж асуух нь энүүхэнд. Бид хэзээ ч Японыг “самурай, гейша одоо байгаа юу” гэж асуухаар түвшний мэдлэгтэй хүмүүс биш. Дэлхий дээр 200 ч хүрэхгүй улс байхад барагцаагаар хаана ямар улс байдгийг ч тэд мэдэхгүй.
Кимура Аяако монголчуудыг юм сурья гэж боддоггүй, ганц сурч байгаа юм нь гадаад хэл гэж хэлсэн байсан. Тэгвэл япон залуус биднээс дор, юм мэдэхийг ч хүсдэггүй, хэл ч сурдаггүй, хэл сурах авьяас ч байдаггүй юм байна лээ.
Ихэнх япон залуус юуны төлөө ажиллаж байгаа нь ч ойлгомжгүй.Тэдний ихэнх нь пачинко, слот гэх мэт автомат тоглоомонд донтсон байдаг. Ажил тараад тэд тэр тоглоом руугаа зүглэнэ. Ганц амралтын өдрөө ч гэсэн чих дүлийрэм чимээ шуугиантай, манан татсан мэт тамхины утаанд бүтэн өдрийг өнгөрөөнө. Энд бүх насны япончууд тоглодог.
За, тэгээд шөнийн зугаа цэнгэлийн хувьд маш өвөрмөц цэнгэдэг хүмүүс. Монголчууд бид найз нөхдөөрөө нэг газар орж суух юм уу, бааранд бүжиглэх эсвэл караокеддог бол Японд Монголд байдаггүй шөнийн цэнгээний газар жинхэнэ хөгжсөн орон. Манайхны нэрлэдгээр ширээний хүүхэнтэй газраас өгсүүлээд биеийн жаргалыг эдлүүлдэг газрууд төрөл төрлөөрөө төрөлжсөн байдаг. Хамгийн гаж секс дүр төрхийг зөвхөн Японд л харж болно. Монголчууд бол хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй тийм л садар газрыг энд харж болно. “Комбини” гэж нэрлэдэг 24 цагийн үйлчилгээний газарт хүүхдийн номтой бараг зэрэгцүүлээд хамаг нандин эрхтнээ дэлгэсэн япон хүүхнүүдийн зурагтай шалиг сэтгүүлүүдийг өрж тавьсан байх нь энүүхэнд. Японы бүх номын дэлгүүрүүдээс ийм сэтгүүлүүдийг харж болно. Япон хүүхдүүд ийм л маягаар сексийн талаар анхны мэдэгдэхүүнийг олж авдаг. Ер нь Японд гаж зүйлс маш их. Анимэ, комикт хэт автан хүүхэлдэйн баатартай төстэй болох гэж хачин стиль хөөсөн залуус маш олон бий.
Миний бодлоор япончууд өөрсдийн унаган царай төрхөндөө сэтгэл хангалуун бус юм шиг санагддаг. Яагаад гэхлээр, тэд анимэ, комик, хүүхэлдэйн киног бүтээхдээ урт хөлтэй, том нүдтэй, өндөр хамартай европ төрхийг гаргадаг. Гэтэл япончууд энэ дүр төрхөөс хол зөрсөн ази хүмүүс. Япон дүр төрхийг илэрхийлсэн баатрыг би цөөн харсан. Телевизийн “талент” гэж нэрлэдэг дэлгэцийн нүүр царай болсон хүмүүс нь ихэвчлэн эрлийзүүд байдаг.
Мөн миний хамгийн их гайхсан зүйл гэвэл, эхнэр нөхөр хоёр тус тусдаа унтдаг төдийгүй ор дэрний ажлыг бараг хийдэггүй гэж бүх танилуудаасаа сонсч байсан. Тиймээс тэд хүүхэн шуухантай шөнийн цэнгээний газраар явах нь элбэг. Тиймдээ ч иймэрхүү газрууд эрт дээр үеэс оршин тогнож ирсэн байх.
За, тэгээд монгол хүний санаанд багтамгүй зүйл маш их. Монгол хүн ээж, аавыгаа бурхан мэт дээдэлдэг хүмүүс. Япончууд нас бие гүйцээд тусдаа гаран бие даадаг хүмүүс. Тэд ээж, аав дээрээ очих нь байтугай утсаар ярих нь ч ховор. Би хэд хэдэн хүнээс ээжтэйгээ уулздаггүй, уулзаж яах юм бэ гэж хээвнэг хэлэхийг сонсоод гайхаж байсан. Нэг хүн бүр аавыгаа асрах хэцүү байсан болохоор асрамжийн газар өгсөн өөрөө хааяа эргэж очдог гэж байсан. Японд хөгшчүүдийн асрамжийн газар маш их. Тэнд байдаг хөгшчүүд бүгд үр хүүхэдтэй. Тэд хүүхдүүддээ гай болохыг хүсдэггүй, хүүхдүүд нь ч өөртөө лай үүрэхийг хүсдэггүй гэсний үндсэн дээр ийм шийдэлд хүрдэг.
Мэдээж үүнд бүх япончуудыг хамруулаагүй юм шүү. Гэхдээ энэ бол Японы нэгэн хэвийн үзэгдэл.
Япончууд өглөөнөөс орой хүртэл яс ажилладаг хүмүүс. Тэд яг л робот шиг ажилладаг. Ажлын ачаалал ч ихтэй. Үүнээсээ болж маш их стрессдэг. 40,50 нас хүртлээ ганц бие явж байгаа хүн цөөнгүй. Япончууд ер нь ажлыг нэгдүгээрт, гэр бүлийг хоёрдугаарт тавьдаг хүмүүс. Японы хөгжилд энэ нь ашигтай хэдий ч, хүн амын насны тэнцвэржүүлэлтэнд асуудал гарч байгааг сүүлийн үед зурагтаар ярих болсон. Энэ нь хүүхдийн төрөлт бага мөн ганц бие явахыг илүүд үзсэн хүмүүс ихэссэнтэй холбоотой .
Япончууд, голцуу залуучууд нь, (мэдээж бүгд биш) асар явцуу ухаантай, чулуужсан сэтгэлгээтэй санагдсан. Ярьж байгаа зүйлийг нь, сонирхож байгаа зүйлийг нь саруул ухаанаар тунгааж үзвэл ойлгоход тун төвөгтэй, яаж бодохоороо ингэж боддог байнаа гэж бодогдохоор. Өөрсдийгөө их голно, гадны Европ юм уу, заримдаа Африк гаралтай залуусыг харахаараа баярлана, яаж тэдэн шиг болох уу гэж хичээнэ. Тэгсэн мөртлөө бусад Азийн улсаас ирсэн хүмүүсрүү асар их дээрээс харна, доош нь хийнэ. Гэмгүй царайлж хүн доромжлохдоо маш сайн улс санагдсан. Түрүүн хэлсэн шиг асар их чулуужсан сэтгэлгээтэй хэзээ ч өөрчлөгдөхийг хүсдэггүй, арлаараа хязгаарлагдсан хүмүүс санагдсан. Нийгэм нь эдийн засаг талаасаа хөгжсөн үү гэхээс хүний талаасаа огт хөгжөөгүй, хаалттай, нүүрэн дээрээ инээсэн цаанаа өөр, гэр бүлийн харилцаа хүйтэн хөндий, хүний хөгжил нь дутуу явагдсан гэмээр. Бас өөрөөсөө илүү гарсан хүнийг үздэггүй, тэр нь япон биш ази хүн байвал бүр үзэн яддаг юм билээ.
Миний бас нэг гайхдаг зүйл гэвэл, Япон орон маш цэвэрхэн хирнээ япончууд гэртээ тийм ч цэвэрхэн амьдардаг хүмүүс биш. Би олон япон айлаар орж байсан. Ганц, хоёр айл л цэвэрхэн байсан. Бусад нь бол гэртээ хөглөрсөн, хананд нь аалзны тор үүсчихсэн, чийг даасан үнэр үнэртсэн, гэр доторх зохион байгуулалт гэж огт байхгүй, цонхны тавцан болон ширээн дээр нь хамаг юм нь овоолоостой гэх мэтчилэн үнэхээр заваан амьдардаг хүмүүс санагдаж билээ.
Японы сумогийн дэвжээг эзэлж буй Монголын олон аваргууд бий. Япончууд тэднийг гадаад бөх гэж гадуурхаж үздэггүй ч гэсэн яагаад монгол сумо хүчтэй байдгийг тайлбарладаг тайлбар нь их тэнэг санагдсан. Тэднийхээр бол, монгол сумо нарт “хангри сэйшин” буюу “өлсгөлөн дотоод сэтгэл” байдагтай холбож үздэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ядуу орны юм үзээгүй нэг бөх Японд ирээд мөнгө олох гэж үхтлээ чармайж зүтгэдэг гэсэн үг юм.
Мэдээж боловсролтой, зорилготой япон залуус зөндөө бий ч гэсэн миний нүдээр харсан нийтлэг япон залуусын тухай өөрийнхөө бодлыг бичсэнийг минь ойлгож уншина уу.

Ихрүүдийн талаар сонирхолтой баримтууд

$
0
0

1.Ихрүүд өөр аавтай байх магадлал 400 ганц тохиолдоно

2.Цагаан идээ болон, зэрлэг төмс их иддэг эмэгтэйчүүд ихэрлэх магадлал өндөр байдаг


3.Дэлхийн хамгийн их хүүхэд гаргасан эмэгтэй 69 хүүхэд төрүүлсэн байдаг бөгөөд 16 удаа хоёр ихэр, 7 удаа гурван ихэр, 4 удаа дөрвөн ихэр тус тус төрүүлсэн аж.


4.Ихрүүдээс бусад бүх хүмүүс өөрийн заяагдмал үнэртэй байдаг.

5. Хүүхдийн киноны одMary-Kate, Ashley Olsen нар гадна төрхөөрөө адилхан боловч нэг өндгөн эсийн биш хоёр өндгөн эсийнх ажээ.


6.Сиамын ихрүүд одоогоор 21 тохиолдол бүртгэгдээд байгаагаас үр удам нь 1500 гаруй болжээ.


7.Ernest Hemingway-ийнээж ихэр охинтой болохыг мөрөөдөж түүнийг эгчтэй нь адилхан хувцасаар гангалдаг байсан


8.Ихрүүдийн хурууны хээ өөр байдаг


9.Массачусэтс хотод 100 төрөлт тутмын 5 нь ихэр байдаг. Үүгээрээ ч ихэр хүүхдийн төртөөрөө АНУ-д тэргүүлдэг байна.


10.Эхийн хэвлийд буй 14 долоо хоногтой ихрүүд бие бинээ мэдэрч эхэлдэг бөгөөд 18 долоо хоногтойгоос өөрөөсөө илүү нөгөө ихэртээ хүрч эхэлдэг


11.Ихрүүд зөвхөн өөрсдөө ойлгохоор хэлтэй байдаг гэж үздэг


12.30-аас дээш насны эмэгтэйчүүд ихэр хүүхэд гаргах магадлал өндөртэй байдаг


13.Ихрүүдийн 22 хувь нь зүүн гараараа бичдэг


14.Нигер Улс хоёр ихрийн төрөлтөөрөө дээгүүр ордгоос гадна, тэд хоорондоо маш их төстэй байдаг байна.Хамгийн бага ихрүүд төрдөг газар бол Хятад


15.Ихрүүдийн төрөлтийн дундаж жин нь 2,4 кг байдаг.

ХУРУУНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

$
0
0

Hands-copy-2-768x512Ядам хуруунаас шинжилгээний цус  голдуу авдаг. Энэ нь уг хуруу долоовор болон дунд хурууг бодвол, ажилд бага оролцдогтой холбоотой гэнэ. Энэ хурууны арьс хатуурч ширүүн болдоггүй, учир нь ямар нэг үйлдэл хийхэд  цөөхөн оролцдогоос  тэр. Хатгахад бага өвдөг. Чигчий хуруу нь сарвууны  бүрхүүл арьстай  шууд холбоотой. Тиймээс шинжилгээний цус авахад тохиромжгүй. Халдвар авах магадлал байдаг бөгөөд халдвар гараар маш түргэн тархдаг гэнэ.

Долоовор, дунд болон ядам  хуруу хүний хамгийн хүчтэй хуруунд тооцогддог. Насанд хүрсэн хүн шулуун гараараа 55 килограмм жинг дааж чаддаг бол, нугалсан гараараа хавьгүй илүүг даадаг байна.

Амьдралынхаа туршид хүн хуруунуудаа 25 сая орчим удаа нугалж тэнийлгэдэг гэнэ.

Хүний хэн болохыг тогтоохын тулд хурууны хээг ашиглах явдал эртнээс улбаатай бөгөөд өнөөг хүртэл хэвээр байгаа билээ. Бүх цаг үе, ард түмний бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс баримт бичигт гарын үсгийнхээ оронд хурууныхаа хээг үлдээдэг. Японд онцгой чухал баримт бичигт тамганы оронд эрхий болон дунд хурууны хээгээ дардаг байна.

Дөнгөж дарсан хурууны хээ ердөө 0,000001 грамм жинтэй байдаг гэнэ. Арьснаас ялгардаг  өөх, давс, уураг болон ус хурууны хээнд үлддэг байна.

Хуруу нь хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсгүүдийн нэг гэнэ. Хуруунууд ердөө  0,002 мм-ийн амплитуд, хэлбэлзлийг мэдэрч чаддаг байна.

SMARCAD1 гэдэг генийг ховор мутациас болоод адерматоглифи буюу хүнд хурууны хээ байдаггүй байна. Өнөөг хүртэл  дэлхийд адерматоглифи байдаггүй ердөө 4 гэр бүл бүртгэгджээ.

Зуун жилийн дайны үед францчууд олзлогдсон английн болон валлийн харваачдын дунд болон долоовор хурууг огтлодог байж.  Ингэснээр тэд нум сумаар харваж чадахгүй болдог байна.  Сүүлд нь ялалт байгуулсан англичууд францчуудад дунд хуруугаа харуулах болсноор, нөгөөх “fuck you” гэдэг зангаа бий болжээ. Харин дунд болон долоовор хуруугаа V маягаар харуулах нь “viktory” буюу “ялалт” гэсэн утгыг илэрхийлэх болсон байна.

Танилц: Өвдөлт, сэтгэл гутрал мэдэрдэггүй ”супер- эмэгтэй”Жо Камерон

$
0
0
9439542d2b83f46982567f970cdd9dafӨвдөлт гэдэг хүн бүрийн мэдрэхийг хүсдэггүй зүйл. Гэсэн хэдий ч бид өвдөж байж л биологийн хязгаараа мэдэрч, галаас гараа татаж авна. 71 настай Швед эмэгтэй Жо Камероны хувьд өвдөлт хэзээд дэргэд нь байсангүй. 65 настай байхад нь анх эмч нар түүнийг биеийн болоод сэтгэл санааны өвдөлт огт мэдэрдэггүй болохыг нь олж тогтоожээ. The British Journal of Anaesthesia сэтгүүлийн мэдээлж буйгаар Жогийн генид ховор төрлийн мутаци явагдаж өвчин мэдрэх мэдрэлүүдийг нь ажиллагаагүй болгосон гэнэ. Жогийн тусламжтай эрдэмтэд ужиг өвчтэй хүмүүст зориулсан өвчин намдаах шинэ төрлийн эмийн бүтээгдэхүүний нээлт хийх боломжтой болж байгаа юм.

Жо хүүхдээ төрүүлж байхдаа ч өвдсөнгүй. Хүүхэд төрж байх үед гижиг хүрэх мэт л мэдрэмж төржээ. Хамгийн халуун ногоотой чинжүү идсэнийхээ дараа ч тааламжтай инээмсэглэн зогсож чадаж байв. Биедээ өвдөлт мэдрэхгүйгээс гадна Жо амьдралдаа хэзээ ч сэтгэл санаагаар унаж байсангүй. Үргэлж аз жаргалтай, тайван байсаар иржээ. Эрдэмтэд түүнээс сэтгэл гутралын тест авч үзэхэд 0 буюу огт байхгүй гэсэн дүн гарч судлаачдыг алмайруулжээ.

Jo Cameron

”Би өөрийгөө аз жаргалтай, азтай эмэгтэй л гэж боддог байсан. Гэсэн ч өөрийгөө бусдаас ийм өөр гэж бодож явсангүй” хэмээн Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Image result for jo kameron

Эрдэмтэд Жог эцгээсээ өвдөлт мэдэрдэггүй ген өвлөн авсан байж болзошгүй хэмээн үзэж буй юм. Учир нь Жо Камероны ээжид мөн охинд нь өвдөлт мэдэрдэггүй ген байхгүй. Харин хүүд нь байгаа юм.

Image result for mutation

Дутагдалтай байгаа өвчин намдаах бүтээгдэхүүнүүдийг супер эмэгтэй Жогийн тусламжтай шинэчилж болох юм. Анагаах ухаанд буй хамгийн хүчтэй өвчин намдаагч бол донтуулах үйлчилгээтэй Морфин. Үүнийг халж чадвал шинжлэх ухаанд маш том нээлт болно хэмээн эрдэмтэд өгүүлжээ.

Хоносон цайгаа хятадууд муу хүндээ өгдөг бол Япончууд…

$
0
0

slide1Хоносон цайг Япончууд :

~”Өчигдрийн цай могой мэт хүйтэн.” хэмээн уухаас болгоомжилдог нь хүйтэн цай ходоодны ханыг нэвтлэж, цочирдуулдаг гэж үздэгээс үүдэлтэй.

Харин Хятадууд:

~Муу хүндээ өчигдрийн цайгаа уулга.
Түүнд хор хэрэгтэй хэмээдэг байна.

Оддын туслахуудаараа хийлгэдэг хачирхалтай зүйлс

$
0
0

1_MXYQTKn

Оддын туслахаар ажиллана гэдэг нэр хүндтэй ажил мэт сонсогдож байгаа ч заримынх нь хувьд санаанд оромгүй зүйлсийг хийдэг ажээ. Тухайлбал нэрийг нь хэлэхээс татгалзсан нэгэн кино найруулагч эхнэрийнхээ амаржиж буй агшныг бичиж авахыг хүссэн гэнэ. Тэгвэл бас нэгэн алдартан Лос Анжелест худалдаалагдаж байгаа цагариган талхыг ямар ямар усаар хийдэг болохыг олж мэд гэжээ.

New York Celebrity Assistants - ийг үүсгэн байгуулагч Bonnie Low – Kramen нэрийг нь хэлээгүй нэгэн жүжигчнээс үүрийн 04:00 цагт зочид буудлынх нь 00 – ын цаас дуусч байгааг сануулсан дуудлага авсан гэдэг. Энэ мэт оддын туслахуудаараа хийлгэдэг сонирхолтой зүйлсээс хүргэе.

1. Naomi Campbell

Английн нэрт модель Naomi - гийн туслахаар ажиллаж байсан Rebecca White түүнийг ямар ч зочид буудалд буудаллахын өмнө онцгой шаардлага тавьдаг гэжээ. New York Post - ийн нэгэн ярилцлагадаа тэрээр сараана цэцгийн үнэртэй 25 лааг заасан газарт нь байрлуулахыг хүсдэг. Ингэхдээ угаалгын өрөөнд тавыг харин унтлагын зочны өрөөнд 10, 10 байх ёстой.
2. Lady Gaga

Lady Gaga - ийн туслахаар ажиллаж байсан Jennifer O’Neill түүнээс илүү цагийн $390.000 ам.долларыг нэхэмжилж нэг хэсэг шүүхээр явсан юм. Тэрээр мэдүүлэгтээ Lady Gaga – гийн хүссэн болгоныг хийж өдрийн 24 цагийн турш цаашлан долоо хоногийн турш дэргэд нь унтах нь холгүй байдаг гэжээ.

Lady Gaga Jennifer – ээр цайнаасаа эхлээд зөөврийн компьютер, тампон зэрэг өөрөө хийчих зүйлсээ хийлгэдэг. Мөн 00 – ынхоо усыг хүртэл татуулдаг байсан гэнэ.

3. Frank Sinatra

George Jacobs бол Frank Sinatra - гийн итгэл даасан ганц туслах нь байсан юм. Тэрээр «Mr. S: My Life With Frank Sinatra» дурсамж номондоо толгойнх нь халцарсан хэсгийг дарж өгдөг байсан тухайгаа бичжээ.

4. Adele

Тэрээр өмнө нь чанартай улаан дарсыг Marlboro Lights тамхины хамт захидаг байсан гэнэ. Түүний хувцас солих өрөөнд цай хийх зургаан аяга бас зургаан халбага байх ёстой. Зөгийн бал бас цитрусын төрлийн жимс хэрэглэдэггүй. Мөн гадил, алим болон усан үзэм зэрэг жимс байлгадаг.

5. Cheryl Hines

Жүжигчин Cheryl Hines - ийн туслах гэрийн тэжээмэл амьтдынх нь торыг цэвэрлэдэг. Тэрээр гэртээ хоёр нохой, хоёр усан гахай, гекко гүрвэл, үхэр зусаг мөн хоёр яст мэлхий, зараа тэжээдэг. Тэрээр зарааг арчилж тордох ялангуяа ялгадсыг нь цэвэрлэх маш төвөгтэй ажил гэсэн байна.

6. Justin Bieber

Түүний хувцас солих өрөөнд Швед загас, XS размерын футболка болон цай байх ёстой. Мөн өрөөний хэм тогтмол 20°С – 25°С байна. Тоглолттой тохиолдолд хоёр хайрцаг мөстэй цэвэр ус мөн хоёр хайрцаг Coke болон Diet Coke байлгах ёстой. Хувцас солих өрөө бүртээ индүү мөн индүүний тавиур байлгахыг шаарддаг.

7. Taylor Swift

Кантри дуучин Taylor Swift өглөө болгон Starbucks - ийн кофе уудаг. Ялангуяа сахар орлуулагчтай мөн мөстэй латте болон Americano авдаг. Мөн түүнчлэн аялан тоглолтынх нь үеэр автобусанд нь дөрвөн багц Red Bull, арванхоёр багц Corona болон New Castle шар айраг байх ёстой. Мөн гурван хайрцаг KRAFT brand – ийн Macaroni & Cheese авч явдаг гэнэ.

8. Katy Perry

Тэрээр хувцас солих өрөөндөө ямар ч лиш цэцэг байлгахыг хүсдэггүй. Лиш цэцэгнээс өөр цагаан болон нил ягаан өнгөтэй гарьхан цэцэг эсвэл цагаан сарнай байж болно. Жимс жимсгэнэ түлхүү хэрэглэхийг эрхэмлэдэг болохоор органик жүрж, усан үзэм, алим мөн гадил байна. Мөн брокколи, лууван, цэцэгт байцаа, цоохор майлз иддэг. Гүзээлзгэнэ нь хөлдөөж хатаасан байх шаардлагатай. Бас Santa Margherita болон Pinot Grigioдарс захиалдаг.

9. Beyonce

Beyonce - ийн хувцас солих өрөө тогтмол 25°С байх ёстой. Pepsi - тэй гэрээ байгуулснаас хойш өрөөндөө Coca Cola - ны ямар ч бүтээгдэхүүн байлгахыг хориглодог. Тэрээр Aquafina цэвэр усыг сонгон хэрэглэдэг ба тоглолтынхоо өмнө сарнайн үнэртэй лаа асаана. Цэвэр усны тал нь хүйтэн харин тал нь өрөөний температуртай байх ёстой. Түүний туслахаар ажиллаж байсан хүмүүсээс цалингаа голсон тохиолдол олон байдаг.

10. Rihanna

Тоглолтынхоо өмнө Rihanna тайван уур амьсгалтай орчинд байхыг илүүд үздэг. Ингэхдээ хувцас солих өрөө нь хар эсвэл хөх хөшигтэй байх ёстой. Мөн амьтны зурагтай хивсэнцэр байлгана. Тэрээр хөл нүцгэн гишгэдэг болохоор цэвэрхэн байх хэрэгтэй. Өрөөнд хамгийн доод тал нь таван разетка бас цагаан алтанзул цэцгээр дүүргэсэн дөрвөн ваар байх ёстой.

11. Mariah Carey

Pop Diva хатагтай Mariah Carey Jo Malone brand – ийн ванилийн үнэртэй лаа асаах дуртай. Тэрээр өрөөнийхөө цонх бүрийг хөшигтэй байлгах мөн цагаан сарнайгаар дүүргэсэн хоёр ваар тавихыг хүсдэг. Мөн түүнчлэн өндөр бас навчтай найман өөр ургамал байлгадаг. Өрөөний хэм 23°С байх ёстой ба 1 литрийн савлагаатай 12 ширхэг Fiji цэвэр ус болон гурван лонх хүйтэн Chardonnay авчруулдаг ажээ.

12. Kanye West

Тэрээр тоглолтынхоо өмнө сэтгэл зүйгээ бэлтгэх зорилгоор Hennessyзахиалах нь түгээмэл байдаг. Шүршүүрт хөл нүцгэн орох дургүй болохоор заавал зориулалтын табочка өмсдөг. Харин хувцас солих өрөөндөө бол жимстэй тараг, давсалсан фисташка самар мөн хайрцаг шүдний чигчлүүр захидаг гэнэ.

Кофены аяга зураг авалтад оруулсан ”хэргийн эзэн”Санса Старк байжээ

$
0
0

17

Дундад зууны үеийнхэн хэзээ ингэж орчин үежсэн юм бэ? гэмээр зүйл өчигдөр цацагдсан ”Хаан ширээний тоглоом” киноны дөрөвдүгээр ангиас харагдлаа. Даенерисийн ширээн дээр харагдаад өнгөрсөн Starbucks кофены аяга интернет хэрэглэгчдийн анхаарлын төв болж, найруулагчид, кино багийнхныг буруутгах шалтгаан болсон билээ. Өнөө алдарт кофены аяга хэнийх болохыг мэдэх хүсэлтэй хүмүүс уг аяга Санса Старк буюу жүжигчин Софи Тюрнерийнх гэдгийг дорхноо олж мэджээ. Тэрбээр өөрийн уг аягыг барьж авахуулсан зургаа инстаграмдаа хийсэн байсан тул хэргийн эзнийг олоход тийм ч хэцүү байсангүй. Нэг ангид л гэхэд 15 сая ам.доллар зарцуулж буй ”Хаан ширээний тоглоом” кино багийнхан ийм том алдаа гаргана гэж хэн санах билээ.

 

Б.Эрхбилгүүн

 


”Beautiful People”: Зөвхөн царайлаг хүмүүс нэвтрэх боломжтой болзооны сайт

$
0
0

35

Дижитал технологийг ашиглахгүй бүтэх зүйл гэж үгүй. Болзож, хайрлаж дурлахад хүртэл интернетээр дамжуулж танилцдаг болсон. 8,5 сая хүнийг ”царай муутай” хэмээн бүртгэхээс татгалзсан уг сайтын 3000 гишүүдээс авсан судалгаагаар хүнийг царай муутай, сэтгэл татам бус болгодог шинж тэмдгүүдийг жагсаан бичжээ. 2002 онд Beautiful People сайт анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор нийт 750,000 гишүүнтэй байна.

Image result for ‘Beautiful People’ dating site

Эмэгтэйчүүдийн дүгнэснээр эрэгтэй хүнийг сэтгэл татам бус болгодог шинжүүд:

1. Хэт жижиг уруул, эрүүл бус, шарласан шүднүүд

2. Илүүдэл жин

3. Намхан

4. Эрүүл бус арьс

5. Сахлаа хусаагүй, эсвэл бие дээрээ хэт их үстэй

6. Хэт том эсвэл муухай хэлбэртэй хамар

7. Халзан эсвэл хагтай үс

8. Бөгтөр нуруу

9. Бохир эсвэл урт ургуулсан хумс

10. Хэт туранхай эсвэл хэт булбарай

Эрэгтэйчүүдийн дүгнэснээр эмэгтэй хүнийг сэтгэл татам бус болгодог шинжүүд:

1. Илүүдэл жил

2. Онигор эсвэл хоорондоо их зайтай нүд

3. Том эсвэл муухай хэлбэртэй хамар

4. Батгатай, сэвхтэй, нүхжилттэй арьс

5. Галбиргүй бие

6. Хэт том эсвэл банзан өгзөг

7. Туранхай боловч галбиргүй

8. Хэт жижиг уруул, эрүүл бус шүд

9. Хэт их нүүрээ будсан, зохимжгүй будсан

10. Этгээд хөмсөг

Greg Hodge

Уг сайтын үүсгэн байгуулагч Грег Ходж хэлэхдээ ”Царайлаг хүмүүс өөртэйгөө адил царайлаг нэгэнтэй болзож, уулзах эрхтэй. Хорвоо үзэсгэлэнтэй шүү дээ. Дээр дурдсан шинж тэмдгүүдийг хүн өөрөө засаж болно. Илүүдэл жинтэй бол тур, арьсаа арчил,амны хөндийгөө эрүүл байлга гэх мэт.”

Б.Эрхбилгүүн
Zuv.mn

Аварга том солир дэлхийтэй ойрхон зөрнө

$
0
0

6

“Апофис-99942″ нэртэй аварга том солир 2029 оны дөрөвдүгээр сарын 13-ны орчим дэлхийтэй ойрхон зөрөх тухай АНУ-ын Үндэсний агаар, сансар судлалын захиргаа буюу НАСА-гаас мэдээлжээ. Эртний Египетийн мөхөл сөнөл, үймээн самууны тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн уг солир дэлхийгээс ойролцоогоор 31 мянган км-ийн зайтай зөрж өнгөрөх гэнэ. Сансар огторгуйн аварга том биет дэлхийд ийм ойрхон дөхөж ирэх тохиолдол тун ховор болохыг НАСА-гийн мэдэгдэлд онцолсон байна. “Апофис” солирын голч ойролцоогоор 370 метр аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 10 жилийн дараа тохиох энэхүү үзэгдэл огторгуйн биет, солир судлаачдад солирыг ойроос ажиглах таатай боломж юм. “Апофис-99942″ солирыг Америкийн одон орон судлаачид 2004 онд илрүүлсэн бөгөөд нарны тойрог зам дагасан аялал хийгээд ирээдүйд туулах зам, бүтэц болоод хэлбэр, хэмжээг нь судлах ажил үргэлжилж байгаа аж. Одоогоор уг солирын дэлхийд үзүүлэх нөлөөг эрдэмтэд хараахан тооцоолж, тогтоогоогүй байна.

”Чанга дэглэмт”Саудын Араб улсын эмэгтэйчүүдийн амьдрал: Хийж болох ба болохгүй зүйлс

$
0
0
Олон нийтийн тээврийн хэрэгсэлд суухаас эхлээд насаараа хамт амьдрах нөхрөө сонгох хүртэл тэдэнд хийж болохгүй, хориотой зүйлс маш олон бий. Хүний эрхийг уландаа гишгэдэг, шашинд нийтээрээ тархиа угаалгасан лалын шашинт Саудын Араб улсад эмэгтэйчүүд юуг тэсэж амьдрах хэрэгтэй болдог вэ?

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Тэд эрэгтэй харгалзагчгүйгээр хаашаа ч явж болохгүй. Нөхөр эсвэл эрэгтэй хамаатантайгаа байхдаа л ийш тийшээ явж болно. Эмэгтэй хүнд хань болж, дагалдаж явах эрийг Махрам гэж нэрлэнэ. Түүний зөвшөөрөлгүйгээр эмэгтэй хүн гэрлэж, ажилд орж, гадаад явж, их сургуульд элсэж, тэр бүү хэл хагалгаанд орж ч болохгүй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

2017 оны есдүгээр сард Саудын Араб улсад эмэгтэй хүн жолоо барих эрхтэй болсон. 2018 оны зургадугаар сараас эхлэн энэ хууль хэрэгжиж эхэлсэн. Гэсэн хэдий ч жолооны үнэмлэх эзэмшихийн тулд өнөө махрам гуайн зөвшөөрөл бүсгүйчүүдэд хэрэгтэй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Олон нийтийн тээврээр зорчих хориотой. Мэдээж жолоо барих эрх хялбар олдохгүй юм чинь нийтийн тээврээр л зорчихоос доо, тийм ээ? Гэсэн хэдий ч Саудын Арабд ихэнх автобус компани эмэгтэй хүн тээвэрлэхээс татгалздаг. Галт тэрэг, метрогоор зорчиж болно, гэсэн ч зөвхөн тусдаа жижиг бүхээгт зорчих эрхтэй. Тэр нь бас тийм хялбар олдохгүй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Бүсгүй хүн л болсон хойно тод, цэцэг навчтай хөнгөн нимгэн хувцасламаар л байдаг байлгүй дээ. Гэсэн ч хуулиар зөвхөн урт хар, нийлэг материалаар хийгдсэн, биеийн галбир тодотгодоггүй хувцас өмсөж, толгойдоо алчуур зүүж, нүдээ л ил гаргах эрхтэй байдаг. Саудын Арабийн хунтайж эмэгтэйчүүд энэ хувцасны ”чанга дэглэм”-ээ эсэргүүцэж болно хэмээн айлдсан ч хэрэв гудамжинд явсан эмэгтэй хүчиндүүлсэн тохиолдолд ил задгай хувцас өмссөн түүний ”хохь” болдог улсад хүссэн хувцсаа өмсөж зориглох бүсгүй байхгүй л болов уу.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Эмэгтэй хүн сурах эрхтэй, гэсэн хэдий ч маш олон хязгаарлалт бий. Махрам гуайн зөвшөөрлийг авж, их сургуульд суралцаж, төгслөө ч төгссөнийхөө дараа ажиллах нь юу л бол.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Бүсгүйчүүдийн ердөө 17% нь ажилладаг. Үлдсэн эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харж, эр нөхөр махрамаа ”эрхлүүлдэг” байна. Эмэгтэйчүүдийн хийж болох ажлууд ч тийм их биш. Эмч, сувилагч, багш гээд л дуусна даа. Мэдээж шинэ, танихгүй залуутай ойртож нөхөрлөхгүй байх ажил хийх хэрэгтэй. Эмэгтэйчүүд эрчүүдээс илэрхий бага цалин авч, мөн ажил олгогчид нь эрүүл мэндийн даатгал, урамшуулал гэх мэт нэмэлт цалин огт өгдөггүй нь бүсгүйчүүдийн ажиллах хүслийг нь унтраадаг гэхэд болно.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Хайр дурлалтайгаа учирч, түүнтэйгээ гэрлэнэ гэдэг бол үлгэр. 7 насанд хүрсэн охиноо хүнтэй суулгаж, жирэмслүүлэх эрх эцэгт нь бий. Боловсрол, мөрөөдөл, эрүүл мэндээ хөсөр хаяж хүнтэй суух бяцxан охид эрт жирэмсэлж, ихэнх тохиолдолд өвчнөө дийлэлгүй хорвоог орхидог.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Ганцxан гэртээ л өнөө муухай хар хувцсаа өмсөхгүй байж болдог учир эмэгтэй хүн гэртээ зочин ирсэн үед болгоомжтой байх хэрэгтэй. Саудын Арабын байшингуудад хоёр хаалга байдаг.  Нэг нь эмэгтэйд, нөгөө нь эрэгтэйд зориулагдсан. Эр нөхөр нь зочин хүлээж авч байхад эмэгтэй хүн орж болохгүй. Хаалга тайлж өгч болохгүй. Нөхөртөө хэлэх чухал зүйл байгаа бол утсаар холбогдох хэрэгтэй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Зөвхөн гэрт эр эмээр ялгасан хаалга байдаг биш, бүх л газар, жишээ нь олон нийтийн газар, зоогийн газар, далайн эрэг, нийтийн тээвэр гэх мэт. Pizza Hut, McDonald’s, Starbucks гэх мэт дэлхийн томоохон сүлжээ газрууд үйлчлүүлэгчиддээ тохируулж, эр эмээр нь ялгаж, тусдаа суух танхимуудтай болжээ.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй биш. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс хоёр дахин ”үнэ цэнэтэй”. Өв залгамжлах үед эр хүн эмэгтэйгээс хоёр дахин өв хүртэх эрхтэй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

2012 онд л Олимпын наадамд оролцох эрхтэй болсон эмэгтэйчүүдийг засгийн газар, нийгэм тийм ч таатай хүлээж авсангүй. Эмэгтэйчүүдэд спортоор хичээллэх боломж тэр бүр олдохгүй бөгөөд төхөөрөмжүүд дээр хичээллэх боломж ч олдохгүй.

11 Prohibitions for Women in Saudi Arabia That Are Hard to Believe

Эдгээр дүрмүүдийг зөрчсөн эмэгтэйг тийм ч ”шударга” шийтгэл хүлээхгүй. Танихгүй залуутай ярилцаж, эсвэл нимгэн материалтай даашинз өмссөн бүсгүйг цагдаа шийтгэх эрхтэй. Хамгийн хөнгөн шийтгэл бол ташуурдуулах. Маш олон эмэгтэй Саудын Араб улсад хэрцгийгээр тамлуулж амиа алдсан байдаг. Зөвхөн Саудын Араб гэлтгүй өөр бусад орны эмэгтэйчүүд ч шашинд толгойгоо угаалгасан мунхаг хүмүүсийн хэрцгийлэлд өртөж амиа алдсан байдаг. Шоронд орсон эмэгтэйг эр махрам нь суллаж авах эрхтэй. Гэсэн ч ихэнх тохиолдолд эр махрамууд нь эмэгтэйдээ илүү хүнд шийтгэл ногдуулж өгөөч гэж хүсдэг гэнэ.

Дэлхий дахин Саудын Араб улсын шашны сударт итгэсэн тэнэглэлийг зүхэж, шүүмжилдэг ч Саудын Арабын эмэгтэйчүүд өөрсдийн амьдралаа хэвийн гэж бодож, юуг ч өөрчлөхийг хүсэхгүй амьдардаг гэнэ.

Б.Эрхбилгүүн
Zuv.mn

Бөөгийн туйлшрал, цуст захиалга…

$
0
0

79

Бөөгийн шашинг уг нь монголчуудын унаган шүтлэг гэж үздэг. Нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн мөнх тэнгэр, онгон байгаль, газар ус, өвөг дээдсээ тахин шүтдэг нь бөөгийн шашны мөн чанар гэдэг. Мөнх тэнгэрийн сургааль бол нүүдэлчин соёлоор дамжиж, үеэс үед уламжлагдан ирсэн өв соёл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бөөгийн ямар ч хэлбэр байсан тэднийг нэгтгэдэг мөн чанар нь хүн байгалийн шүтэлцээ, харилцаа холбоо гэдэг билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэхүү шашны урсгалыг мөнгө, бизнестэй холбох нь цагаандаа гарсныг өөрсдөө ч шүүмжилдэг юм.

Өнөөдөр манай улсад бөөгийн 100 орчим байгууллага, 20 гаруй мянган бөө байгаа гэсэн албан судалгаа байдаг гэнэ. Гэхдээ бараг л айл бүрт нэг бөө төрж байгаа нь энэ тоог хэд дахин нэмж мэднэ. Бөөгийн шашин уламжлалт, орчин цагийн бөө гэсэн хоёр дэг жаягаар хөгжиж байна. 1990 оноос хойш хүчээ авч байгаа орчин цагийн бөөгийн урсгалд урьд өмнө нь байгаагүй зохиомол дэг жаягууд гарч ирж байгаа нь байгалийн унаган байдалд зарим тохиолдолд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тухайлбал, уламжлалт бөөгийн ёсонд овоонд тахилга өргөхдөө шатааж өргөдөг бол одоо тэр чигт нь орхиж, байгаль орчныг бохирдуулж байна. Түүнчлэн зохиомол дэг жаягийн золиос нь дээр хэлсэнчлэн зэрлэг амьтад юм. Уг нь бөөгийн ёсонд ан амьтнаа дээдлэх ёсон маш чухал байдаг.

 shaman-rituals-vital-to-life-in-mongolia_601accb2-8037-11e8-bd7f-aad8d1b78451 Бөөгийн туйлшрал, цуст захиалга…

Тэдний уналга гэж нэрлэдэг амьтдын шүтээнд баавгай, могой, хун, бүргэд, шонхор гэх мэт багтдаг. Гэтэл өнөөдөр өөрсдийн шүтээн буюу уналга болсон амьтдаа хядаж, устгах үйл хэргийг захиалж, мөнгө төлж байгаа нь шашин шүтдэг, шүтдэггүй хүн бүрийн ойлгохгүй асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, энэхүү шашны мөнх хөх тэнгэрийн дор онгон байгалиа хадгалах мөн чанар нь улам гажуудах болов.

БОР ГӨРӨӨС, ХАЛИУН БУГА БӨӨГИЙН ЗАХИАЛГААР ДУУСАХ ВИЙ

Бөө нь дээл, малгай, гутал өмсөхөөс гадна хэц хуур, хэнгэрэг, цохиур, толь, таяг сэлтийг хэрэглэдэг. Дээлээ хуяг гэж нэрлэдэг бөгөөд бөөлөх үед үүсэх элдэв янзын дайрлага муу юмнаас хамгаалах утгаар хэрэглэдэг байна. Эрт үед бор гөрөөс, зээр, ямааны элдсэн арьсаар хуягаа хийдэг байж. Хэрэв эртнээс уламжилж ирсэн энэ уламжлалаа дагавал илүү хүчирхэг гэж үздэг нь өнөөдөр манай улсын ховор амьтдын тоонд ордог бор гөрөөс, халиун бугыг дуусгахад томоохон нөлөө үзүүлэх бизнес болж хувираад байна. Мөн бөөгийн малгайг улаачид залагдан ирж буй онгод тэнгэрийн тэргүүн хэмээн үздэг. Нүүр самалга, малгайн өд, хараа, чих зэргээс бүрдэнэ. Малгайдаа шар шувуу, бүргэд, сойрын өдийг хатгадаг бөгөөд өдний тоо нь шавийн тоо болон удам угсааны үеийн тоог илэрхийлдэг байна. Бүргэд, шонхрын өд харьцангуй үнэтэй тул нөмрөг тасынхаар орлуулах нь элбэг. Зах дээр нэг ширхэг нь 3-10 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг.

Urgoo Бөөгийн туйлшрал, цуст захиалга…

Бас нэгэн чухал хэрэгсэл нь хэнгэрэг. Гурав, зургаа, есөн талтай байдаг. Чоно, баавгай шиг хүч чадалтай, буга, согоо шиг төгс төгөлдөр байхыг бэлгэдэж эдгээр амьтдын арьсаар хийдэг уламжлал байдаг гэнэ. Харин буриад бөө нар улаан ямааны арьсаар хэнгэргээ татдаг. Ямааны арьсаар хийсэн хэнгэрэг 50 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол согооны арьсан хэнгэрэг нь 500 мянгаас эхэлдэг гэж захын наймаачин бидэнд хэлсэн юм. Сүр хүчийг улам нэмэхийн тулд зарим бөө нар чоно, үнэг, бүргэд, тас, баавгайн чихмэлийг захиалж хийлгэдэг байна. Өөрөөр хэлбэл, уналга болсон амьтдаа хажуудаа амьд мэт залах нь тэдэнд сүр хүч өгдөг бололтой. Тус тусын жаяг, онгодынхоо зааврын дагуу тухайн амьтны арьс, өдийг эдлэл хэрэглэлдээ багахан хэмжээгээр оруулаад бусдыг нь хиймэл зүйлээр орлуулах бүрэн боломжтойг зарим бөө хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, амьд байгальд чиглэсэн энэхүү шашны туйлшралаас өөрсдөө сайн дураараа татгалзах хэрэгтэй байгаа юм. Олон зууны турш уламжлан ирсэн өв уламжлалаа дагах шашны зан үйлийг буруутгах гэсэнгүй, буруутгаж ч чадахгүй. Харамсалтай нь мөнгө улаан, нүд цагаан орчин үед шашныхаа мөн чанар, итгэл үнэмшлийг уландаа гишгэн байж авч явах уу гэдэг нь бодох л асуудал.

Экспертийн үг

Амьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн: АМЬТНЫ ЭД ЭРХТЭН ХАДГАЛАХ БАЙР БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

7-25-7й1 Бөөгийн туйлшрал, цуст захиалга…

-Хэдийгээр шашны зан үйл боловч орчин үед зарим уламжлалууд цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөөд аль болох эх дэлхийдээ халгүй болж эхэлж байна. Тиймээс амьтдын өд савар, хумс, соёл, шүд, гавал зэрэг эд эрхтнийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Үүнийг нийтэд сурталчилмаар байгаа юм. Өнгөрсөн жил холбогдох байгууллагуудтай явж шалгалт хийхэд  “Бид алаагүй. Хөдөө үхчихсэн байсан” гэх мэт хариулт хэлж байсан.  Тэгэхээр манай мал эмнэлэг, мэргэжлийн хяналтынхан сайн ажиллах шаардлагатай байгаа юм. Энэ салбарт хүний нөөц дутагдалтай нь үнэн. Урсгалынхаа онцлогоос болоод зайлшгүй хэрэглэх шаардлагууд ч байдаг байх. АНУ-д үүнийг яаж шийдсэн бэ гэхээр Денверийн Рокки ууланд “Загас ба ан агнуурын холбоо” гээд амьтны эд эрхтэн хадгалах төв байр байдаг. Тэнд өнцөг булан бүрээс хураагдсан эд эрхтэн, арьс, үсийг төвлөрүүлдэг. Шашны болон бусад чиглэлээр зайлшгүй хэрэглэх шаардлагатай хүмүүс нь тэндээс, мэргэжлийн хүмүүсээс нь авдаг. Манайд уламжлалт соёл, амьтны эрх гээд хоёр талаа хүндэтгээд ийм төв байгуулчихмаар байгаа юм.

Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан: УЛАМЖЛАЛТ БӨӨД АМЬТНЫ ЧИХМЭЛ АШИГЛАДАГ ЁС БАЙХГҮЙ

7-25-7й2-273x300 Бөөгийн туйлшрал, цуст захиалга…

-Орчин цагийн бөө 1990 оноос маш хүчтэй дэлгэрсэн. Нэг хэсэг нь бизнестэй холбож чадсан байна. Өөрөөр хэлбэл, энэ урсгал дотроос шинээр юм сэдэж гаргах, зохиомол жаягууд үүсч байна. Жишээлбэл, амьтны чихээс хийж байрлуулах гэх мэт асуудал гарч байна.

Уламжлалт бөө шүтлэгийн түүхэнд ялангуяа чихмэл хийж байрлуулах асуудал бараг байгаагүй. Үүний цаана ан амьтанд аюул учруулах, байгаль дэлхийгээ сүйтгэх ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс бид уламжлалаа хөгжүүлэх, судлах, байгалиа хамгаалах маш чухал шаардлагатай байна. Орчин цагийн бөөгийн багш нар элдэв зүйл шинээр сэдэж гаргадгаа болих хэрэгтэй. Ан амьтнаа дээдлэх ёсон манай шүтлэгэд маш чухал. Манай логоны бэлэгдэлд ч харагдаж байгаа. Уналгаа шүтэж амьдрах ёстойгоос биш өөрсдөө устгана гэдэг байж болохгүй л дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

$
0
0

80

Бүх дэлхий хятадыг хоёрхон зүйлээр нь сайн мэддэг. Энэ нь нэгд тэд маш олуулаа, хоёрт тэд ард иргэдээ маш чанга дэглэмээр барьж байдаг. Ихэнх хүмүүс энэ улсын талаар хэвлэл мэдээллээс ойлголттой болдог гэнэ. Энэ улсын баялаг соёл түүхийг арагш тавиад зүгээр интернэтээр тарсан байдаг мэдээллүүдээс заримыг нь худал болохыг харууллаа.

1. Цагаан хэрэм сансраас харагддаг

y862 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Хүн төрлөхтний гараар бүтээсэн зүйлсээс ганцхан хятадын цагаан хэрэм л сансраас харагддаг гэдэг нь худал яриа юм байна. Тойрог замаас цагаан хэрэмийг энгийн нүдээр харах боломжгүй бөгөөд энэ талаар хятадын сансрын нисэгчид ч гэсэн баталсан аж.

2. Хятадууд интернэтийг бүхэлд нь хянаж чаддаг

y863 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Олон хүмүүс бодохдоо хятадын засгийн газар өөрийн улсын интернэт хэрэглэгчдийг бүхэлд нь хянаж, хязгаарлаж байдаг гэдэг нь худлаа юм байна. Нам болон намын удирдлагийг шүүмжлэх, үймээн самуун бослогод уриалан дуудах гэх мэт зүйлсд эрх баригчид шүүлт хийхийг хүсдэг ч хүмүүс зөвхөн өөрсдөө ойлгох үсэг, тоо шинээр байнга зохиож, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа билээ. Хятадын коммунист нам хятадын бүх интернэт хэрэглэгчийг хянах нь бараг боломжгүй зүйл бөгөөд Билл Клинтон энэ талаар хэлэхдээ хятадын засгийн газрын энэ чармайлт нь цагаан хэрэм барихаас ч хэцүү юм гэжээ.

3. Хятадын хакерууд дэлхийд хамгийн шилдэг нь

3 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Дэлхий даяар хятадын хакерууд засгийн газрынхаа захиалгаар дурын улсын нууцад нэвтэрч, мэдээллүүдийг хулгайлдаг гэж боддог. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар тэд ямар нэгэн нууцлалын өндөр зэрэглэлтэй серверт халдаж чадаагүйг тогтоосон байна.

4. Хятад бүсгүйчүүд дэг жаягтай

4 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Хятад улсад эмэгтэйчүүдийг хоёрт тавьдаг эртний уламжлалаа чанд сахьдаг. Эмэгтэйчүүд маш хүнд бэрх амьдралыг туулдаг гэх яриа элбэг байдаг ч сүүлийн үеийн судалгаагаар хятад эмэгтэйчүүд харьцангуй чөлөөт болсныг нотолжээ.

5. “Нэг хүүхэд” хөтөлбөр

5 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Хятадууд өөрсдийн иргэдийн өсөлтийг хязгаарлах үүднээс энэхүү хуулийг баталсан байдаг. Тиймээс бүх хятад хүмүүс энэ хуулийг дагадаг гэдэг худал юм байна. Маш олон хятадууд нэгээс илүү хүүхэдтэй болсон байдаг тул энэ хуулинд өөрчлөлт оруулж, нэгээс олон хүүхэдтэй болсон хүнийг “засах” заалт оруулахыг олон нийтийн санал асуулганд оролцогчдын 35 хувь нь дэмжсэн байна.

6. “Нэг хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд олон хүүхдийг алдаг

6 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Хэдийгээр бодит байдал ийм аймаар байсан нь үнэн гэнэ. Шинэ хөтөлбөрөөс болж дөнгөж төрсөн олон охин хүүхдийн амийг авч явсан түүхтэй. Сүүлийн үед эрх баригчид ургийн хүйсийг хэлэхийг хориглож байгаа ч эцэг эхчүүд ямар нэгэн аргаар хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулж абортод ордог болсноор энэ байдал багасан байна. Энэ аллагийн улмаас одоо хятад улсад хүйсийн харьцаа 20:1 хүртлээ өсчээ.

7. Хятадуудад зохиогчийн эрх чухал биш

7 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Хятадууд дэлхийд алдартай олон брендийг дуурайлган хийхдээ сурамгай улс. Тэдэнд тухайн брендийн зохиогчийн эрх огт хамаагүй үе олон жил үргэлжилсэн байна. Гэвч сүүлийн үед хятадууд өөрсдийн бараа бүтээгдэхүүндээ зохиогчийн эрх олгох замаар өөрсдийн брендүүдийг гаргах болсон бөгөөд энийгээ дагаад зохиогчийн эрхийн асуудалд нухацтай хандаж эхэлжээ.

8. Хятадууд хүүхэд иддэг

8 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Каннибализм бол хятад улсад олон зуун жилийн турш байсаар ирсэн. Харин хожим өнөө үед энэ байдал маш хязгаарлагдмал хүрээнд орсон гэж эрх баригчид нь нотлохыг оролдож байгаа аж.

9. Харгис коммунизм

9 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Цөөнгүй тооны барууны улсууд болон бусад байгууллагууд хятад улсад одоо ч гэсэн коммунист намын удирдлаган доор харгис коммунимзыг хөгжүүлж, ард иргэдээ хатуу гараар барьж байгаа гэдэг үзэл байдаг. Гэвч хятадуудад капитализмын маш олон зүйлсийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид энэ улс ардчилал руу шилжих болно гэж эрх баригчид нь мэдэгдсээр байна.

10. Хятад улс дайнд бэлэн

10 Бидний итгэдэг Хятадын тухай 10 үлгэр

Олон улсад хятадуудын цэргийн хүчээ улам бэхжүүлж, бусад улстай дайн хийхэд бэлтгэж байгаа гэх хардлага явсаар байдаг. Гэвч хятадууд дайн хийхэд дэндүү хэврэг эдийн засаг, бусад улсуудаас хамааралтай байдаг бөгөөд цэргийн технологийн хувьд ч олон өндөр хөгжилтэй улсуудаас хоцорсон байдалтай байгаа юм байна.

Цаг төр онлайн сэтгүүлч

Онц дүнгийн онцгой хор уршиг

$
0
0

166

Үндэсний компаниуд яагаад боловсон хүчний өлсгөлөнд нэрвэгдэв?  Ямар учраас төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна вэ? Энэ нь манай сургуулиудад онц сурлагатан хэтэрхий их байдагтай холбоотой байж болох уу?

Эдгээр асуултад хариулах Оросын сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн сэтгэл судлаач Дима Зицерын бичсэн нэгэн сонирхолтой материалыг орчуулан хүргэж байна.  

Дима Зицер нь сурган хүмүүжүүлэх ухааны доктор. Тэрбээр багшийн ажлыг цэвэр урлаг гэж үздэг. Олон байгууллага, олон оронд ажиллаж байжээ. Үндсэн ажлын зэрэгцээ гэр бүлийн сэтгэл зүй, бизнес, театрын урлагийн чиглэлээр зөвлөгөө өгдөг ажээ. Түүний судалгааны үндсэн ажил болох “Практик сурган хүмүүжүүлэх ухааны цагаан толгой” номыг бичиж сурган хүмүүжүүлэхийн философи, арга зүйн талаар дэлгэрэнгүй тусгажээ.

Дима Зицер сүүлийн жилүүдэд Санкт-Петербург хотод амьдарч, найзуудын хамт “Апельсин” нэртэй албан бус боловсролын төсөл дээр ажиллаж байна.

Сурагчдад дүн тавьж, үнэлгээ өгөхийг би үндсээр нь үгүйсгэдэггүй. Гэхдээ дэвтрийн булан дээр тавьсан тоо хүүхдийг сурган хүмүүжүүлэх хэрэгсэл болно гэхээр би огт ойлгодоггүй юм. Зарим багш нарын туршлага, өөрийн минь ажигласнаар дүнгээр сурагчийн мэдлэгийг үнэлнэ гэдэг маш сөрөг үр дагавартай. Дүн хувь хүнийг дотроос нь сүйтгэдэг, сониуч занг мөхөөдөг, сэтгэл зүйн хувьд үл итгэх байдал, дотоод зөрчилд хүргэдэг.

Хэрэв уншигч та нотолгоо хүсч байгаа бол хэлээд өгье. Онц дүн авах хүсэл /муу болон дунд дүнгээс зайлсхийх/ нь яван явсаар хамгийн хүчтэй сэдэл болдог. Зөвхөн дүнгийн төлөө сурдаг хүүхэд эцэстээ яах гэж сурч буйгаа ор тас мартдаг. Хар бага наснаасаа тархиа угаалгаж сургуультай амьтан шиг болдог.

Энгийн жишээнээс эхэлье. Хүүхэд өдрийн хоолондоо жимсний чанамал идэхийг хүсч байна гэж бодъё. Гэхдээ шөл уусан тохиолдолд ээжээсээ онц дүн авна гэдгээ мэдэж байгаа. Энэ тохиолдолд яах вэ? Тогтсон заншлаараа онц авахын тулд шөл ууж эхэлнэ. Ууж дууссаны дараа “ үгэнд ордог сайн хүүхэд” гэж магтуулснаар дараагийн удаа өөрийн хүслийг дарах эхлэл тавигдана. Хэд хэдэн удаа ийм байдалд орсноор хүүхдийн сэтгэхүйд эерэг үнэлгээ авах рефлекс бэхжинэ. Үр дүн нь юу байх вэ? Хүүхэд үнэндээ юу хүсч буйгаа тодорхойлж чадахаа болино. Ээж, хүүхэд хоёрын дунд зөвхөн ээжийн субъектив үнэлгээнд үндэслэсэн хараат харилцаа бий болно. Томчууд л яаж амьдрахыг мэддэг гэсэн ойлголт сууна.

Хөөрхий хүүхэд яалтай ч билээ. Сургуулийн дүн гэдэг бол аажмаар хүүхдийн жинхэнэ хүсэл тэмүүллийг унтрааж мансууруулдаг хар тамхи юм.

Дунд сургуулийн таван шатлалтай үнэлгээний системийг аваад үзье. А, В, С, D, F гэсэн үнэлгээний эхний хоёроос бусад нь сөрөг үнэлгээ. Хачин санагдахгүй байна гэж үү? Түүнээс гадна F үнэлгээг маш ховор ашигладаг. А, В хоёрыг “сайн”, “илүү сайн” гэж хар ухаанаар ялгамаар. Гэвч энэ маш эргэлзээтэй. А авлаа гээд яах юм бэ? В авлаа гээд яах юм бэ? Энд ямар ч бодит /объектив/ үнэлгээ алга. Жишээ нь хүүхэд 20 алдаа хийжээ гэж бодъё. Дараа нь хэдэн өдөр хичээгээд ёсөн алдаа хийв. Тэгээд яах вэ? Ахиад л муу авах уу? Үнэндээ түүний хичээл зүтгэл, хүрсэн үр дүн нь хоёрхон алдаагаа засаад онц авсан сурагчтай харьцуулахад алд дэлэм илүү. Хэрэв юу ч бичилгүй хоосон цаас шалгуулсан бол ялгаагүй муу авна. Энэ шударга гэж үү? Энэ хачин системийг хүүхдүүдэд яаж тайлбарлах болж байна? Ийм систем хүүхдийг сэдэлжүүлж, сурах урам зориг өгнө гэж үү?

Сурагч Света шүлэг цээжлээд багшийн өмнө дуржигнатал уншаад онц авав. Харин сурагч Серёжа тэр шүлгийг цээжилсэнгүй. Яагаад гэвэл шүлгийн санаа түүнд таалагдаагүй болохоор цээжлэхийг хүсээгүй аж. Багш ямар дүн тавих вэ? Бас л муу.

Бага ангийнхнаас улсын шалгалт авч байна. Самбарт байшин болон шувууны үүрний зураг өлгөжээ. Энэ хоёр зүйлд ямар нийтлэг, бас ямар ялгаа байгааг хэлэх хэрэгтэй. Сурагч босч ирээд “нэг талаас бодоход үүрэнд шувуу, байшинд хүн амьдардгаараа ялгаатай. Нөгөө талаас бодоход үүрэнд шувуу, байшинд хүн амьдардгаараа нийтлэг” гэж хариулав. Бараг суут ухаантны хэлэх хариулт байгаа биз? Энэ тохиолдолд яах вэ? Шалгалтын хариултан дотор ийм санаа байхгүй учраас бас л муу авах уу?

Ер нь дүн ямар хэрэгтэй юм бэ? Дүнгүйгээр хүний юу мэдэж байгаа, юу мэдэхгүй байгааг тодорхойлох боломжгүй гэж үү?

Томчуудын амьдралд үнэлгээний системийг хэрэглэх гээд үзье. Эхнэр, нөхөр хоёр долоо хоногийн турш гэр бүлийн харилцаандаа үнэлгээний систем нэвтрүүлсэн гэж бодъё. Ингэвэл тэд удахгүй салах хэрэг гарна. “Хайрт минь, урд шөнийн ор хөнжлийн ажилд чамд –В дүн тавилаа”, эсвэл “хонгор минь, өчигдөр орой чи жаахан тааруухан байсан учраас гурав тавья” гэж хэлбэл ямар санагдах вэ? Инээдтэй биш байна гэж үү? Хүүхдүүд рүү чиглэсэн харилцаа ч үүнтэй адил.

Дүн гэдэг хүүхдийг өөрийн хүсэл тэмүүлэл, бодол сэтгэлгээ, сонирхлын дагуу биш, сурах бичиг, багшийн үзэл бодол, нэг үгээр томчуудын хүсэлд нийцүүлж сургуульд сурахад хүргэдэг. Тэр эргэн тойронтойгоо харилцан үйлчлэх чадвараа алддаг.

Дүн тавихгүйгээр хүүхэд сурахгүй гэдэг шиг худлаа зүйл байхгүй.

Дүн тавьж буй багш хүртэл сэтгэл санааны хямралд ордог. Ямар ч хүүхдүүдтэй сонирхолтой сэдвээр нь яриа өрнүүлэхэд дүн тавих шаардлага ул мөргүй арилдаг.

Нэгэн тохиолдол санаанд орж байна. Намайг нэгэн сургуулийн 9-11 дүгээр ангийнхантай “уншлагын өдөрлөг” зохион байгуулахыг урьсан юм. Сурагчидтай ярилцаж байгаад Андерсены үлгэрийг сонгож аваад том хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн явцад сурагчид хичээлийн танхимаар чөлөөтэй явж, санал бодлоо хуваалцаж, өөрийнхөөрөө тайлбарлаж, нэг нэгэндээ асуулт тавьж, маргаан өрнүүлж байв. Хэлэлцүүлэгт оролцоогүй сурагч байсангүй. Яагаад гэвэл сурагч бүр өөрийн үзэл бодол, амьдралыг үзэх үзлийн тухай ярьж байв. Над руу хоёр охин дөхөж ирээд хэлж байна. “Ямар сайхан юм бэ! Манай анги хэзээ ч ийм байгаагүй. Хүүхдүүдэд дүн тавивал яасан юм бэ багшаа!” гэж. “Яах гэж” хэмээн асуухад “хичээлдээ идэвхгүй байдаг хүүхдүүд хүртэл оролцож байна. Нэг удаа идэвх гаргасан юм чинь В, ядаж С  аваг л дээ”.

Нотолгоо хангалттай биш гэж үү? Дүн гэдэг ингэж хүүхдүүдийг цусгүй алдаг юм. Сонирхолтой хэлэлцүүлэгт үзэл бодлоороо уралдлаа ч D үнэлгээ авна гэж юу гэсэн үг вэ?

Мэдээж хичээлээ сонирхолтой зааж чаддаггүй гэж багш нарыг буруутгаж болно. Гэвч энэ тийм биш. Учир нь багш нар өөрсдөө үнэлгээний системийн золиос болж, өөрийн чиг баримжаа, бүтээлчээр ажиллах чадвараа алддаг.

Хүнийг сургах явцад “амьд эргэх холбоо” зайлшгүй хэрэгтэй. Тэр амьд холбоог хүүхэд байхаас нь харамгүй өгч байя л даа. Томчууд, багш нар та бүхэн юу боддог, юу мэдэрдэг, юунд санаа зовдог, юунаас урам зориг авдаг, ямар туршлагатай гэдгээ ярьж, хүүхдэд дэмжлэг санал болго л доо. Энэ бүхэн чинь “хэлснийг минь хийдэг чи сайн хүүхэд” гэсэн хуурмаг үнэлгээнээс хавьгүй үр дүнтэй.

Аливааг сурч, мэднэ гэдэг маш сонирхолтой үйл явц. Ертөнцийг таних гэсэн хүүхдийн хүслийг багшид таалагдаж, ямар нэгэн стандартад нийцэх хүслээр сольж болно гэж үү? Дүнгийн хөнөөлт чанарыг ойлгохын тулд ахиад хэдэн үеийг золиослох бол! Эхнээсээ дүнд дөнгөлүүлсэн хүүхэд насанд хүрсэн хойноо өөрөө өөрийгөө олох гэж хамаг амьдралаа үрдэг. Эцэстээ юу ч сонирхдоггүй нэгэн болно.

Яагаад заавал багш бүх хариултыг мэдэж байх ёстой гэж? Магадгүй тухайн сурагч багшийн санаанд оромгүй өвөрмөц шийдэл олчихсон ч юм бил үү!

Дүнгийн төлөө сурдаг байсан хүүхдэд “чамд ямар ч дүн тавихгүй, өөрийгөө нээ” гэж хэлэхэд маш гайхан хүлээж авдаг.

Зарим эцэг эх, багш нар ярихдаа дүн тавьснаар хүүхэд чухал зарчимд суралцаж байгаа гэж үздэг. Тодруулбал, “сайн сурвал онц авна, залхуурвал муу авна. Харин том болоод сурсан шигээ сайн ажиллавал их цалин авч, том албан тушаалд очно, залхуурвал гудамжинд гарна” гэсэн санаа. Гэвч үүн шиг худлаа зүйл байхгүй. Хүн төрөлхтний түүхэнд ийм зарчмаар хүмүүжсэн хүн суутан болсон нь ховор.

Дүн гэдэг бол өөртөө ч, бусдад ч амьдралыг сонирхолтой болгох чадваргүй, эсвэл хүсэлгүй багш, эцэг, эхийн гол зэвсэг юм.

Орчуулсан Г.Даваадорж

Эх сурвалж: business.mn

“Ялалтын баяр”-ын талаар хэний ч дуулаагүй найман баримт

$
0
0

12

Кремлийн цэрэг, армийн сүр жавхаа, сүүлийн үеийн дэвшилтээс дэлхийн улс гүрнүүдэд тольдон харуулах алтан мөч Ялалтын баяраар тохиодог билээ. Эх орны газар шорооны төлөө халуун цусаа урсгасан мянга мянган баатрын суу алдрыг эргэн дурсах, амьд сэрүүн буй ахмад дайчдаа бахархан хүндлэх гавьяа бас энд дуурсдаг.

Тэгвэл энэхүү түүхэн баярын талаар таны урьд хожид сонсоогүй найман баримтыг “Russian Beyond” ийнхүүн нийтэлжээ.

Зөвлөлт цэргүүд нацистуудын туганд ч хүрэхийг хүссэнгүй

1945 оны зургадугаар сарын 24-нд анхны Ялалтын баярын парад Улаан талбайд болоход Лениний бунханы урд гуравдугаар Рейхийн олон тугийг түшүүлэн тавьсан байв. Цэргүүд жагсаалын үеэр гартаа бээлий углан өнөөх тугнуудыг музейд тавьсан юм. Үүнийхээ дараа тэд бүгд өмссөн бээлийгээ тайлж шатаан хорслоо илэрхийлж байжээ.

Иосеф Сталин морь унахдаа тааруу байжээ

Баярын жагсаалын сургуулилтын үеэр Сталин хэд хэдэн удаа мориноосоо унаж нуруугаа хүртэл бэртээж байв. Хүндэтгэлийн жагсаалын хэсгээс морь унах үзэгдлийг хасах санал хүртэл гаргасан удаатай. Гэвч эцэст нь маршал Г.Жуков энэхүү үүргийг хариуцаж авсан юм.

Бөмбөг илрүүлсэн нохойг хүндэтгэн И.Сталины хүрмийг нөмөргөжээ

1945 оны Ялалтын жагсаалд гагцхүү хүмүүс оролцоогүй юм. Бөмбөг олж илрүүлсэн нохойг хүндэтгэн И.Сталин хүрмээ хүртэл өмсгөж байжээ. Шеперд Зулбарс хэмээх энэ нохой нь 7000 мина, 150 ширхэг бөмбөгийг илрүүлсэн гавьяатай юм. Энэхүү нохойг “Дайны гавьяа”-ны одонгоор шагнасан ч тэрээр явж чадахааргүй болтлоо шархадчихсан байсан юм. Тиймээс л И.Сталин дөрвөн хөлт үнэнч анддаа хүрмээ “зээлсэн” түүхтэй.

Ялалтын баярыг тогтсон жилүүдэд тэмдэглэдэг байв

Өнөө цагт “Ялалтын баяр”-ын жагсаалыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд хийдэг уламжлал тогтсон билээ. Гэвч өмнө нь ийм жишиг хараахан тогтож амжаагүй байлаа. Тухайлбал, Зөвлөлт засгийн үед энэ жагсаалыг ердөө дөрөвхөн удаа буюу 1945, 1965, 1985, 1990 онд тэмдэглэсэн түүхтэй. 1995 оны парадын дараа баярын жагсаалыг ямар нэгэн ойн өдрүүдээр хязгаарлахаа больсон юм.

НАТО-гийн цэргүүд оролцов

 

Ялалтын баярын жагсаалд гадаад улсуудын цэрэг армийнхан гурван удаа оролцсон түүх бий. Улаан талбайд нацистуудтай тулалдаж явсан Польшийн ардмын армийн төлөөлөгчид 1945 оны баярын жагсаалд анх удаа урилгаар оролцсон. Тэгвэл түүхэнд анх удаа оролцсон гадаад улсын цэргийн генерал цолтой хүн нь Болгарын хурандаа генерал Владимир Стойчев байлаа. 2010 оны баярын жагсаалд Польшийн армийнхан дахин оролцсон билээ. Тэгвэл 2015 онд буюу Ялалтын баярын 70 дахь жилийн хүндэтгэлийн парадад Хятад, Энэтхэг, Монгол, Серб зэрэг 10 улсын цэрэг армийнхан оролцсон түүхтэй.

Танилцуулсан пуужингийн загварууд бүгд туршигдсан уу?

1965 оны Ялалтын баярын парадын үеэр олон түмэнд толилуулсан тив хоорондын пуужингийн загвар болох 8K713, 8K96, 8K99 нь ёслолын үеэрх содон зэвсэглэл болсон билээ. Гэсэн хэдий ч эдгээр загвар ашиглагдаагүй гэсэн мэдээлэл бий.

Нацист цэргүүд жагсаалд оролцов

2005 оны Ялалтын баярын жагсаалын үеэр тухайн үеийн Германы Канцлер Герхард Шродер Вермахт (1935-1945 онд оршиж байсан Германы зэсвэгт хүчин)-ы ахмад дайчдыг дагуулан ирсэн юм. Тэд мөн Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан билээ.

Роботууд баярын жагсаалд оролцдог болно

Өнгөрсөн жилийн баярын жагсаалд роботууд анх удаа оролцсон юм. Uranus-6 маркын мэргэн буудагч болон Uranus-9 загварын тулаанч роботууд баярыг улам сүр жавхаатай болгосон байна.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Дижитал эринд нэг минутыг ч бид алдах эрхгүй

$
0
0

170

Дэлхий даяар нэг минутад юу болж өрнөдөг вэ? Минут тутам дэлхий дээр 255 хүүхэд мэндэлдэг бол 116 хос хуримладаг. Энэ богино хугацаанд хүн ойролцоогоор 12 удаа нүдээ цавчдаг бол бяцхан Колибр шувуу далавчаа 4000 удаа дэвдэг гэсэн сонирхолтой статистик бий. Мөн нэг минутад дэлхий даяар 2800 орчим ухаалаг гар утас зарагдаж, “Google”-ээр 4 сая хайлт хийгддэг ажээ.

Тэгвэл Монголд нэг минут хэр үнэ цэнэтэй бол? Замын хөдөлгөөний түгжрэл дунд нэг байтугай минут зогсох нь хэвийн үзэгдэл гэдгийг бид мэднэ. Ямар нэгэн үйлчилгээ авахын тулд нэжгээд минут хүлээх нь ч бас гайхахаар зүйл биш. Эмнэлэгт хүлээлгийн танхимд, банкинд дараалалд зогсох, ер нь хаа нэгтээ, энд тэнд дугаарлаж үйлчлүүлэхэд бид ямар их цагийг үр ашиггүй, дэмий өнгөрүүлдэг билээ. Дугаарлах дуртай хүн байхгүй. Үнэндээ энэ эрэлт хэрэгцээг дагаад орчин үеийн үйлчилгээний арга хэлбэрүүд хэдийнэ өөрчлөгдөж эхэлсэн. Ялангуяа банк санхүүгийн салбарыг онцолж дурдмаар байна.

Улаанбаатарт ажиллаж амьдардаг иргэн Бат Увсын Тэс суманд суугаа аав руугаа утсаар ярихаас ч хурднаар мөнгө шилжүүлж байгаа нь, нялх хүүхэдтэй, гэрээсээ гарч чадахгүй ээж банк орох шаардлагагүйгээр гар утаснаасаа байрны төлбөрөө хийчихэж буй нь яах аргагүй дэвшил биш гэж үү. Цаг мөнгө хэмнэсэн ухаалаг үйлчилгээг XXI зууны иргэд сонгох болсон. Энэ бол эрэлт, бас хэрэгцээ. Саяхны нэг судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд хоёр хүн тутмын нэг нь мобайл банк, гурван хүн тутмын хоёр нь интернэт банк ашигладаг гэжээ. Тэгэхээр монголчууд бэлэн бус төлбөр тооцоо, ухаалаг үйлчилгээг хэрэглээд хэдийнэ хэвшсэн гэсэн үг.

Монголын хамгийн олон харилцагчтай ХААН Банкаар жишээ авъя. Тус банкны харилцагчдын хувьд бэлэн бусаар төлбөр тооцоогоо хийх сонирхол, дадал хэвшил сүүлийн таван жилд 3-5 дахин өсчээ.  Цахимаар хийж буй гүйлгээний тоо жилээс жилд өсөж буй нь иргэд банкаар үйлчлүүлэхээсээ илүү цахим хэрэглээг сонгох болсонтой шууд холбоотой юм. Ялангуяа интернэт банк, аппликэйшн хэрэглэгчдийн тоо гар утасны мобайл банкаар төлбөр тооцоо хийдэг хүмүүсээс хол илүү давжээ. Энэ нь интернэтийн хэрэглээ өссөн, төлбөрийн хуулгаа харахад илүү амар хялбар, мөн 2018 онд интернэт банк, аппликэйшнээ шинэчилсэнтэй ч холбоотой гэнэ.

Нэг минутад ХААН Банкны хэмжээнд бэлэн бусаар 1000 гаруй гүйлгээ хийгддэг аж. Бэлэн бус гүйлгээ гэдэг нь АТМ, интернэт банк, аппликэйшн, мобайл банк, телефон банк, ПОС машин ашиглан хийж буй орлого, зарлага, мөнгөн шилжүүлэг, төлбөрийн гүйцэтгэл зэрэг санхүүгийн бүх гүйлгээг хэлдэг юм байна. 2018 оны тоо баримтаас харахад тус банкинд жилд хийгдэж буй нийт гүйлгээний ердөө 11 хувь нь теллерээр дамжжээ. 10 гаруйхан хувь нь банкаар үйлчлүүлж, төлбөр тооцоо хийсэн гэхээр хүмүүс банкаар үйлчлүүлэх сонирхол, шаардлага эрс багассаныг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа интернэт банкны гүйлгээний 40 гаруй хувийг ХААН Банк дангаар гүйцэтгэдэг болохоор монголчуудын банкны хэрэглээнд гарч буй өөрчлөлт, шинэ хандлагыг үзүүлсэн хамгийн бодит мэдээлэл энэ байж болох юм.

Банкны технологи иргэдийн амьдралын хэв маягийг өөрчилж байгаатай та санал нийлэх биз ээ. Хүмүүс банкинд дугаарлаж зогсох тэр алтан цагаа гэр бүлдээ, өөр хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, банкны үйлчилгээ илүү ухаалаг, энгийн хялбар, аюулгүй болсноор хүмүүсийн амьдралын чанар сайжирч байна гэж үзэж болох юм. Харин үүний цаана алтан цагийг тань хэмнэхийн тулд банкууд хэрхэн ажиллаж, ямар хүч хөдөлмөр зардаг юм бол?

Хэд хэдэн банкаар орж энэ талаар судалгаа хийж үзлээ. Одоогийн энэ хүчин чадал, дэд бүтэц, ухаалаг хялбар үйлчилгээ авах бүх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд ард нь “асаалттай танк” шиг байж, алдах эрхгүй ажилладаг инженер техникийн баг, сүлжээ, програм хангамж, сервер систем, техник тоног төхөөрөмж, хүн хүчний зардлын тухай хүмүүс тэр бүр мэддэггүй. Хамгийн наад зах нь та биднийг гүйлгээгээ саадгүй явуулахад интернэт банк, мобайл банк, ATM-д ашиглагддаг сүлжээний тоног төхөөрөмжүүд нь өндөр өртөг бүхий олон улсын лиценз, стандарт шаардлагуудтай байдаг гэнэ. Мөн орчин үеийн программ хангамжуудын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тусдаа баг 24 цагийн турш хяналт тавьж, алдаа эндэгдэл гарахаас сэргийлж ажилладаг. Мэдээж хэрэг энэ бүх сүлжээ, дэд бүтцийг ганц хоёрхон жилийн дотор бий болгочихоогүй, олон жилийн нөр их ажил, тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалт хийж ирсний үр дүнд босгосон нь лавтай. Тиймдээ ч IT-гийн бүх тоног төхөөрөмж, олон улсын лиценз, хүн хүч, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн хангамж, татвар, урсгал зардал нь банкуудын хувьд жин дарахуйц томоохон зардал болж байдаг ажээ.

Харилцагчдаас авдаг үйлчилгээний хураамж юунд зарцуулагддаг тухай иргэд асуудаг, шүүмжилдэг. Дээр дурдсан олон зардлын тодорхой хувийг нөхөхийн тулд шимтгэл хураамжинд шингээдэг юм байна. Яг энэ утгаар нь эргүүлээд бодвол бас амжуулж байгаа ажилтай нь харьцуулбал тэгж шүүмжлэл дагуулах ч шаардлагагүй мэт.

Ингэхэд интернэт банк, мобайл банк, ATM ашиглахаас татгалзлаа гэж бодъё. Мөнгөө бариад заавал банкинд очих хэрэгтэй болно. Ирж очиход тодорхой хугацаа зарцуулах нь ойлгомжтой. Тэр цаг хугацаандаа юуг амжуулж болох вэ. Хэрэв банк зайтай бол такси барина эсвэл нийтийн тээврээр зорчино. Бас л зардал гарна. Мэдээж энэ бүх зардал интернэт банкаар гүйлгээ хийсэн хураамжтай харьцуулахад хамаагүй илүү тусна.

Цахим банкны үйлчилгээ авснаар тухайн хүн мөнгөө хэмнэнэ. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй цаг хугацаагаа бас хэмнэнэ. Теллерээр үйлчлүүлэхийн тулд ашиглагддаг цаас тэр хэрээр бас хэмнэгдэнэ. Хэрэгтэй зүйлд, гэр бүлдээ амьдралдаа тэр цагийг зарцуулах боломж бүрдэнэ. Нэг минут гэлтгүй агшин хором бүрийн үнэ цэнийг ойлгоно. Тийм биш гэж үү? Хүний амьдралд нэг минут нүд ирмэхийн зуурт өнгөрч болох ч бас тэр минутад олон зүйлийг амжуулж болно. Хүн болгоны амьдралд эрх тэгш олгогддог нэгэн зүйл байдаг нь хоногийн 24 цаг юм. Тэр цаг хугацаагаа хэн хэрхэн зарцуулж, ашиглаж байгаагаас олон зүйл шалтгаалдаг билээ. Тиймээс өдөр тутмын, цаг тутмын, агшин бүрийн цаг хугацаагаа ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгтэй зүйлдээ илүү их цагаа зарцуулж байгаарай. Тийм ээ. Нэг минутыг ч бид алдах эрхгүй.

                                                                                                                                     Г.Гэрэл

Алдарт “Катюша”-гийн түүх

$
0
0

Алдарт Катюша дуу
1. Үгийг зохиогч Михайл Исакавский
2. Хөгжмийг зохиосон Матвэй Блантер
3. Анх дуулсан Валентина Батищева
4. Дууг олонд алдаршуулсан Лидия Русланова
5. Анх Катюша тийрэлтэт хөдөлгөөнт их бууг буудаж туршсан ахмад Андре Флеров.

КАТЮША

Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег, на крутой.

Выходила, песню заводила
Про степного сизого орла,
Про того, которого любила,
Про того, чьи письма берегла.

Ой ты, песня, песенка девичья,
Ты лети за ясным солнцем вслед
И бойцу на дальнем пограничье
От Катюши передай привет.

Пусть он вспомнит девушку простую,
Пусть услышит, как она поет,
Пусть он землю бережет родную,
А любовь Катюша сбережет.

Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег на крутой.

Дэлхийн бараг бүх хэл дээр орчуулагдан өргөн дэлгэр тархсан эл дууны шүлгийг Баатар ван Н.Наваан-Юндэн гуай монгол хэлээр “буулгасан” нь “Соёл Эрдэнэ” түүвэр зохиолд /1976 он/ нь бий. Сонирхуулвал,

КАТЮША

Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгүүр будан татна.
Эргэн дээр гараад ирлээ Катюша,
Эгц огцом өндөр эргэн дээр.

Гарч ирсээр дуугаан аялан дуулав
Цөлийн буурал бүргэдээ дууллаа,
Зүрхний хайртаа мөрөөдөн дууллаа,
Захидлыг нь хадгаласнаа дурдан дууллаа

Хай, чи дуу минь, охины минь дуу минь,
Хурц нарны хойноос нисээрэй
Хол хязгаарын байлдагч түүнд
Хүүхэн Катюшаас мэндийг хүргээрэй

Эгэл охиныг дурдан дурсаг тэр,
Эгшигт дуугий нь тодхон сонсог тэр,
Эх орноо хамгаалаг тэр,
Энд Катюша хайраа хадгална.

Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгүүр будан татна.
Эргэн дээрээс эргэж одлоо Катюша,
Өчүүхэн зөргөөр гэртээ харилаа.

Халх голын хөвөө, Брестийн цайзын бэхлэлт, Берлины хана, Вьетнамын битүү ширэнгэ, Солонгосын хойг дээр эгшиглэж байсан энэ дуу өнөөдөр 80 насны сүүдэр зэрэгцэж байна.

Хөгжмийн зохиолч Матвей Блантер, яруу найрагч Михаил Исаковский нар 1938 онд цэрэг эх орны сэдэвт дуу зохиожээ. Энэ нь алдарт Катюша. Катюшаг 1938 оны 11 дүгээр сарын 27-нд Зөвлөлүүдийн Ордны Баганат танхимд Валентина Батищева анх удаа их оркестртой дуулсан гэдэг. Гэхдээ энэ дууг тэр үеийн оросын алдарт дуучин Лидия Русланова дуулж алдаршуулсан юм.

Дууны агуулга энгийн атлаа нэн гүнзгий. Орос нутгийн сэтгэл догдлом хавар цагт хилээ хамгаалсан хайрт залуугаа санагалзсан үзэсгэлэнт орос бүсгүй Катюша голын эрэг дээр хайрт хүндээ хандан дуун захидал илгээн, сэтгэлийн үгээ дамжуулж байгаа уянгын дуу. Тэрээр хайрт хүнээсээ хариу захидал хүлээж, насан турш үнэнчээр хүлээнэ гэдгээ уяран хайлан дуулдаг. Энэ дуу тэр дороо л олны хүртээл болох нь тэр. Гэхдээ тухайн үедээ зүгээр л уянгын дуу л байв.

Эх орны дайн эхлэв. Дайны эхэн үед холбоо харилцаагүй, дайсан байнга давшиж, довтолж, өөрсдөө ухарч, хориглож, голдуу үхлийн тулалдаан хийж байсан хамгийн хүнд үе байлаа. Энэ үед үхэлтэй нүүр тулсан цэрэг эрст ар гэр, эхнэр хүүхэд, ээжийгээ санагалзах үед “Катюша” хамгийн ойр байв. Мөн Катюша бол орос эмэгтэйн хамгийн түгээмэл нэр юм. Ингээд Катюша гэх уянгалаг нэр бүх орос хүүхнүүд, ээжүүдийг төлөөлж, хайртай дотно гэр бүл, төрөлх гал голомт, бүлээн дулаан ар тал гэсэн утгыг бүхэлд нь илэрхийлэх болов.

Үүний дээрээс оросуудад Эх орноо эх хүнтэй зүйрлэдэг үндэсний ухамсрын онцлог нэмэгдэн нөлөөлөв. Эх орноо Эх хүн болгон биет байдлаар төсөөлж, түүнийхээ төлөө амь насаа зориулдаг ард түмэн хэр олон байдгийг мэдэхгүй. Лав л оросууд “Эх орон-Эх” (“Родина-Мать”) гэж нэрлэдэг юм.

Нэгэнт эмэгтэй хүн гэж бодит, биет байдлаар төсөөлж байгаа тохиолдолд тэр нь бас л бодитой байх ёстой. Энэ бодит хүн нь бас л “Катюша” байв.

Энэ бүх хүчин зүйл нөлөөлсөөр “Катюша” жирийн нэг дуу биш, харин нийгмийн бодит үзэгдэл болон хувирсан юм. Нийгмийн үзэгдэл болно гэхээр энэ бол биетэй бодитой хүч болно гэсэн хэрэг байлаа. Энэ дуу орос цэргийн хувьд үр хүүхэд, дурлалт бүсгүй, хайрт гэргий, ачлалт ээж, зөвлөлтийн бүх эмэгтэйчүүд, тэгээд Эх орон-Эх зэрэг нандигнан хайрладаг бүх үнэт зүйлсийнх нь биет бодитой биелэл болсон юм.

Ийм болохоор энэ дуу ер бусын ид шидийн хүчтэй болсон юм. Орос цэрэг учир утгагүй үхээгүй, харин Катюшийн төлөө үхэхэд гомдолгүй бөгөөд ихээхэн учир утгатай, ач холбогдолтой. Энэ шидэт дуу эхлээд фронтод, дараа нь партизаны отрядад, дараа нь фашистын бөөнөөр хорих лагерьт хүртэл дуурсаж байжээ. Ялангуяа, хорих лагерьт зовж буй хүмүүсийн сэтгэлийг зогоох ганц зүйл нь Катюша байж. Тэртэй тэргүй үхэх юм чинь Катюшатайгаа “уулзаад” үхэхэд ядахдаа сэтгэл амар гэсэн бодлыг төрүүлдэг байх магадлалтай.

Үхэлтэй нүүр тулгарсан хүнд хэцүү үед ганцхан “Катюша” л хань болж байв. Орос цэргүүд “Катюшатайгаа” хамт давшилтад орж, нуувчинд хань татаж, тэр ч байтугай үхэхдээ хүртэл дуулж байгаад буудуулдаг байсан түүхтэй.

Фронт, дивиз, хороо, партизаны отрядууд Катюшагийн өөр өөрийн хувилбарыг зохиож дуулдаг байжээ. Энэ дууны ач холбогдлыг Зөвлөлтийн тал ч, Германы тал ч сайн ойлгож байж. Германчууд хүртэл сураад оросуудыг уяраан татахыг оролдож байсан гэдэг.

Оросууд Катюшагийн пянзыг сая саяар нь үйлдвэрлэж фронтоор тарааснаас гадна фронтоор аялан тоглож байсан урлагийн бригадын алдартнууд заавал Катюшаг дуулдаг байжээ. Олон дахин дахиулахгүй өнгөрсөн нэг ч тохиолдол байгаагүй. Ялангуяа, алдарт дуучин Лидия Русланова Катюшагаа дуулаад буцсан фронтын хэсэгт заавал давшилт болдог, чингэхдээ заавал ялалт байгуулдаг зүй тогтлыг олон офицер, цэргүүд анзаарсан байдаг.

Орёл орчимд ийм явдал болжээ. Хоёр тал хориглолтод байсан үе. Германчуудын олзны юмс дотор хэдэн пянз байсны нэг нь “Катюша” байж. Нуувчинд уйдсан герман цэргүүд тэр пянзыг тавьж гарчээ. Бодвол таалагдсан бололтой. Энэ нь салхины аясаар оросын цэргүүдэд сонсогджээ. Оросууд “Муусайн немцүүд манай катюшийг сонсож байна” гэж их зэвүүцэж. Тэр үед тушаалгүй давших буюу ухрах хатуу хориотой. Олон дахин давтан дуу эгшиглэхэд, орос цэргүүд тэсэлгүй тушаалгүйгээр давшилтад орж “Катюша”-гаа немцүүдээс салган авчирсан гэдэг. Тэр нь ердөө л пянз тоглуулагч, пянз хоёр шүү дээ. Харин хэдэн хүн үхсэнийг хэн ч тоолоогүй. Байдлыг ойлгосон дарга нар нь тушаалгүй давшсан цэргүүдээ шийтгээгүй гэдэг. Энэ явдал өнөөгийн бидэнд хачирхалтай байж болох ч тухайн үедээ хамгийн их учир утгатай байсанд эргэлзэх зүйлгүй…

1928 онд анх утаагүй дарин түлшит тийрэлтэт хөдөлгүүрийг туршин, 1937-1938 онд РС-82, РС-132 тийрэлтэт сумыг нисэх онгоцонд суурилуулж, 1939 онд Халх голын тулалдаанд анх хэрэглэсэн.

М-13 тийрэлтэт сумыг 1939 оны YI сард, мөн онд уг сyмыг буудах олон галт харвах суурийг туршжээ. Рельс маягийн 8 чиглүүлэгчтэй, чиглүүлэгч бүрийг 2 сумаар цэнэглэх тул нэг машин 16 сумаар зэрэг галлах чадвартай БМ-13 нэртэй машиныг Улаан армийн зэвсэглэлд 1941 оны YII сарын 14-нд нийлүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн II дайны хамгийн хүчирхэг зэвсэг байв.

Тийрэлтэт их бууны анхны буудлагыг ахмад Флеров 1941 онд Орш хотын орчимд хийсэн бөгөөд тэр газар нь яг дуунд гардаг шиг эгц өндөр эрэг байжээ. Энэ буудлагын гайхамшигт үр дүнг харсан нэгэн цэрэг “Энэ чинь ёстой Катюшийн захидал байна” гэж дуу алдсан гэдэг. Үүнийг сонссон нэгэн холбоочин “Катюша” гэдэг нэгэн нууц зэвсэг гарчээ гэж цуурч орхиж. Энэ нь фронтын жирийн нэг цуурхал хэдий ч бүх хүний сэтгэлд нийцжээ. Яагаад гэвэл “Эх орон-Эхийнхээ” туслахыг цэрэг болгон тэсэн ядан хүлээж байсан үе. Ингээд Эх орон нь цэрэг хөвгүүддээ туслахаар иржээ. Танкаар, нисэх онгоцоор, бас катюшагаар. Одоо бол орос цэрэгт зөвхөн Катюша, ялалт хоёр л хэрэгтэй…

Герман цэрэг эх орноосоо алс “ганцаараа” байлдаж байсан бол орос цэрэг эх орныхоо төлөө “Катюшатайгаа” хамт байлдаж байсан юм. Энэ бол оросуудын ялалтын нууц түлхүүр байж.

Оросууд “онцгой төрлийн миномёт” хэрэглэж байгаагийн эсрэг германчууд хариу арга хэмжээ тэр дор нь авсан юм. Тэд яаж ийж байгаад “Катюшийн” анхны батарейг бүсэлж чадсан билээ. Тэр үед “Катюша” цэргийн дээд зэргийн нууц байсан нь мэдээж хэрэг. Тэр батарейг ахмад И.А.Флеров командалж байв. Түүний сүүлчийн товч мэдээлэл энэ байна:

“-1941 оны 7 дугаар сарын 14. Оршийн төмөр замын зангилаанд буй фашистын цуваанд цохилт өгөв. Үр дүн онцгой. Нил галан тэнгис харагдаж байна…

-1941 оны 10 дугаар сарын 7. Вязьмагаас 50 км-т Богатырь тосгоны дэргэд бүслэлтэд орлоо. Эцсээ хүртэл үзэлцэнэ. Өөрсдийгөө дэлбэлэхэд бэлтгэж байна. Үүрд баяртай, нөхөд минь…”

Армийнхаа дээд зэргийн нууц болсон Катюшаг дайсанд хэрхэвч олзлуулж болохгүй гэсэн хатуу тушаалтай тэр зоригт эрчүүд дэлбэлэх товчийг дарахаасаа өмнө Катюша дуугаа сүүлчийн удаа дуулсан гэж орос домогт өгүүлсэн нь баттай үнэн гэж бодном.Ингэж л Оросууд ганц ч Катюшагаа дайсанд олзлуулаагүй юм.

“Катюша” удалгүй дэлхийн бараг бүх хэлэнд орчуулагдаж, сүүлдээ тэдний эх орны дуу болон хувирсан байдаг. Катюшагийн зохиогч, яруу найрагч Михаил Исаковский дайны дараахан Польшид очиход хэсэг польшууд энэ бол польшийн партизануудын дуу, оросууд авчихсан юм гэж барин тавин нотолсон гэдэг. Дараа нь Югославт очсон чинь югославын партизанууд оросуудаас аль өмнө зохиосон дуу гэж түүнд хэлж. Тэгэхэд нь би нэг их маргаагүй гэж суут яруу найрагч хэлсэн нь буй.

Саяхан гадаадуудаас Орос орныг юугаар нь мэддэг вэ? гэж асуухад “Катюша” дуугаар гэсэн хариулт эхний байрт орсон байна. Энэ нь тийм ч гайхмаар үзэгдэл биш. Учир нь Катюша бол Ялалт, Эх орон гэсэн утгатайд л хамаг учир нь оршиж байгаа юм.

Судлаач Д.ГАНХУЯГ

Цуврал алуурчин Цутому Мияазакийн гар ба түүний аймшигт хэрэг

$
0
0

19

Цутому Мияазаки нь “жаахан охидын алуурчин” болон “Отаку алуурчин” хэмээх нэрүүдээр алдаршсан Япон улсын цуврал алуурчин ба дөрвөн бага насны охидыг хөнөөсөн юм. Мөн тэрбээр хүний мах идэгч бөгөөд хийсэн жигсэм хэргүүдээ Японы анимэ хүүхэлдэй болон порно бичлэгүүдээс санаа аван үйлдсэн хэмээн үздэг.

Цутому нь анх англи хэлний багшаар ажилладаг байсан бөгөөд фото зургаар мэргэшсэн нэгэн байв. Түүний анхны хохирогч охин 4 настай Мари Конно байв. Анхны аллагаа хийснийхээ дараа төд удалгүй үлдсэн гурван охидыг харамсалтайгаар хөнөөсөн тэрбээр хохирогчдын махыг идэж хохирогч бүрээс биеийн аль нэг хэсгийг хадгалдаг байж. Цагдаагийн ажилчид удаан хугацааны турш түүнийг барих гэж оролдсон ч эцсийн дүнд тэрбээр нэгэн охины аавд үйлдэл дээрээ баригдан шоронд орсон юм. Түүний өмгөөлөгчид түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн оношлох гэж оролдсон ч шүүхээс түүнд цаазаар авах ял 1997 онд оноосон байна. Ялын гүйцэтгэл 11 жилийн дараа хэрэгжсэн ажээ.

Хүний мах идэгч гэмт хэрэгтэн Цутому Мияазакийн бага нас хэрхэн өнгөрөв?

1962 онд төрсөн тэрбээр төрөхдөө дутуу төрсөн бөгөөд хоёр гар нь хэвийн бус хэлбэртэй төржээ. Сургуульд байхаасаа гажилттай гарнаасаа болж маш ихээр дээрэлхүүлж өссөн тэр насанд хүрсэн хойноо төрсөн ээж нь түүний төрсөн эгч болохыг олж мэджээ. Учир нь аав нь төрсөн охиноо жирэмслүүлсний улмаас Цутому төрсөн байна.

Мөн аав ээж нь сайн сурахыг байнга шаардаж байснаас маш их дарамтанд өссөн ч гэлээ тэрбээр сургуулийн эхэн үедээ онц сурлагатан байж. Гэвч энэ байдал удаан үргэлжилгүй түүний сурлага аажмаар муудаж эхэлсэн байна. Бага насандаа эцэг эх болон ах дүү нартайгаа сайнгүй харилцаатай байсан авч түүнийг ганцхан өвөө нь хайрладаг байв. Өвөөгөө 1988 онд өнгөрсний дараа тэрбээр өөрийгөө нийгмээс эрс тусгаарлаж гүн сэтгэл гутралд орсон байна. Өвөөгөө алдсанаас төд удалгүй тэрбээр эгчийнхээ усанд орж буйг харж байгаад баригдсан ба үүнд эгч нь уурлахад түүн лүү дайрчээ. Энэ явдлыг ээж нь мэдэж мөн л уурлахад ээж лүүгээ мөн адил дайрчээ.

Гэмт хэрэгүүд өвөөгийнх нь үхлээс хойш үйлдэгджээ

Эхний хохирогч: 1988 оны 8 сарын 22-нд 4 настай Мари Конно охиныг Токио хотоос хулгайлан машиндаа хийн хотын зах луу аваачжээ. Охиныг хоолойг нь боон хөнөөсөн бөгөөд хөнөөснийхөө дараа цогцосийг хүчирхийлж зургийг нь авчээ. Охины хувцаснаас заримыг өөртөө хадгалахаар авсан ба цогцосыг ууланд хаяжээ. Уг явдлын дараагаас хэд хоногийн дараа дахин охины цогцос дээр ирж түүний гар хөлийг тасдан авчээ.

Хоёр дахь хохирогч: Масами Ёшизава гэх 7 настай охиныг зам дагуу алхаж байхад нь хулгайлан Мариг хөнөөсөн газраа аваачсан байна. Хөнөөсөн арга болон цогцос дээр хэрэглэсэн гаж үйлдлүүд өмнөх хохирогчтой яг адил бөгөөд түүнийг эхний хохирогчоос хэдхэн метрийн зайд хаяжээ.

Гурав дахь хохирогч: 1988 оны 12 сарын 12-ны өдөр Эрика Намба гэх охиныг хулгайлан Сайтама Нагури гэх газрын машины зогсоолд аваачин хөнөөхөөсөө өмнө хувцасыг нь тайлуулан олон тооны зураг авчээ. Түүний хувцасыг модтой хэсэгт хаяж харин цогцосыг машины зогсоолд үлдээжээ.

Дөрөв дэхь хохирогч: 5 настай Аяако Номото бөгөөд мөн түүний зургийг авч өгье хэмээн ятган хулгайлсан бөгөөд цогцосыг гэртээ авчиран мөчлөөд толгойг нь ойролцоох ууланд хаяж бусад хэсгийг идсэн байна.

Баривчилгаа ба шийтгэл

1989 оны 7 сарын 23-нд тэрбээр дахин нэг охины нүцгэн зургийг авах гэж байхдаа охины аавд баригдан цагдаа нар ирснээр баривчлагдсан байна. Улмаар цагдаа нар гэрийг нь нэгжихэд хохирогчдийн дүрс бичлэг болон зургуудыг олсон байна. Түүний аав нь хүүгийнхээ хэрэгт ичин санаа зовж түүний шүүх хэрэгт шаарлагат ямарч мөнгө төлөөгүй байна. Аав нь эцэстээ үүнээс үүдэн амиа хорложээ. Цутому шүүхийн явцад өгсөн мэдүүлэгтээ өөрийнхөө хийсэн хэрэгт бахархаж байгаагаа мэдэгдэж байжээ. Түүнд Токио хотын дээд шүүхээс цаазаар авах ял оноосон бөгөөд 11 жилийн дараа буюу 2008 оны 6 сарын 17-ны өдөр дүүжлэн ялыг гүйцэлдүүлжээ.

Баяжих тусам согтууруулах ундааны хэрэглээ нэмэгддэг

$
0
0

26

Азиудын орлогын хэмжээ өсөх тусам согтууруулах ундаа хэрэглэх нь нэмэгддэг болохыг Их Британийн анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн дэлхий нийтийн согтууруулах ундаа хэрэглэх зуршлын талаарх судалгаанд тэмдэглэжээ.

1990 оноос хойш согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх явдал Хятад, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам зэрэг оронд газар авах болжээ. 1990 онд Хятадын согтууруулах ундаа хэрэглэдэг иргэдийн 16 хувь нь сард нэг удаа согтотлоо уудаг байсан бол 2017 онд энэ үзүүлэлт бараг хоёр дахин нэмэгдэж, 30 хувь болжээ.

Вьетнамд энэ үзүүлэлт 16 хувиас 24 хувь хүрч өссөн бол Тайландад 18-аас 25 хувь хүрчээ. Харин Азийн хамгийн жижиг нутаг дэвсгэртэй улсууд болох Бутан болон Зүүн Тиморт 14%-22%, 12%-20% болж нэмэгджээ. Харин Энэтхэг, Малайз, Мьянмар, Филиппин зэрэг Азийн бусад орнуудад уг үзүүлэлт бага өсөлт үзүүлжээ.

Азийн орнуудын эдийн засаг хурдацтай хөгжиж, цалин нэмэгдэж, ядуу буурай орнууд дунд орлоготой орны статус руу шилжиж, дунд орлоготой орнууд баян чинээлэг орнуудын ангилалд багтах болсон юм. Үүнтэй холбоотойгоор хүмүүс зарцуулах мөнгө улам ихтэй болж, баасан, бямба гарагт гадуур гарах нь ихэсжээ.

“Хүмүүс эхлээд согтуурах ундаанаас татгалзахаа больж, дараа нь ууж эхэлдэг ба цаашлаад амьдралынх нь хэв маяг мэт болж хувирдаг” гэж Торонто хотын их сургуулийн судлаач хэлжээ.

“The Lancet” сэтгүүлийн судалгаанд дурдсанаар, 1990-2017 онд Зүүн Өмнөд Азид насанд хүрсэн нэг хүнд ногдох алкоголийн хэрэглээ 104 хувиар нэмэгдсэн бол Номхон далайн Баруун бүс нутагт 54 хувиар нэмэгдсэн ажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ”-г 2025 он гэхэд 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь 200 гаруй төрлийн өвчнийг үүсэхэд нөлөөлж, жил тутам 3 сая гаруй хүнийг үхэлд хүргэдэг аж. Тэдгээр хүмүүсийн 75 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг байна. Дэлхий даяар 237 сая эрэгтэй, 46 сая эмэгтэй согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний улмаас шаналж байна.

Хүлээн зөвшөөрөхөд хэцүү АМЬДРАЛЫН 12 ГАШУУН ҮНЭН

$
0
0

34

Хүлээн зөвшөөрөхөд хүнд 12 хатуу үнэн Хүүхэд нас аа гэж, хүн бүр бөөцийлж аргадаж л өнгөрөөдөг үе. Насанд хүрээд харин шинэ дүрэм дагаж, эцсийн эцэст өөрөө өөрсдөдөө л таалагддагаа цагийн эрхээр олж мэднэ. Амжилтад хөтлөж, мөрөө дэрлүүлж, магтаж урамшуулах хэн ч байхгүй. Биднээс царайлаг, ухаалаг, амжилттай хүмүүс үргэлж байх болно. Амьдралынхаа хаа нэгтээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэдэг хатуу үнэн тэгвэл юу вэ?

1.Бусдын төлөө өөрийгөө золих хэрэггүй

“Миний хийсэн бүхэн чиний төлөө” гэсэн сэтгэлд “Чамайг хэн ингэ гэсэн юм” гэх хатуу хариу л ирдэг юм. Шударга байцгаая, таны золиос хэнд хэрэгтэй юм. Ихэнхдээ энэ нь хүмүүсийг эвгүй, тулгамдсан байдалд л оруулдаг.
Хоёр тал харилцан ашигтай үлдэх тохиолдолд л өөрийгөө зольж болно.

2.Ажил чинь алтан медаль өгөхгүй

Тосгоны төлөө адуу хамгийн их зүтгэсэн ч толгойлогч нь болж чадаагүй юмсанжээ. Эрт, орой хэзээ нэг өдөр та ч энэ үнэнтэй нүүр тулж дарга, ажлынхандаа ажлын мал шиг л харагдана. Ингэж өөртөө дарамт, ачаалал нэмж эрүүл мэндээрээ хохирлоо ч танаас бусад нь “фэйсбүүк ухаж”, кофе ууж суусан хэвээр байна. Ажил бол цэцэрлэг биш, боссдоо магтуулаад энгэртээ таван хошуу наалгана гэж бодоо юу?

3.Биеийн галбираа голохгүй байх нь өөртөө анхаарахгүй байна гэсэн үг биш

Суганы үсээ хусаагүй, хумс нь хугарчихсан, ариун цэврийн хэрэгслээс татгалзлаа гээд та нийгмийн догь гишүүн мэт харагдуулахгүй. Body-positivity буюу биеийн галбираа хайрлах хөдөлгөөн бол бусдыг хүндэлж, гадаад үзэмжийг нь голохгүй байх л тухай юм.
“Хөвсгөр гоё” гэсэн хүн үнэндээ залхуу, өөрийгөө хайрладаггүй, хариуцлагагүй байдлыг далдалсан мэт билээ.

4.Гадаад үзэмж чухал

Та дотоод гоо үзэсгэлэн, баялаг ертөнцийн талаар хэчнээн ярилаа ч “Номыг хавтсаар нь дүгнэх” занг хүмүүсийн толгойноос баллуурдаж чадахгүй. Гадаад үзэмж, биеэ авч яваа байдал, харилцааны чадваргүй бол хүмүүсийн анхаарлыг татахгүй шүү дээ. Түүнчлэн өөртөө итгэлтэй, цэвэрч нямбай хүмүүс болзоонд илүү амжилт гаргадаг гэсэн судалгаа ч бий.

5.Сайн хүн байна гэдэг мэргэжил биш

Та гурван хүүхэдтэй, байрны лизингтэй, дөрвөн төрлийн зээлтэй, өвчтэй ээжтэй, сайхан нүдтэй байлаа гээд ажлынхан тань танд сайхан хандах албагүй. Дарга нарт хэзээд ажлын бүтээмж, ур чадвар л сонин байсаар ирсэн. Гараасаа юм гаргахгүй байвал таныг эрх хүчтэй, ажилсаг хүнээр хэзээ ч хамаагүй сольчхож чадна.

6.Дандаа ээжийн зөв байдаггүй

Цагийн эрхэнд эцэг, эхийн үг мөнхийн үнэн, алт шиг сургаал байхаа больдог. Хүүхэд насны энэхүү баримтлал аав, ээж ч гэсэн алдаа, оноотойгоо нийлсэн энгийн л нэг хүмүүс гэдгийг ойлгосноор эцэслэж хэлсэн үгс нь ч туйлын үнэн хийгээд зөв санагдахгүй. Тиймээс үйл хэрэг бүртээ оролцуулж, үгээр нь байх гэсний хэрэггүй.

7.Сурах явц хэзээ ч дуусахгүй 

Орчин цагийн техник технологи хурдтай хөгжиж та, бидний мэргэжил ажлын байртайгаа устах магадлалтай болсон. Арав, арван таван жилийн дараа ч байж магад. Юу вэ гэвэл та хэзээд шинэ зүйл сурч, өөрийгөө боловсруулахад бэлэн байх ёстой. Ингэж л өдрийн хоолтой, орох оронтой байна шүү дээ.

8.Гэртээ хоцорсоор нэг л мэдэхэд мартагдана 

Гуйлгуулах сэтгэлгээ, бардам зандаа баригдаж энгэрээ тэврээд суудаг арга цэцэрлэгийн насныханд л тустай арга. Том болсон хүмүүс ийм тоглоомоос залхсан учир хэзээ нэг өдөр найзууддаа мартагдах л болно. Тэдний буруу биш.

9.Өөртөө итгэх итгэлийг сурдаг юм биш 

Тэрбумын байшинтай, булган дээлтэй, годон гуталтай, спорт машинтай байлаа гээд өөртөө итгэх итгэл шидийн юм шиг бий болчихгүй. Мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж нэг хувьд нь ч болов хүрэхэд л өөрийн үнэлэмж үлэмж нэмэгддэг.

10.Уучлаарай, гэхдээ ертөнц таныг тойрч эргэдэггүй

Маникурт ороод ирсэн чинь ажлынхан тань магтахгүй байна уу? Цалингийнхаа талаар ноолууран пальто авчихаад ирсэн ч тоох хүн алга уу? Тэгвэл битгий сэтгэлээр унаарай. Үүний л адилаар цоорхой оймс, сэмэрсэн шилэн триког тань ч анзаарах хүн байхгүй.

11.Өнөөдрийн та өчигдрийн сонголтынхоо үр дүн

Таны байгаа байдалд хариуцлага үүрэх ёстой хүн бол та. Энгийн байгаа биз. Та Испани хэл мэддэггүй бол сурч чадаагүй нь та. Даргадаа загнуулдаг бол танаас л болж. Гадаадаар аялж, их сургууль төгсөж, гэр бүл зохиож чадаагүй бол таны л хичээл зүтгэл дутсаных юм шүү дээ.

12.Танаас илүү нэгэн үргэлж байдаг

Та 18 насны төрсөн өдрөө тэмдэглэж, инээж хөөрсөөр байтал нэг л мэдэхэд эрчүүд гүзээ, халцархай толгой хоёроо нуухын аргагүй, эмэгтэйчүүд үрчлээгээ далдалж чадахгүй л болно. Энэ үед үнэнтэй нүүр тулж, тайван хандаж хүн бүр өөрийнхөөрөө онцгой гэдгийг санаарай.

Viewing all 1370 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>