Quantcast
Channel: Сонин хачин – Miss.mn
Viewing all 1370 articles
Browse latest View live

Хуанжу Гэг киноноос бид юу сурсан бэ?

$
0
0

16464064_717468295082817_3747270665527361536_n

Хуанжу Гэг киноноос эхлэхэд нь явдаг “ Өө өө өө хө хө” гэдэг дууг л сурсан гэж бодож байна уу? Үгүй шүү, бид тэрнээс хавьгүй олон зүйлийг далд ухамсартаа өөрөө ч мэдэлгүйгээр сурж авсан. Юу гэдэгтэй нь танилцахдаа бэлэн үү?

Хувь хүн өөрийн онцлогоо хадгалж үлдэх ёстойг:
Юуны өмнө бага байхдаа л үзэж байсан киноныхоо дүрүүдийг эргэн санацгаая. Хөдөлгөөнтэй, сахилгагүй, зэвсгийн эрдэмтэй хуурамч гэгийг Сяо Ян Зы, даруу төлөв, эрдэм мэдлэгтэй жинхэнэ гэгийг Зи Вей гэдэг шүү дээ. Зарим хүмүүс амьдралын хүнд хэцүү үед бус жаргалтай байгаа үедээ өөрөөсөө өөр хүн мэт аяглах нь бий. Сяо Ян Зы хааны ордонд очсон ч өөрийн юм мэддэггүйдээ санаа зовохгүй, асуудлыг өөрийнхөөрөө шийдэж, цорын ганц давтагдашгүй гэдгээ хүлээн зөвшөөрүүлдэг. Учир нь тэр өөртөө, бас дутагдлууддаа үнэхээр хайртай байсан юм. Зи Вейгийн үзэсгэлэнтэйг гайхан магтаж, эрдэм мэдлэгийг нь хүн бүхэн бишрэн шүтэж байхад ч тэр хувь хүний онцлогоо гээгээгүй. Ямар ч үед өөрөөрөө байдаг түүний ийм чанарт нь л татагдаж, хаан угсаа залгамжлах ханхүү сэтгэлээ түүнд өгдөг шүү дээ.

Дайснаа уучилж өршөөх ёстойг:
Гүнжүүдийн ордонд эзлэх байр суурь ихсэж байгааг анзаарсан хатан Зи Вейг аваачиж эрүүдэн тамладаг. Хатан өөрт нь хичнээн муухай хандсаныг мэдэж байгаа мөртлөө л Зи Вей түүнийг уучилж, эвийн сэтгэлээр найрамдахыг хүсдэг. Заримдаа бид өөрт зүй бус хандсан хүмүүсийг аль болох зовоож, шаналгаж байвал өшөөгөө авч байна гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтээ тэднийг уучлах нь хамгийн том шийтгэл болно гэдгийг ердөөсөө ч мэддэггүй. Чи түүнээс ухаантай л юм чинь түрүүлж уучлан, цаашид хар буруу зүйл санаж явахаа больцгооё гэдгээ ойлгуулж яагаад болохгүй гэж? Сэтгэл санаа чинь тайвширч, эргэн тойрны чинь хүмүүс ч чиний сэтгэлийг уужим сайхныг бахдах болно.

Амьдрал хэзээд эсрэг дүртэй байдгийг:
Кинонд эсрэг дүр үргэлж байдаг. Амьдрал дээр ч гэсэн. Гэхдээ бидний дайснууд муу санаат хатан, Рү Мөмө нар шиг харваас дайсан гэж мэдэгдэхээр гарч ирдэггүй. Харин чамд нууцхан атаархаж явдаг танил шиг, чамайг бүтэлгүйтэхийг хүлээдэг ажлын чинь хүн шиг, заримдаа бүр өөрөө ч өөрийнхөө дайсан болдог юм. Тэдгээр хүмүүсээс айж эмээж, хувийн амьдрал, нууцаа ярихгүй байлаа гээд амьдралдаа эсрэг дүртэй байхаас сэргийлж чадахгүй. Угаасаа амьдрал кинотой адилаар эсрэг дүртэй байхаар зохиогдсон гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Хэрвээ чи илэрхий дайсагнахгүй л бол чамд тэд муу зүйл хийж чадахгүй.

Жинхэнэ хайр бүхнийг даван туулдгийг: 
Кино хоёр бүлэг үргэлжилдэг билүү дээ. Хэдийгээр зохиолчид киног сонирхолтой байлгахын тулд олон үйл явдал нэмж, улам ээдрээтэй болгодог ч бидний амьдрал мөн ялгаагүй, өөр нэгний нүдээр харахад олон ангит кинотой төстэй харагддаг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Хуан Жу Гэг кинонд учирсан саад бэрхшээл болгоныг тэд жинхэнэ хайрын хүчээр хамтдаа даван туулж, бүхний ард гарч жаргалтай амьдардаг. Учир нь тэд анх төлөвлөснөөсөө буцаагүй, хүрэх ёстой оргилоо хаана гэдгийг мэддэг, зорилгодоо үнэнч байсан болохоор шүү дээ. Тиймээс жинхэнэ хайр гэж байдаггүй гэж ярьдаг хүмүүсийг битгий сонс. Жинхэнэ хайр байдаг, байсаар ч ирсэн, байх ч болно. Бас тэр юуг ч даван туулах, ямар ч хэцүү давааг тэсээд гарах хүчтэй байдаг юм.


Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

$
0
0

news_77351_1

Архитектор

Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог. Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.

Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог. Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.

Төсөвчин

Санхүүгийн салбарын ажил мэргэжил дотроос "бизнес харилцаанд" хамгийн түрүүнд орсон нь төсөвчид. Тэдний ажил, үйлчилгээний үнэлэмж бага биш. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.

Санхүүгийн салбарын ажил мэргэжил дотроос “бизнес харилцаанд” хамгийн түрүүнд орсон нь төсөвчид. Тэдний ажил, үйлчилгээний үнэлэмж бага биш. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.

Геологич

Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлд ажилладаг ч уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд геологичид үнэт эрдэнэ шиг хэрэгтэй. Орд илэрцийг нээх, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлж, судал сувгийг зааж, зурахаас эхлээд компанидаа тэдний оруулдаг үр ашиг их.

Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлд ажилладаг ч уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд геологичид үнэт эрдэнэ шиг хэрэгтэй. Орд илэрцийг нээх, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлж, судал сувгийг зааж, зурахаас эхлээд компанидаа тэдний оруулдаг үр ашиг их.

Уул уурхайн инженер

Уул уурхайн ажлын гол хүчин зүйл болдог уул уурхайн инженерүүд Монголд цөөхөн байдаг бөгөөд үнэ цэнэтэй байдаг.

Уул уурхайн ажлын гол хүчин зүйл болдог уул уурхайн инженерүүд Монголд цөөхөн байдаг бөгөөд үнэ цэнэтэй байдаг.

Гоо сайхны мэс засалч

Гоо сайхан байхыг хүн болгон хүсэх болсон. Түүнийгээ дагаад гоо сайхны мэс заслын хэрэгцээ нийтлэг болсон.

Гоо сайхан байхыг хүн болгон хүсэх болсон. Түүнийгээ дагаад гоо сайхны мэс заслын хэрэгцээ нийтлэг болсон.

Барилгын инженер

Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол “үнэ цэнэтэй тоглогч”. Чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийнх. Барилга бүрт онцлог, давуу талыг шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй байна.

Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол “үнэ цэнэтэй тоглогч”. Чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийнх. Барилга бүрт онцлог, давуу талыг шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй байна.

Хүнд даацын автомашины жолооч

“E” ангиллын жолооны үнэмлэхтэй, 50-аас доошгүй тонны даацтай машиныы жолоочийн цагийн хөлс дунджаар хоёр зуун мянган төгрөг. Тээврийн компанид харьяатай бол орлогоо хуваана. Гэхдээ л тэдний цалин өндөр гэнэ.

“E” ангиллын жолооны үнэмлэхтэй, 50-аас доошгүй тонны даацтай машиныы жолоочийн цагийн хөлс дунджаар хоёр зуун мянган төгрөг. Тээврийн компанид харьяатай бол орлогоо хуваана. Гэхдээ л тэдний цалин өндөр гэнэ.

Өндөр зэрэглэлийн рестораны тогооч

Тогтмол цалинтай энэ ажлын олдоц бага, шалгуур өндөр. Ресторан хэдий өндөр зэрэглэлийн байна, тогооч төдий чинээ өндөр цалин авдаг.

Тогтмол цалинтай энэ ажлын олдоц бага, шалгуур өндөр. Ресторан хэдий өндөр зэрэглэлийн байна, тогооч төдий чинээ өндөр цалин авдаг.

Нотариатчин

Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байрны олдоц бага. Тэднээс нотаритчид өндөр орлоготой. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаас шалтгаалж нотариатчдын ажлын хөлс тодорхой хувиар тогтдог.

Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байрны олдоц бага. Тэднээс нотаритчид өндөр орлоготой. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаас шалтгаалж нотариатчдын ажлын хөлс тодорхой хувиар тогтдог.

Маркетингийн менежер

“Хоосон цаасыг ч худалдах” маркетингийн менежерүүд ямар ч компанид чухал байр суурьтай. Түүнээс дагаад тэдний цалин ч өндөр байдаг байна.

“Хоосон цаасыг ч худалдах” маркетингийн менежерүүд ямар ч компанид чухал байр суурьтай. Түүнээс дагаад тэдний цалин ч өндөр байдаг байна.

Ухаалаг чемоданаар амжилтанд хүрсэн 2 бүсгүй

$
0
0

Хэрэв та ажил хэрэг, аяллын зорилгоор хилийн чандыг зорих нь элбэг тохиолдолд, аль нэг улсын нисэх буудал дээр Away брэндийн тээш/чемоданыг харсан байх магадлалтай. Бусадтай харьцуулахад хөнгөн жинтэй, ухаалаг гэх тодотголтой уг брэнд нь 2016 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш маш амжилттай ажиллаж, зөвхөн 2018 онд л гэхэд дэлхийн 3 улсад зургаан салбар дэлгүүрээ нээгээд байна. Компаний үүсгэн байгуулагчид нь Жен Рубио, Стеф Кори гэх үе тэнгийн 2 бүсгүй байдаг. Өдгөө Стефани Кори нь компанийхаа CEO, Жен Рубио брэнд хариуцсан захирлаар ажиллаж байна. Аway брэндийг эмэгтэй энтрепренерүүдийн хамгийн амжилттай яваа стартапуудын нэг гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Аяллыг ая тухтай, загварлаг, чамин болгох зорилготой Away брэндийн гар тээш, чемоданууд нь өнгөлөг дүр төрх, ухаалаг тохиргоонууд, өөр дээр суурилсан ухаалаг төхөөрөмжийн цэнэглэгчүүд, сайжруулсан нууцлал бүхий цоож, салгаж авч тохируулж болдог тасалгаат хэсгүүд зэргээрээ бусдаас ялгарна. Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 50 сая ам.долларын санхүүжилтыг хөрөнгө оруулагчдаас татаж чадсан бөгөөд хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөлт маш амжилттай, компаний орлого 2 дахь жилээсээ 3 дахин нэмэгдсэн байна. Forbes-ын мэдээлснээр Away стартап нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийт 500,000 чемоданыг худалдан борлуулж, 125 сая ам.долларын орлогыг цуглуулаад байгаа гэнэ. Аway брэндийг амжилтанд хөтөлсөн өөр нэг чухал онцлог нь direct-to-consumer буюу хэрэглэгч, захиалагчиддаа шууд худалддаг, дундын зуучлагч, дистрибютер ашигладаггүй явдал ажээ. Тэд өөрсдийн вебсайтандаа шинэ бүтээгдэхүүний мэдээллийг оруулж, аль эсвэл өөрийн нэрийн дэлгүүрээр л бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Бусад томоохон сүлжээ дэлгүүрүүд, дистрибютерээр дамжихаар хэрэглэгчдийн гар дээр очих бүтээгдэхүүний үнэ нь огцом нэмэгддэг байдлаас Away татгалздаг. Түүнчлэн бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч бүрийнхээ талаар мэдээлэл цуглуулж, тэд нарынхаа Instagram-аар дамжуулан амьд сурталчилгаа хийхийг илүүд үздэг байна.
Zuv.mn

Бүсгүйчүүд эрчүүдийн нүдээр

$
0
0

XopoM.com-Эмэгтэй-хүн-бүрийн-мэдэж-байх-эрчүүдийн-тухай-17-баримт-08Эрчvvдийг бvсгvйчvvд хэнэггvй, гоёлын талаар бvр ч ойлголт муутай гэж дvгнэдэг. Гэтэл эрчvvд маань тийм ч болхи, нарийн ширийн зvйл ойлгодоггvй гэх бодол том эндvvрэл юм. “Моодны” харагдах гэж хvсдэг бvсгvйчvvдийн хувцаслалт, нvvрээ будсан байдал нь хvvхэлдэй ч юм уу, дундад зууны vеийн театрын дvрийг санагдvулам тєрхтэй болгодог гэж эрчvvдийн 90 хувь нь vздэг. Бvсгvйчvvдийн гаднах ямар байдал хувцаслалт эрчvvдэд vл таалагддагийг мэдэж байх нь илvvц биш болов уу.
Vvнд:
• vсээ химээр буржийлгах, овоолж самнах
• цагаан, шар, ер нь тод єнгийн терко
• элдэв тєрлийн ретуз, бариу нимгэн ємп, ялангуяа гялгар синтетик
• хатагтай нарын бяцхан цvнх
• хиймэл мєр /эмэгтэй хvний мєр байгалиасаа байвал зvгээр/
• доошлуулсан бvсэлхийтэй даашинз
• жинхэнэ vслэг эдлэл / омог бардам, ууртай харагдуулдаг
• тємєр дэгээ, гогцоо унжлага, Шармал гинж, зvvлт болсон хийц муутай гутал
• ноосон синтетик, нэхмэл бvхий элдэв цэцэг навч хээ угалз, гар хатгамалтай есєн тєрлийн кофтнууд /эдгээр нь ямар ч царайлаг эмэгтэйг гутаах чадвартай/
• хэт бариу дотуур хувцас. Ялангуяа зуны цамц, сарфанчикны мєрнєєс гарч цухуйсан, биед шигдсэн лифчикний резин гэх мэт.
• хэт богино эсвэл урт цамц Мєн зарим бvсгуйчvvд vдэшлэг уулзалтанд очихдоо хэлэлцсэн юм шиг тас хар хувцас ємсєх, эсвэл бvгд шахуу ємдєєр гангарах нь эрчvvдэд таалагддаггvй. Бvсгvйчvvд бидний болхи гэж дvгнэдэг эрчvvд ийм бодолтой байдаг шvv.

Гучаад насныханы гашуун үнэн

$
0
0

15392225485bbeac14dff64

Хэрэв та 70-80-аад онд төрсөн, нас биенд хүрсэн хүнд тооцогддог бол энд чухамхүү та нарын тухай өгүүлэх болно. Тө өдөр болгон ажил хийдэг атлаа өнөө болтол дорвитой хөрөнгө мөнгө хуримтлуулж чадаагүй л байна уу? Хэвшиж заншсан нэгэн хэвийн амьдрал баяр баясгалан авчирдаггүй, гэтэл та хавьгүй илүү төөрөг заяанд төрсөн гэдэгтээ итгэлтэй байгаа юу? Тэгвэл өөрийнхөө тухай гашуун үнэнийг сонсоно уу, энд зөвхөн үнэнийг өгүүлэх болно.
1. Өндөр шаардлагын хариу буюу бид яагаад хэзээ ч аз жаргалтай болохгүй вэ?
Бидний эмэг эхчүүдийн үе хунтайжтай сууж хадамд гарах, гадаадын амралт сувилалд явах юм уу тэр ч байтугай ганц хундага Мартини дарсны тухай ч ховорхон мөрөөдөж байжээ. Энэ бүхэн тэдний хувьд санахын аргагүй тансаглал мэт санагддаг байв. Эмэг эхчүүд маань дайны хар үүлгүй энхийн цэнхэр тэнгэр, зүсэм талхны мөнгөө олж авах боломж, тогтвортой ажлын байрандаа л баярладаг байсан. Зарчмын хувьд үнэндээ ямар ч хамаагүй нөхөртэй байгаадаа баярладаг байв, учир нь «уухгүй, тэгээд нударгалдаггүй л бол боллоо» гэдэг алдарт үг тэр л он жилүүдээс улбаатай. Хүнд хүчир хөдөлмөр болон хүүхэд төрүүлэхээс бусад ихэнх цаг хугацаагаа тэд Минаевын хэлсэнчлэн «хог новш, ялгадсан» дундаас тохь тух бий болгоход зарцуулдаг байжээ.
Өлөн зэлмэн байсан тэр л цаг үеийг манай үеийнхэн санахгүй. Өнөөдрийн 30 настнууд үймээнт 90-ээд оны хүнд бэрхийг ч төдий л сайн санахгүй байгаа, учир нь тэд энэ үеийг хүүхэд насандаа угтацгаасан. Тийм ч учраас орчин үеийн ач зээ нарынх нь олон шаардлага, нэхэл гомдол эмээ нарт нь «хэт цатгалдалт, пологдолт» мэт санагдаж байгаа.
Өнөөгийн ач зээ нар үйлдвэр завод, барилга байгууламж дээр ажиллахыг хүсэхгүй. Тэд ер нь ажил хийх хүсэлгүй, хөлсний хар ажилчид л хөлсөө дуслуулан хөдөлмөрлөнө биз гэж боддог.

Эрчүүд нь бие сэтгэлийн аливаа зовлонгүй олигархи болохыг мөрөөднө. Гар хөдөлгөн ажиллахыг хүсэхгүй, ажил хөдөлмөрийг жигшин зэвүүцнэ. Түүний оронд менежерийн албан тушаал хашаад хөлсөө дуслуулан ажиллах бус, хагас өдрийг компьютер дээр тоглож өнгөрөөсөн нь хавьгүй дээр. Эмэгтэйчүүд нь бүр ч дор. Тэд бүр залхуурч гүйцсэн. Өв тэгш, амжилтанд хүрч яваа гэгддэг нь олигархыг сорон мөлжиж амьдардаг ажилгүй хүүхэн, тэжээлгэгч эхнэр. Тэгээд бас эрэлт хэрэгцээний бүхий л хуулийг огоорон хэн дуртай нь тэжээлгэгч эм болох гэж үхэлдэн зүтгэнэ. Зах зээл хийх юмгүй, шунаг сувьдаг авгай хүүхнүүдээр бүр хахаж гүйцсэн. Мэдээжийн хэрэг, Бред Питийн зэрэг зиндаанд өөрийгөө тавилаа ч тэд хэзээ ч аз жаргалтай болохгүй. Эргэн тойронд нь хэзээд адилхан ухнанууд л эргэлдэнэ.
Үйл явдлаар дүүрэн 2000-аад он, тэр ч байтугай улс орны өнөөдрийн эмх замбараагүй, оволзсон байдлыг зууны эхэн үеэс нь аваад түүний түүхийн бусад бүх он жилтэй харьцуулж нэг үзээрэй. Амьдрал арай дээр, хөнгөн болсон нь объектив байдал. Субъектив талаас нь авч үзвэл хаанаас л бол хаанаас итгэл найдвар горилсон дуу хоолой цуурайтна. Энэ бол нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй сод ухаантнууд гиншин гэгэлзэж байгаа хэрэг. Хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд өөрөө өөрийгөө тунхаглагсад. Арай энгийн байхыг хэн ч хүсэхгүй байгаа юм.
2. Бялуурал буюу хэт цатгалдалт.
Бидний бүхий л гай зовлонгийн бас нэг шалтгаанаар нь би хэт цатгалдалтыг зарлаж байна. Аяллаар явах үед нүүрсний цогонд нурамласан төмстэй жигнэсэн мах юутай амттай санагддаг байсныг санаж байна уу? Аягахан архи тойруулж амсаад ямар их баяр хөөр болдог байлаа? Тэгвэл одоо энэ сэтгэгдлийг ханаж залхталаа Мохито уугаад, Мартини Рояле бэлэн байхгүй байхад зоогийн газарт бидэнд төрдөг сэтгэгдэлтэйгээ харьцуулаад нэг үзээрэй. Баарныхан биднийг юугаар гайхуулж шагшруулахаа ч хэдийнээ мэдэхээ больжэээ. Хүнсний дэлгүүр болгонд нядмар загас худалдаастай. Тэнд бас халуун орны төрөл бүрийн жимс, архи дарс овоолоостой…
Бид чихэлдтэлээ идэж дүүрчээ, ноёд оо. Бид дэндүү их бөгөөд амттай шимтэйг гударцгааж байна, энэ бүхэн бидэнд хэтэрхий амархан олдож байна. Эмээ ээж нар маань оймсондоо хэрхэн нөхөөс тавьдаг байсныг бид умартаж, хуучны цуглуулгын хувцас хунарыг үнэлж цэгнэж мэдэхгүй байна. Бид агааржуулагчтай тансаг машинд заларчихаад ажил хэрэг маань муу байна хэмээн гонгинолдож байна. Бид ер нь үргэлжийн мөнхөд л үглэж дуулж, гүзээлж, чихэж байдаг. Бид үргэлж л бага хэмээн чамлаж, юу ч биднийг гайхуулахаа нэгэнт больжээ.

«Хаана хэт цатгалдалт байна, тэнд вакуум үүсэж байдаг» гэж Мавроди зөв хэлсэн байдаг. Тэгээд ч тэр ӨАБНУ-д өөрийн пирамидыг дахин босгоод нөгөөх л биеийн тамирын хувцастайгаа загасчилж байгаа нь зүгээр нэг хэрэг биш ээ.
Аз жаргалтай байхын тулд өөрийгөө хазаарлаж, хязгаарлаж байх хэрэгтэй. Аливаа шашинд мацаг барих ёс байдаг нь жирийн ч нэг хэрэг биш аж. Хүн хэдийчинээ өлөн зэлмэн байна, хүнс тэжээл нь төдийчинээ амттай байдаг. Хүн хэдийчинээ цатгалдталаа иднэ, хүнс хоол нь төдийчинээ амтгүй, сэтгэл санаа нь уй гунигтай байдаг байна.
3. Хар амиа хичээх нь.
Биднийг яагаад ч юм хүн бүхэн бидэнд өртэй, бидний төлөө зүтгэх ёстой мэтээр хүмүүжүүлжээ. Бид шинжлэх ухааны бартаат замаар бэдэрч, таван километрийн цаанаас сургуульдаа явж үзээгүй. Багш нар бидэнд хошуу цорвойн мэдлэг оюунаа хүртээж ирсэн. Бид тариан талбайд ажиллаж эцэг эхдээ тусалж байгаагүй, биднийг ямагт халуун бүлээн өглөөний ундаар хангаж ирсэн. Бидний олонх нь үр хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Хэн нэгний төлөө санаа тавьж, халамжлан асрах ямар хэрэгтэй юм бэ? Эхийнхээ өврөөс гараагүй шахам нялхамсаг эрчүүд хайр халамжтай ээжтэй болохыг л хүсэн хүлээж байна. Харин эмэгтэйчүүд нь болохоор хүзүүн дээр нь гарч мордоод ажил хийхгүй тэжээлгэх оюун ухааны хомсдолтой олигархыг хүсэн хүлээдэг. Хэн ч хөдөлмөрлөж, бүтээж, бусдад бэлэг барьж, гар сунгахыг хүсэхгүй байна!

Миний мартагдашгүй шинэ жил

$
0
0

pariseiffel

Шинэ оноо мартагдашгүй угтана гэдэг тэр жил давтагдашгүй байна гэсэн үг байх, тийм үү бүсгүйчүүдээ?

Бонустай шинэ жил
Яг нэг жилийн өмнөх 12-р сарын 31-н хэзээ ч мартагдахааргүй сайхан шинэ жил болж өнгөрч билээ. Эмээ минь байхгүй болсноос хойш тэгж их баярласан шинэ жил байгаагүй юм даг. Тэр үед манай найз залуу гадаадад сурдаг байсан. Тэгээд хэдхэн өдрийн өмнө надаас шинэ жилийн ямар бэлэг авах уу гээд сонгуулаад байхаар нь “Надад бэлэг угаасаа хэрэггүй ээ. Тэр холоос яаж ч авчрах юм” гэсэн чинь манай найз залуу нэг үнэртэй усыг сонгочих, бонустай байгаа гээд л байлаа. Тэгэхээр нь “Зооз” гээд л мессенжэрдлээ. Яг он солигдох гээд байж байтал түүний найз нь “Чамд бэлгээ яг одоо өгөөрэй гэж захисан юм, гараад ир” гэдийн. Би нээх юм бодоогүй, хаалгаа онгойлгоод л харсан чинь найз нь “Май” гээд хайрцагтай юм өгөхөөр нь “За, баярлалаа” гэж аваад л хаалгаа хаах гэсэн чинь дээд давхрын шатнаас найз залуу маань үсрээд л гараад ирсэн. Би бүр орилоод л, тэр үед ямаррр их баярласан гээч! Тэгсэн чинь “Он гарахаас өмнө онгоцноосоо буух гээд их санаа зовж байлаа. Бонус нь би, таалагдаж байна уу” гэсэн. Би бүр уйлаад, тэврээд, баярлаад юу юу ч давхцсан юм бүү мэд. Ямар ч гэсэн үнэхээр их баярлаж билээ.

Шүдний өвчинг эдгээсэн шинэ жил
Миний амьдралын хамгийн гоё шинэ жил 16-тайд минь гадаадад байдаг байхад болсон. Манайхан байрандаа нилээд хэдэн монголчуудтай, тэд нартайгаа шинэ жилээ тэмдэглэх гээд юм хумаа бэлдэж байтал гэнэт шүд бүр аймар өвдөөд, би ёстой үхтлээ уйлсан даа. Тэгээд ч тэр үед найз бандитайгаа муудалцаад, сэтгэл санааны хямралтай байсан болохоор бас сайхан уйлах шалтаг болсон. Бүх хүмүүс шинэ жилээ тэмдэглэх гээд төлөвлөсөн газрынхаа ресторан руу явахад би ганцаархнаа уйлаад үлдсэн юм. Харин он гарахад 20 минут дутуу байхад найз банди маань над дээр бэлэг барьж орж ирэд уучлал гуйсан. Гэтэл яг тэр үед миний хамаг өвчин алга болчихсон ккк. Ер нь бол шүд жаахан, сэтгэл л дэндүү их өвдөж байсан юм шиг байна лээ. Тэгээд уйлж уйлж байснаа гэнэт инээгээд тэр минь аймар гайхсан. Одоо бодохоор ичмээр ч юм шиг, дэндүү гоё байсан шүү!

Ээж ээ, охин нь сайн яваа шүү!
Миний амьдралын хамгийн гоё, дурсамж дүүрэн тэр нэгэн шинэ жил ээжтэйгээ хоёулхнаа өнгөрүүлсэн хамгийн эхний бас хамгийн сүүлийн шинэ жил. Яг одоогоос гурван жилийн өмнө бид хоёр шинэ жилээ тэмдэглээд, би гэж нэг хүн салют буудуулах гээд гадаа хоёулаа дааран байран буудуулсан юм. Тэр үед дээрээс минь жаахан оч унах шиг л болсон. Гэртээ ороод толинд харахад яагаач үгүй байсан чинь маргааш нь миний баруун нүдний сормуус, хөмсөг шатчихсан байж билээ. Тэрнээс хойш хөмсөгнөөс минь долоо хоног гаруй шатсан үнэр үнэртсэн гээч! Харин хоёр сарын дараа сормуус минь ургасан шүү. Ээж ээ, охин нь сайн яваа. Та минь бурхны орноос намайгаа хараарай. Таньдаа хайртай.

Учиртай гурван толгой
Хайрттайгаа танилцсан анхны жилээ хөдөө аймагт оноо гаргасан юм л даа. Найз залуу маань шинэ оноо хамт угтана гээд манайаас хэдхэн хашааны цаана байдаг ахындаа оччихсон байлаа. Тэгээд яг ерөнхийлөгч үг хэлж байхад гэр гэрээсээ гараад “Шинэ оны мэнд” гээд тэврэлдсэн чинь тэнгэрт салют буудахтай зэрэгцээд хайрт минь аймаар орилдог юм байна. “Хүүе яаваа” гэтэл манай нохой ирээд шилбэнээс нь хазчихсан, би ч үхтлээ инээж билээ. Намайг хашаанаасаа гарахад нохой дагаж гарж л дээ. Дараа нь найзууддаа хэлж бөөн инээдэм болсон. Тэгж д найз залуу маань тэврэлдээд, хазуулаад шинэ оноо угтсан юм даа кк.

Уут дүүрэн Hello Kitty!
Намайг бага байхад үнэхээр мартагдашгүй сайхан шинэ жил болж өнгөрч билээ. Тэр жил ээж маань Япон руу оюутан солилцооны хөтөлбөрөөр богино хугацаатай яваад, оронд нь нэг залуу ирж манайд амьдрангаа энд сурсан юм. Тэгэхэд би дөнгөж 12 юм уу 13-тай л байсан байх. Hello Kitty-д аймар дуртай, жижиг сажиг зүйлсийг нь цуглуулдаг, гэхдээ монголд нээх гоё нь байдаггүй байлаа. Шинэ жилийн өдөр ирж, ээжийн явуулсан мөнгөөр аав бид хоёр “Миний зах” орж байгаад түрдэг том тэргээр дүүрэн гоё идэх юм аваад гэртээ тэмдэглэж байтал нөгөө Япон ах орж ирээд надад Hello Kitty-гийн ягаан тор дүүрэн гоё юм бэлэглэсэн. Тэр торонд нь дандаа цүнх, сам, сойз, таавчиг, тэмдэглэлийн дэвтэр, майк гээд зөндөө хүсдэг юмнууд байж билээ. Ухаангүй орилоод л нэг нэгээр нь гаргаж байснаа тод санадаг шүү.

Санта бас цасан охинтой шинэ жил
Зурагтаар харж байхад олны танил хүмүүст сюрприз барьж, гэрт нь санта, цасан охинтойгоо явж ордог шүү дээ. Харин дүү бид хоёр гэртээ яг тэгж байсан юм хэхэ. Манайд байсан өвлийн өвгөний малгай, нүүртэйгээ цуг багийг дүү маань зүүгээд том улаан цамцан дээр тэлээ зүүгээд өвлийн өвгөн болсон. Харин би обручикаараа титэм хийж, цасан охин болоод яг он гарахын өмнөхөн гэрээсээ гарчихаад хонх дарж “Сюрпрайзз!” гэж хэлээд орж байсан. Гэрийхэн маань бүгд мэдэж байхад шүү дээ. Хамгийн инээдтэй нь манай дүү надаас насаар бага, хамаагүй жижигхэн биетэй болохоор ямар эгдүүтэй өвлийн өвгөн болсон гээч. Одоо бид хоёрын зэрэгцэж зогсоод авахуулсан зураг байдаг, ёстой хөөрхөн.

Үүрээр ирсэн шинэ жил
Манайх шинэ оноо жил бүр гэртээ тэмдэглээд л, зурагтаа үзэж өнгөрөөдөг байлаа. Харин түрүү жил арай өөр тэмдэглэх гээд, эртнээс ээждээ хэлээд зөвшөөрлөө авчихсан байсан юм. Оноо бүгдээрээ гэртээ гаргачихаад, би найзуудтайгаа уулзаж тэр үед зохиогдсон нэг парти –руу явцгаасан. Ямар парти нь гэдэг нь биш, зүгээр л бид нар хамтдаа, 2012 оныг угтаж байгаа гэдэг нь хамгийн гоё байсан. Тийшээ явахаасаа өмнө бөөнөөрөө талбай орж зургаа авахуулсан, бүгд ижилхэн подолкоороо гоёсон, тараад караокэ орж үүр цайтал үргэлжлүүлэн дуулж бүжиглэсэн гээд хэзээ ч мартагдахгүй сайхан шинэ жил болсон шүү. Дуулж дуулж байгаад гарж ирэхэд, гадаа цав цагаан, шинэ оны хэн ч гишгээгүй цас угтаж байсан. “Зүгээр л тасархай” гэдэг үгнээс өөр үг орж ирэхгүй л байна.

Уралдаж бэлгээ авдаг өглөө
Бага байхад манай аав ажлын газартаа өвлийн өвгөн болж бусад ажилчдын хүүхдүүдэд бэлэг тараадаг байсан юм. Тэгээд үлдсэн бүх бэлгээ гэртээ авчраад ширээ, сандал, шүүгээ гээд хүний нүдэнд харагдах олон газар өлгөчихнө. Өглөө сэрээд бид хоёр тэр бэлэгнүүдийг уралдаж авах гээд гүйлддэг байж билээ. Ийм сайхан дурсамж бүтээж өгсөн аавдаа маш их баярладаг. Харин энэ шинэ жилийг миний хувьд хамгийн чухал шинэ жил болно гэж бодож байгаа. Учир нь он гарахын өмнө би тухайн жилийнхээ муу муухайг уучилж, ирэх жил юу хийхээ төлөвлөж, хүслээ шивнэн бичиж тавьдаг. Энэ онд насан туршийн аз жаргал авчрах ирээдүйн тэр л хүнийг учруулахыг хүсэн хүслээ шивнэх болно. Чин сэтгэлээсээ хүсэж шивнэвэл үнэхээр биелдэг юм шүү, бүсгүйчүүд минь.

Тэр минь үүрд минийх байгаасай гэж хүсэх шинэ жил
Эмэгтэй хүн яг л нар шиг. Боломж гарсан үе бүртээ цацарч, хайртайх хүн бүхнээ гэрэлтүүлж, аз жаргал бэлэглэдэг. Хэрвээ та үүнийг уншиж байгаа бол энэ ертөнцийн цорын ганц нар, азтай нэгэн гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Амьдралын урт бөгөөд ээдрээт жимээр алхахдаа аз жаргалыг олж мэдэрсэн нь бид бүгдийн биелэгдсэн хүсэл юм шүү. Иймээс шинэ оноо угтахдаа өөрт байгаа аз жаргал бүхэндээ талархаарай. Харин би яг 31-ний орой 00:00 цагт зөвхөн тэр л хайртай хүнээ үүрд минийх байгаасай гэж залбирах болно оо. Энгийн сонсогдож байж болох ч ирээдүйн аз жаргалын цэцэгс бүр түүнээс минь үндэслэдэг учир зөвхөн минийх болсон түүнийгээ алдахгүй ээ. Амжилт, ертөнцийн цор ганц наран бүсгүйчүүд минь!

Үнэхээр л хайртай бүхэнтэйгээ хамт байна гэдэг дээдийн жаргал шүү. Яг одоо та ч гэсэн өөрт байгаа зүйлсдээ талархаж, ирэх жил үүнээс ч их аз жаргалыг хүсэн залбираарай.

Зүүдээ манадаг хэн бүхэнд зориулав

$
0
0

41

Нямд зүүдэлвэл – Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа – Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар – Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва – Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв – Биелэхгүй.
Баасан – Урьдчилан хэлж байна.
Бямба – Үргэлж биш боловч хааяа биелнэ.

Зүүдний биелэл сарын өдрүүдээр

Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. ‘Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.

1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ.

Хаамгийн их хараал хэлдэг мэргэжлийн жагсаалт

$
0
0

haraall (1)

Оросын Mail.ru Group ямар мэргэжлийн хүмүүс ажил дээрээ хараалын үг хэллэг илүү их хэрэглэдэг болохыг судалжээ.

09 дугаар сарын 16-наас 10 дүгээр сарын 13-ныг хүртэл явагдсан энэ судалгаанд компанийн үйлчилгээг хэрэглэгч 1100 гаруй хүн оролцсон байна.

Ингээд гарсан үр дүнгээс нь сонирхуулбал барилгын салбарынхан хараал их хэлдэг нь тогтоогджээ. Судалгаанд оролцогчдын 64% нь ажил дээрээ байнга хараал, зүй бус үг хэллэг хэрэглэдэг гэснээ хүлээсэн байна. Харин хоёрдугаар байрт аж үйлдвэрийн янз бүрийн салбарын ажилтнууд орсон байна. Тэд барилгачдаас нэг их дутахгүй, 60%-тайгаар хараал хэлдгүүдийг манлайлж явна.

Тэгвэл алтан гуравт мэдээллийн технологийн салбарынхан (58%) орсон байна. Цааш нь дөрөвдүгээрт худалдааны салбарынхан (51%), маркетингийн ажилтнууд (49%) тавдугаарт оржээ.

Харин хамгийн соёлтой хүмүүсээр боловсролын салбарынхан тодорчээ. Тэд зөвхөн нийт тохиолдлын 17%-д л хэрэлдэж, хараал хэлдэг байна.

Сонирхолтой нь хараал, зүй бус үг хэллэг хэлдэг ажилтнууд бүдүүлэг үгээ ажил төрлөө сайн гүйцэтгэхэд тус болдог, тавьсан зорилгодоо хүрэхэд эергээр нөлөөлдөг гэж үзжээ. Зарим нь зүй зохисгүй үг хэллэгийнхээ ачаар бодол санаагаа илүү амар хялбараар илэрхийлж болдог гэж өгүүлжээ.


Хүрэхэд л аз жаргалтай болдог 10 хөшөө

$
0
0

hoshooo

Дэлхийн том, жижиг гэлтгүй бараг бүх хотод аз, амжилт авчирдаг гэж нутгийнхны ярьдаг хөшөөнүүд бий. Жуулчид ч аз, одтой болохын тулд тэдгээрт нь хүрч, үрж, үнсдэг уламжлал хэдийн тогтжээ.

1.Галзуурсан охид

sculpture-01 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Галзуурсан охид” хөшөө. Лас-Вегас, АНУ.

“Нүглийн хот” Лас-Вегаст азтай болохын тулд өгзгийг нь үрдэг хөшөө бий. “Галзуурсан охид” бол үзэгчид рүү нуруугаа харуулан тэврэлдсэн охидын баримал юм. Үнэхээр ч охидын өгзөг хүрсээр байгаад гялалзаж байгаа биз. “Crazy Girls” нь үнэн хэрэгтээ амьд шоу байсан бөгөөд “Riviera” зочид буудал, казинод 28 жилийн турш явагдсан үзүүлбэр ажээ. 2015 онд зочид буудлыг хаахад хөшөөг “Холливудын ертөнц” рүү шилжүүлжээ. Өнөөдөр энэ нь жуулчдын очих дуртай газар болоод байна.

2.Виктор Нуар

sculpture-02 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

Виктор Нуарын булш. Парис, Франц улс.

Энэ бол хүний булшин дотор байгааг дүрсэлсэн хөшөө юм. Улстөрийн сэтгүүлч Виктор Нуарыг 1870 онд хунтайж Пьер Бонапарт буюу III Наполеоны ач хүү буудаж хороосон юм. Үүнээс хойш Нуарыг зовлон зүдгүүр үзсэн нэгэн гэж үзэж, оршуулган дээр нь 100 мянга гаруй хүн цугларчээ. Сэтгүүлчийг Пер-Лашез оршуулгын газарт оршуулсан бөгөөд түүний нэрийг мөнхжүүлэх зорилгоор газар хэвтэж буй Викторыг дүрсэлсэн баримал босгожээ.

Энэ хөшөөний нэг онцлог нь өмдөн доторх овгор хэсэгтээ нэлээд элэгдсэн байгаа. Хэрвээ тэрхүү овгор хэсгийг үрэх юм бол үргүйдлээс урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Тиймээс орон орны бүсгүйчүүд Парист энэ оршуулгын газарт ирж, ийм ёслол үйлддэг байна.

3.Дайрч буй бух

sculpture-03 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Дайрч буй бух” хөшөө. Нью-Йорк, АНУ.

3200 кг жинтэй энэ хөшөөг 1989 онд Зул сарын үзүүлбэрийн хүрээнд анх Нью-Йоркт авчирчээ. Хөшөөг хурааж авахад нутгийн иргэд гомдоллож, буцааж тавихыг шаардсан байна. Тиймээс “Бух”-ыг эргүүлж, Санхүүгийн хороололд байршуулжээ. Энэ баримал бухны доодхыг үрвэл санхүүгийн байдал сайжирна гэж үздэг.

Жуулчид сүсгээрээ ингэж үрсээр байгаад бухын доодох үнэхээр гялтганаж байгаа биз. Бух нь Уолл-стритийн цэцэглэлт, хөгжил, амжилтыг бэлгэддэг гэж тооцдог байна. Харин баримал урлаач нь өөрөө Америкийн хүч чадал, цэцэглэлтийг бэлгэдсэн гэдэг.

4.Долли Партон

 sculpture-04 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Долли Партон” хөшөө. Севьер, АНУ.

Теннеси мужийн Севьер тойргийн шүүхийн эсрэг талд алдарт дуучин Долли Партоны хөшөө байдаг. Хадан дээр суугаад гитар тоглож буй энэ хөшөөг нутгийнх нь иргэд алдарт дуучныхаа дурсгалд зориулан босгожээ. Өнөөдөр жуулчид дуучны зүүн хөхөнд хүрэх нь хайр дурлалд аз авчирна гэж үздэг болсон.

5.Молли Малоун

sculpture-05 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Молли Малоун” хөшөө. Дублин, Ирланд улс.

Нийслэл Дублины Саффолк-стритэд энэхүү хөөрхөн хатагтайн хөшөөг үзэх боломжтой. Графтон-стрит гудамжнаас хуучин барилгуудыг нь нурааж, шинэ барилга барих болсонтой холбоотойгоор нүүлгэн шилжүүлсэн ч энэ хөшөөний нэр хүнд жуулчдын дунд улам л өссөөр байна. Энэ бүсгүйг замаа алдсан хүүхэн байсан, эсвэл загасчин байсан гээд л түүх өчнөөн хөвөрдөг. Гэхдээ өнөөдөр Моллигийн тухай дуу Ирландын албан бус бэлгэдэл болж, жуулчид хөшөөнийх нь хөхөнд хүрэх дуртай болжээ.

6.Адам

sculpture-06 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Адам” хөшөө. Нью-Йорк, АНУ.

Энэ баримал Нью-Йоркийн худалдааны төвийн дотор оршдог. “The Shops at Columbus Circle” худалдааны төвийн нэгдүгээр давхраас Адамын хоёр ч том хөшөөг харах боломжтой. Бас л энд тэнд нь үрж, өнгийг нь өөрчилсөн хэрнээ хүмүүс яагаад түүнд хүрдгийг мэддэггүй.

7.Агуу Юйгийн гэргий

sculpture-07 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Агуу Юйгийн гэргий” хөшөө. Ухань, Хятад улс.

НТӨ 2070 онд Хятадын анхны их гүрнийг байгуулсан Агуу Юйгийн эхнэрийн хөшөөний нэг хөх ил гарсан байдаг. Жуулчид ч ийм газар илүү их хүрдэг зуршилтай юм хойно, өнгийг нь өөрчилтөл зүлгэжээ. Нутгийн засаг захиргаа хөшөөг сүйтгэж байна гэж гомдоллож, Хятадын соёлыг үл хүндэтгэлээ л буруутгасаар иржээ.

8.Жульетта

sculpture-08 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Жульетта” баримал. Мюнхен, Герман улс.

Баварын энэ үзэсгэлэнт хотын төвөөс эмэгтэй хүний сайхан баримлыг ч олох боломжтой. Энэ хөшөөг “Ромео, Жульетта”-гийн агуу их хайрын түүхийн баатраас сэдэвлэн бүтээжээ. Мюнхений ихэр Жульетта Италид байдаг бөгөөд үнэндээ Италийн Верона хотын засаг захиргаанаас Мюнхенд ижлийг нь бэлэглэжээ.

Верона хотын Жульеттагийн хөхөнд жуулчид хүрсээр байгаад тэр хэсэг нь элэгдсэн бол Мюнхенийх арай өөр уламжлалтай. Түүний гарт цэцэг тавих ёстой. Гэсэн хэдий ч хөх нь элэгдсэн байхыг бодоход нутгийн иргэд ч хөхийг нь барих дуртай бололтой.

9.Андраш Хадик

sculpture-09 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Андраш Хадик” хөшөө. Будапешт, Унгар улс.

Андраш Хадик бол Унгарын алдарт морьт цэрэг юм. Долоон жил үргэлжилсэн дайнд Австри-Унгарын армийн дээд цолтой байсан түүнд зориулж, 1937 онд Будапешт хот Маттиас сүмийн ойролцоо хөшөө босгохоор шийдвэрлэжээ.

Андрас Хадикийн морьтой хөшөө эр зориг, эрэлхэг тулаанч занг нь бэлгэдэх ёстой байв. Гэвч морийг нь Уолл-стритийн бухын адил алдартай төмсөгтэй болно чинээ хэн санах билээ. Техникийн их сургуулийн оюутнууд нь шалгалтын өмнө азтай тасалбар сугалахын тулд морины эмзэг газрыг зулгартал үрдэг байна.

10.Парк Хэсиндан

sculpture-10 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

Хэсиндан цэцэрлэгт хүрээлэнгийн баримлууд. Самчок, Өмнөд Солонгос улс.

Эрэгтэй бэлэг эрхтний цэцэрлэг болсон газрыг танилцуулж байна. Эдгээрт зориуд хүргэх гэж барьж байгуулжээ. Энэхүү түүхэн хөшөө хуучны нэгэн домгоос үүдэлтэй. Эрд гараагүй нэгэн охин хайртай хүнтэйгээ гэрлэх гэж байжээ. Гэтэл тэнгисийн давалгаа түүний амийг авч оджээ.

Энэ цагаас хойш тосгоны загасчид загас барьж чадахаа больж, хүмүүс хараал хүрчээ гэж итгэх болж гэнэ. Гэтэл нэгэн удаа нэг загасчин нь тэнгис рүү шээтэл асар их хэмжээний загас баригджээ. Энэ цагаас хойш нутгийн иргэд энэ үйл явдлыг бодолцож, эргийн дагуу эрэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэртэй хөшөө босгож эхэлсэн байна.

Өнөөдөр энэ газар бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн болон хувирсан бөгөөд хүн болгон баримал дээр сууж, түүнд хүрч болно. Энэ цэцэрлэгт хүрээлэн солонгосчууд төдийгүй жуулчдын сонирхон очдог газар болон хувирчээ.

ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮД ЦАРАЙ МУУТАЙ ЭРЧҮҮДИЙГ СОНГОДОГ ВЭ?

$
0
0

776fbc1d628c83b832177f14b4092fbc

Гудамжинд зөрөөд өнгөрсөн сайхан бүсгүйчүүд ихэнх нь царай муутай эрчүүдтэй цуг байх нь элбэг байдаг уу, зөрөөд өнгөрсөн хүн бүрийн толгойнд “дурлал сохор”, эсвэл “энэ охин сохор юм” гэхчлэнгээр бодогддог байж болох юм. Гэвч эрдэмтэдийн хийсэн судалгаагаар царай муутай нөхөртэй эмэгтэйчүүд илүү аз жаргалтай амьдардаг болохыг тогтоожээ.

АНУ-ын Флорида Стэйт их сургуулийн эрдэмтэд шинэхэн гэрлэсэн 113 хосын дунд судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь “царай муутай нөхөртэй” бүсгүйчүүд илүү аз жаргалтай байдаг болохыг илрүүлсэн юм.

Тус сургуулийн багш, Андреа Мелтцер болон Таниа Рэйнолдс нарын хамтарсан судалгаанд ихэнх нь 25 нас хүрээгүй 113 эмэгтэйгээс ярилцлага авчээ. Тэд судалгааныхаа үр дүнг илүү бодитой болгохын тулд бусад их сургуулийн туршлагаас санаа авсан аж.

Үр дүн нь:

Дур булаам нөхөртэй эмэгтэйчүүд үргэлж жингээ хасч, сайхан харагдах талаар санаа зовниж суудаг гэнэ. Энэ ангилалд багтсан бүсгүйчүүдийн ихэнх нь жингээ нэмэхээс айдаг, муухай харагдахыг үзэж чаддаггүй аж. 

Харин муухай нөхөртэй гэх ангилалд багтсан эмэгтэйчүүд энэ асуудал дээр санаа зовох нь бага байдаг бөгөөд өөртөө ямар нэг стандарт тогтоодоггүй. Ингэснээр бүсгүйчүүд илүү санаа амар, аз жаргалтай байдаг бололтой.

Эх сурвалж:unuudur.mn

Шар тайлах сонирхолтой 5 баримт

$
0
0

430adef71885b879c017078fc204a3a1270cf21f

Шарталт гэж юу вэ? Архи, шар айраг, виски гэх мэт этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа этилийн спирт нь хүний биед орж задарсны дараа үүсдэг ацетальдегидийн үйлчлэлээс хүний бие нь орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэхгүй хор нь хамгийн түрүүнд толгой өвдөх шинж тэмдэгээр эхэлж , цаашилбал дотор муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зүрх салагнах, уцаарлах, нүд улайх, цочих, бөөлжих, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах, үе мөч бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг хам шинжийг хэлнэ.Шар тайлах олон арга байдаг боловч хамгийн чухал таван аргыг эмч хүний туршлага, гадны эмч нарын өгдөг зөвлөмжийн хамт хэлье.

1. Бие махбодийг дотроос нь цэвэрлэж хорыг хурдан гаргах. Дотроос нь цэвэрлэх гэхээр бөөлжих гэсний хэрэггүй. Хамаагүй их бөөлжвөл ходоодны салст бүрхүүл “салж” Мэллор-Вэйсийн хам шинж /цусаар бөөлжих/ үүсч болзошгүй. Иймд хамгийн тохиромжтой бөгөөд зохистой арга нь идэвхжүүлсэн нүүрс уух юм. Эмийн сангуудад “активированный уголь” гэсэн нэртэй зарагдаж байгаа. Идэвхжүүлсэн нүүрс нь хорт бодисыг ходоод, гэдэсний ханаар дамжуулан өөртөө шингээж авна. Уух арга нь тун энгийн бөгөөд дөрвөн ширхэг идэвжүүлсэн нүүрсийг аяга ус /200 грамм/ усанд хутгаад ууна. Өдөрт гурван удаа ууна.

2. “Аспаркам” гэсэн эм нь калий болон магнийн давсыг агуулж байдаг. Уг хоёр элемент хэр их дутагдана тэр хэмжээгээр шарталт хүнд байдаг. Хоёр ширхэг шахмал эмийг нухалж хагас аяга бүлээн усанд уусгаад уу. Хагас цагийн дараа дотор чинь гайгүй болохыг мэдэрнэ. Зургаан цагийн дараа ахин хоёр шахмал аспаркам ууна.

3. Эм уумааргүй байгаа бол өргөст хэмх болон байцаа дарсан шvvс буюу давсны уусмалыг хэрэглэхийг миний найз гадаадын эмч их зөвлөдөг. Өргөст хэмх болон байцааны дарсан шvvс нь кали, натри, магнийн тэнцвэржсэн төгс уусмал болдог бөгөөд тvvнийг хэрэглэхэд бодисын солилцоо хэвийн болж, усыг бие махбодод барьж чаддаг гэж надад тайлбарлаж байсан. Магнийн ион нь зvрхний булчинд сайнаар нөлөөлдөг. Мөн энэхvv уусмалд эфирын тос ихээр агуулагддаг. Мөн ногоо дарахад гоньд заавал хэрэглэдэг бөгөөд уг амтлагч нь шар тайлах хамгийн сайн хэрэгсэлд ордог байна. Гоньдонд агуулагддаг эфирийн тос нь маш сайн эмчилгээний vйлчилгээтэй. Гадаадын эмч нар толгойн өвчний vед гоньдны шvvс уухыг их зөвлөдөг юм билээ. Туршаад үзээрэй.

4. Шарталтынхаа байдлаас хамаараад 4-10 грамм хүнсний содыг 1,5 литр орчим усанд уусгаад уучих. Тэртээ тэргүй шартсан хүний ам нь цангаж байгаа нь ойлгомжтой. Уухдаа 1,5 литрээс багагүйг уух хэрэгтэй. Ингэснээр шингэний дутагдлыг ч нөхнө, хүчил шүлтийн тэнцвэрээ ч сэргээнэ. Нэг дор гэнэт ихээр ууж болохгүй шүү, аажим аажмаар дасгаж ууна.

5. Согтууруулах ундаа уухаар биеэс их хэмжээний витамин, амин дэм огцом гадагшилдаг. Иймд В-ийн бүлгийн витаминууд, С амин дэмийг уух хэрэгтэй. С амин дэм буюу аскорбины хүчлийн хэрэгцээ нь уусны маргааш 3-4 дахин ихэсдэг. Болж өгвөл эмийн сан болгонд зарагдаж байдаг поливитаминуудаас аваад уух нь зүйтэй.

Эрчүүдийн коктейлийг шартсан үедээ найруулж ууж байсан гадны нэг хүнийг хараад жорыг нь дурлаж бичиж авснаа хэлье. Аяганд сметан хийж, дээр нь улаан лоолийг шахаж шүүсийг нэмнэ. Яншуй ба гоньдыг жижиглэн хэрчиж, давс, чинжүүгээр амтлан хийнэ. Ингээд бүгдийг хөөсөртөл сайн хутгаад ууна. Эцэст нь хэлэхэд архины гүн хордлогонд орсон бол яаралтай эмч дуудаж хордлого тайлах арга хэмжээг авах хэрэгтэй.

**************************************

Кимура Аяако: Монгол хүний үгэнд бүү итгэ! тэд бол нэгнийгээ үзэн ядагчид

-Бидний амьдралд сүүлийн 30 жил нэвтэрсэн анхаарч явах асуудлууд. Кимура Аяакогийн “Тархины тураал” бүтээл- Гадаадын хүн Монголыг хөгийн байна гэхэд дургүйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагүй шүүмжилж болохгүй гэх хандлагатай хүн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв “Гадаадын хүн манай орныг бүү шүүмжил” гэх юм бол би тийм хүнд “Гадаад орноос тусламж бүү ав” гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггүй гэх гээд байгаа юм уу?
Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг.
Төр хүчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хүчтэй байх ёстой гэх хүн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжүүлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Хятадын “Их сургаал бичиг” номын ҮI бүлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ. Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд “хятадын юм” гэсэн утгаар хүлээж авахгүй ч байж мэднэ. Дургүйцээд зүгээр сууж байснаас хятадуудаас илүү их юм уншиж, наад захын хятадын гүн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
Ер нь монголчууд ном уншихгүй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хүмүүс залуудаа өглөөнөөс үдэш болтол тасралтгүй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр. Би манай япончууд мундаг, Монгол хүмүүс муу гэх гээгүй. Хүн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм. Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй, түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл.
Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна. Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хүнээс юм гуйхаас ичдэг, хүний юм авахаас санаа зовдог. Хэрэг бүтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд үзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан.

Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хүн “За яршиг, зүгээр. Японы ёс ямар хамаатай!” гэх нь бий. Япончууд зүгээр л нэг ажил хөдөлмөрт зүтгээд өнөөгийн хөгжилд хүрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий. Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь «Угаасаа байхгүй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. “Хүн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ” гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.

Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Тэгээд “Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг нэг талаар зөв” гэх нь урам хугална. Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бүр багаасаа “Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусалж бай” гэж сурсан билээ. Харин монгол хүн “Аав ээж намайг хүнд туслахдаа тооцоотой хандаж бай” гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай.

Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. “Монголчууд юу ч үгүй юм чинь ядаж бардам зан байх ёстой” гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан гэж л буулгахаас аргагүй. “Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд тооцон омогддог” гэсэн үг бий. Монгол залуучууд “Гадаадынхан бага юм өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай” гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ.

Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол? Монголд үнэхээр баян хүн байхгүй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хүн. Хятадын “Мэнз бичиг” номд “Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ” хэмээжээ. Ер нь Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хүн бий болгох ёстой байлгүй дээ. Жинхэнэ хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггүй хүнийг л хэлнэ. “Монгол хүний үгэнд битгий итгэ!” гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг. Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү. Хятадын зохиолч Ро жин, “Усанд унасан нохойг нэрмэж зод!” гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан.

Би багаасаа “Хүн болгонд тусалж бай” гэж хүмүүжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ үг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас бий.

Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга. Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо хаяагүй байх аа. Гэхдээ тэд “Монголыг гайгүй болохоор нь очно” гэж ярьдаг. Бас л хүний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хүн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж байхгүй. Монголчуудтай харилцах бүрт, сүүлийн үед “Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагүй өчүүхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ” хэмээх нэгэн үлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггүй. Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

$
0
0

we-t9ew-9t84we9twe498tew-780x387

Манай гаригийн ургамлын аймаг гайхалтай олон янз. Төрөл зүйлийн хувьд тоо томшгүй олноос гадна ер бусын өнгө төрхөөрөө хүний гайхшралыг төрүүлэхүйц юм. Зарим нэг нь хэлбэр хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүн хэсгээрээ ялгарна. Ингээд хамгийн сонин хачин, байгаль дэлхий дээр ийм цэцэгс байдаг аа гэмээр өвөрмөц  цэцгүүдийг “Сонирхолтой газарзүй” булангаараа сонирхуулъя.

БИЧИН НҮҮРТ ДРАКУЛА

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

Цахирмаа цэцгийн бүлэгт багтах энэ ер бусын цэцгийн нэр нь л дангаараа хачин жигтэй юмсын жагсаалтад орно. Перугийн өтгөн ой ширэнгэ, Эквадорын зүүн өмнөд нутагт далайн түвшнөөс 1000 метр болон түүнээс дээш өндрийн бүсэд ургадаг уг цэцэг жилийн хэдийд ч дэлгэрдэг онцлогтой. Бичин нүүрт мөн амтат жүржийн үнэртэй гэх бөгөөд жимсний үнэртэй цор ганц цахирмаа аж.

МАНЦУЙТАЙ ХҮҮХЭД ХЭЛБЭРТЭЙ АЛТАНЗУЛ

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

Андын нурууны Колумбын нутаг дахь хэсгээс 1777 онд анх олдсон энэхүү өхөөрдөм алтанзул 20-иод жилийн дараа буюу 1798 онд л албан ёсоор шинжлэх ухаанд бүртгэгджээ. Жил бүр зуны эхэн сард дэлгэрдэг “манцуйтай хүүхэд” ойролцоогоор 10 см болж ургах бөгөөд онцгой анхилам үнэр ялгаруулан, “өлгий”-гөө задлах нь 5-7 хоног үргэлжилнэ. Энэ үеэр сайхан үнэрт нь хууртсан хорхой шавж манцуй руу нь орж, наалдамхай шингэнд нь баригддаг байна.

ЧУЛУУН ЦЭЦЭГ

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

Тасалгааны тун тансаг цэцэг болох чулуун цэцэг нь хуурай, халуун орчинд ургадаг мэт харагдах ч үнэн хэрэгтээ шүүслэг ургамлын зүйлд багтана. Онгон байгальд зөвхөн Өмнөд Африк улсын нутагт ургадаг энэхүү ер бусын гоёмсог цэцэг орчны аливаа өөрчлөлтөд маш тэсвэртэй тул хатуу чулуу шиг харагдах үндсийг нь ердийн чулуун дээр байрлуулсан ч ургадаг байна. Чулуун цэцэгт ургаж төлжихөд нь нэг л зүйл хамгаас чухал. Энэ цэцэг нарны гэрлээс холдвол л ганц өдрийн дотор үхнэ.

ХҮҮРИЙН ҮНЭРТ САРААНА

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

Зөвхөн Индонезийн Суматра аралд ургадаг энэ цэцэг хачин нэртэй, муухай үнэртэйгээс гадна дэлхийн хамгийн том цэцэг юм. 3.6 метр хүртэл ургаж, 12 кг хүртэл жин татдаг энэхүү аварга сараана хэдэн жилд ганц удаа дэлгэрдэг.  Дэлгэрэхдээ яг л өмхийрсөн сэг зэм муудсан юм шиг шиг үнэр ялгаруулна. Ийм үнэрт ямар амьтан татагддаг бол гэж гайхаж байвал зөвхөн сэг зэмээр хооллодог, өмхий үнэрт дуртай цох хорхой, ялаа байдгийг санана уу. Өмхий сараанын тухай бас нэгэн сонирхолтой баримт дурдвал энэ цэцэг Борнео арлын үндэсний цэцэг юм.

САРЬСАН БАГВААХАЙН НҮҮРТ КУФЕЯ

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

Мексикийн уугуул, зөвхөн халуун дулаан бүсэд ургадаг энэхүү олон наст куфея тод гэгчийн улаан, нил ягаан дэлбээтэй, сарьсан багваахайг санагдуулам үслэг, хар голтой цэцэг юм. Тамхины ургамал, Петерийн цэцэг, Туулайн чих зэрэг сонин содон нэршилтэй уг цэцгийн бут 1-2 метр өндөр бөгөөд маш өтгөн багвайж ургана. Хуурай, халуун орчинд тэсвэртэй, бүтэн сар хүртэл усгүй байж чаддаг сарьсан багваахайн нүүрт эрээн далт шувуу, эрвээхий зэргийн эргэлддэг хамгийн дуртай цэцэгсийн нэг.

ЗӨГИЙТ ЦАХИРМАА

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

Үхэр хэдгэнэ хэрэв инээмсэглэдэг бол энэ цахирмаа шиг харагдах биз ээ. Дээр нь зөгий суусан мэт “нүүр”-тэй энэ цэцгийн Ophrys хэмээх латин нэр грек хэлний хөмсөг гэсэн үгнээс гаралтай бөгөөд хөмсгөө өргөсөн, инээвхийлсэн амьтан байгаа мэт харагддагаас ийн нэрлэгдсэн бололтой. Зарим зөгийт цахирмаа цэцэг шаргал, хүрэн бор өнгөтэй байх бол зарим нь алтан шар, усан ягаан зэрэг хурц тод өнгөтэй байна. Энэ цэцэг дээр нь хэдгэнэ суусан мэт харагдахаас гадна үхэр зөгийг хамгийн их татдаг цэцэгний нэг тул мөн ийм нэртэй болжээ. Мальта улсын нутгаас өөр хаа ч ургадаггүй байсан зөгийт цахирмааг сүүлийн үед Европын бусад хэсэгт нутагшуулах нь нэмэгдээд байна.

УРУУЛАН ЦЭЦЭГ

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

Колумб, Коста Рика, Панамын нутагт ургадаг энэ цэцгийн “уруул” нь үнэндээ дэлбээ биш, иш нь юм. Шунхан улаан уруул жилд ганц удаа буюу цэцэг нь гарахаас хэдхэн хоногийн өмнө энэхүү зураг дээрх шиг “үнсэхэд” бэлэн болох бол дундаас нь дэлбээлэх жижигхэн шар, цагаан цэцэг нь хэл шиг харагдана. Уруулан цэцгийн өнөр бүлд 1990-ээд дэд зүйлийн цэцэг багтдаг. Тэдгээрийн зарим нь уруул дээрээ “яр” шиг харагдах хар хар толботой агаад тэр нь нэгэн зүйлийн хортой бактери байдаг байна. Уугуул тархац нутаг нь ойн хорогдлоос болж ихээхэн хумигдсан тул устаж болзошгүй цэцгийн жагсаалтад бичигджээ.

ТОТЬ ЦЭЦЭГ

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд

Тайландын Чингмай, Энэтхэгийн Манипур мужийн нутаг болон Мьянмарын цөөхөн бүсэд алаг цоог ургадаг тоть цэцэг олдоц муутай, тун ховор үзэгддэг тул ийм цэцэг үнэхээр байдаг эсэхэд эргэлздэг хүмүүс бий. Устаж үгүй болохын ирмэгт буй энэ цэцгийг дээрх орнуудад тасдах, цуглуулгад ашиглах, хилээр гаргахыг хоригложээ. Далавчаа дэвэн нисэж буй, олуулаа ургасан хэсэгтээ бүр хошуугаа нийлүүлсэн тоть шиг харагдах энэ цэцэг бальзамин буюу хумхан цэцгийн овогт багтана.

Эх сурвалж: www.news.mn

Түр зуурын үхэл буюу нойрны нууц

$
0
0

ppppppppОдоогоос 75 жилийн өмнө “Тарас Бульба”, “Амьгүй албат” зэрэг олон бvтээлээрээ алдаршсан зохиолч Николай Гоголийн шарилыг Даниловын сүмийн оршуулгын газраас зөөсөн аж. Гэтэл талийгаачийн авсны тагийг нээж узтэл зохиолчийн толгой хажуу тийшээ харсан байжээ.

fffffff Түр зуурын үхэл буюу нойрны нууц 

Тухайн уед Оросод төдийгvй Европод ч “летаргия” гэдэг өвчний талаар сайн мэддэггүй байсан тул эхний үед бvгд гайхсан гэдэг. Харин эрдэмтэн, судлаачид түүнийг “амьдаар нь оршуулсан” байж магадгvй гэсэн дүгнэлт хийсэн аж. Н.В.Гоголь өөрийн найзын эхнэр Екатерина Хомяковад хязгааргүй хайртай байсан боловч тэр нь гэнэт нас баржээ. Хайртай хүнийх нь үхэл Гоголийн сэтгэлийг шаналган зовоож, хямруулсан байна. Тун удалгvй тэр “Амьгvй албат” романыхаа хоёрдугаар дэвтрийн гар бичмэлийг шатааж, хэвтэрт оржээ.

content_photo Түр зуурын үхэл буюу нойрны нууц 

Эмч нар Гоголийг тайвшруулах эмчилгээ хийсэн боловч олигтой үр дүнд хүрсэнгvй. Удалгvй зохиолч нас баржээ. Гэвч энэ үхлийн нууц одоо хүртэл тайлагдахгvй байна. Тухайн үед зохиолчийг хэн нь ч түр зуур гүн нойронд автсан гэдгийг өөрөөр хэлбэл, “летаргия” гэдэг өвчнөөр өвчилснийг нь мэдээгvй бололтой. Ийм учраас В.Гоголь авсан дотроо хөрвөөсөн байж магадгүй гэж эрдэмтэд таамагладаг. Энэ нь эцсийн дүгнэлт биш юм.

mmmmm-2 Түр зуурын үхэл буюу нойрны нууц 

Ер нь түр зуур гүн нойрсолт буюу “летаргия” гэж ямар өвчин юм бэ. Lethargia нь “Lethe-мартах”, “Аrgia-хөдөлгөөнгүй” гэсэн Грек үгнээс гаралтай аж. Летаргия өвчнөөр өвдсөн хэн нэгнийг нас барсан хүнээс ялгахад маш хэцүү байдаг гэнэ. Сэтгэлийн хөөрөлд хэт автсан, ядарч туйлдсан эсвэл гэнэтийн ямар нэгэн цочролд орсон үедээ хvн “летаргия” өвчнөөр өвддөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хүн энэ өвчнөөр ганц хоёр цаг, олон хоног, хэдэн арван жил ч өвдөж болзошгүй байдаг гэнэ.

Гэхдээ өвчтөн эргэн тойронд болж байгаа зүйлийг мэдэрдэг аж. Тэднийг гадна талаас нь харахад огт хөдөлгөөнгүй байдгийн зэрэгцээ бодисын солилцоо нь үлэмж буураад зогсохгvй, уураг тархины vйл ажиллагаа, зүрх судасны нь цохилт тасалддаг байна. Энэ үед нь хүнийг түр зуур гүн нойрсч уу, эсвэл нас барж уу гэдгийг зааглаж тогтоох хэрэг гардаг аж. Олон жилийн турш бөх унтсан хүмүүс нойрсож буй хугацаандаа хөгширдөггүй байна. Харин тэд сэрсэн даруйдаа хоёр гурван жилийн дотор маш түргэн хөгширдөг гэнэ.

Летаргия өвчнөөр яагаад өвддөг учир шалтгааныг өдгөө ч гүйцэд тогтоож чадаагүй байна. Уг өвчинтэй холбоотой итгэхэд бэрх элдэв яриа дэлхийгээр нэг таржээ. Тухайлбал, XIV зууны үед Италийн алдарт яруу найрагч Франческо Петрарка 40 насандаа хүнд өвдөж, хэдэн өдрйин турш ухаангvй хэвтсэн байна. Сүүлдээ бvгд яруу найрагчийг нас баржээ хэмээн үзэж, түүнийг оршуулахаар зэхэж эхлэв. Аз болоход, тухайн vед хүнийг амьсгаа хурааснаас нь хойш нэг хоног өнгөрөхөөс нааш оршуулах нь битгий хэл, цогцсыг нь хөдөлгөхийг хуулиар хориглосон байж. Франческо “оршуулах” ёслол болохоос яг нэг хоногийн өмнө гүн нойрноосоо сэрж, эрүүл саруул болжээ. Энэ явдлаас хойш нэрт яруу найрагч хорвоод дахин гучин жил насалж, хамгийн алдартай сонетуудаа бичсэн гэдэг.

Английн нэрт зохиолч Уилки Коллинз, Герберт Уэлс нар “летаргия” өвчнөөс үхтэл айдаг байсан гэнэ. Тэр ч байтугай, Уилки Коллинз унтахынхаа өмнө “Намайг үхлээ хэмээн үзэхийнхээ өмнө сайтар нягтлан шинжээрэй” гэсэн бичиг бичиж үлдээдэг байжээ. Герберт Уэллс болохоор “Нойрссон хүн сэрсний дараа” гэсэн зөгнөлт өгүүлэл бичсэн гэдэг. Харин энэ хоёрын аль, аль нь жирийн үхлээр өөд болжээ. “Летаргия”-г зарим хvн эрт үеэс байсан өвчин гэж ярьдаг. Бас энэ нь өвчин бус хvний нойрон дунд бий болдог үзэгдэл ч гэдэг.

Нэг үе эрдэмтэд дэлхийн нэгдүгээр дайны үед гарсан “испани ханиад” гэгч тахалаас үүдсэн өвчин хэмээн үзэж байж. Харин одоо бол “летаргия” эрт дээр үед төдийгүй одоо ч байгаа өвчин гэж эрдэмтэд үздэг болсон. 1993 онд 23 настай англи бvсгүй Бекки Хауэллс гvн нойрсчээ. Эрдэмтэд түүний тархинд “испани ханиад”-ын нян байгаа эсэхийг шинжилж үзжээ. Гэвч ийм нян илэрсэнгүй. Эдvгээ манай гаригт “летаргия” өвчнөөр өвдсөн олон мянган хvн эмчийн хяналтанд байдаг аж. Америкийн анагаах ухааны эрдэм шинжилгээний төвд “Летаргия” өвчнөөр өвдсөн 200-гаад хvн байгаа гэдгийг саяхан мэдээлжээ.

Британийн эрдэмтэд ВИЛ гэсэн летаргиягийн нян тээгч байдаг. Энэ нь хүнийг унтамхай эсвэл бvр нойргүй болгодог төдийгvй зүрхний цохилтын хэмийг нь өөрчилж, хөлөргөдөг болохыг тогтоожээ. Ер нь летаргия хэт ядрах, айх, гэнэтийн сэтгэл хөдлөлөөс болж хүрдэг өвчин гэдгийг олон жишээ харуулдаг. Тухайлбал, Надежда Лебедева гэгч орос эмэгтэй нөхөртэйгөө хэрэлдэн, их уурласнаас болж гэнэт унтаад өгчээ. Тэрбээр нойрноосоо 20 жилийн дараа сэрсэн байна. Гэвч энэ нь эцсийн дvгнэлт биш юм. Ямар боловч, XXI зуунд В.Гогольд тохиолдсон “жигтэй зүйлийг” эрдэмтэд дахин гаргахгvү гэж найдъя.

24barimt.mn

Thierry mugler ~Angel~ усны түүх

$
0
0

48371977_377352719737519_4358304474339475456_nҮнэртний хаан гэгддэг Лука турин: Ээс Angel-ийг 1992онд анх тэнгэрийг хамарлаж үзээд инээд чинь хүрсэн гэсэн гэхдээ Таван оноогоор дүгнэсэн байсан
-Гэхдээ Angel бол цоо шинэ нээлт хийж чадсан. таатай таагүй хоёрын төгс хослол. Angel нь өөр хоорондоо ямар ч хамаагүй үнэрүүд (Ноот)-ийг хольж тохиолдлын маягаар бүтсэн гайхалтай сүрчиг шүү дээ. Итгэхийн аргагүй. Тэд шокладны үнэрийг гаргаж авах гэж байгаад Angel-ийг олсон гэдэг.

Амжилттай бизнесмэнүүд өглөөг хэрхэн угтдаг вэ

$
0
0

104

Бүтээлч, ажилсаг хийгээд амжилтанд хүрсэн ихэнх хүн өглөөг зөв угтахын чухлыг сургасан байдаг. Харин тэд өөрсдөө өглөөг хэрхэн угтдаг юм бол?

 Хинт Уатэр компанийн захирал Кара Голдин яаралтай цахим шуудангаа шалгадаг

Голдин үүрийн 05:30-д босоод цахим шуудангаа шалган тухайн өдөр ямар ажил хүлээж байгааг хардаг. Дараа нь нөхрийн хамт нохойгоо дагуулан ууланд авирдаг байна. Ууланд авирах ажлын бүтээмжтэй ямар ч холбоогүй мэт санагдавч Голдины хувьд үнэхээр чухал аж. “Ууланд авираагүй өдөр миний сэтгэл санаа тогтворгүй байдаг. Тэр цаг хугацааг ашиглан толгойгоо сэргээж, өөрийгөө төвлөрүүлнэ. Ингэснээр өдрийн турш ямар ч ачаалал ирсэн давж гарахад бэлэн болдог” гэж тэр ярьжээ.

 Саятан Жон Паул Дижориа хаана ч сэрсэн өглөө бүрийг адил угтдаг

“Гэртээ эсвэл зочид буудалд хаана ч хоносон бай сэрээд эхний таван минутыг тайван орондоо хэвтэж өнгөрүүлдэг. Ингэж хэвтэхдээ тэр цаг үеэ мэдэрч, өөрт байгаа бүхэнд талархдаг” гэж тэрээр ярьжээ. Дараа нь тэмдэглэлээ харж,  туслахтайгаа холбогдсноор түүний ажлын өдөр эхэлдэг байна. Харин тэр цахим шуудан ашигладаггүй. Энэ тухайгаа “Тиймээ, би хуучинсаг арга барилтай байх. Гэхдээ цахим шуудангийн шаардлагагүйгээр бүх зүйл маань болоод байдаг юм. Магадгүй анхаарах шаардлагатай илүү чухал зүйлүүдэд цаг зарцуулах боломж олгодог” гэжээ.

Бирчбокс компанийн тэргүүлэгч Брэд Ланде өглөө бүр таван зүйл хийдэг

Ланде өмнө нь өглөөд тийм ч их ач холбогдол өгдөггүй байв. Бизнес, гэрлэлт, эрүүл мэндийн байдал гэх мэт хэд хэдэн шалтгаанаар амьдралын хэв маяг нь өөрчлөгдөхөд тэрээр өглөөг зөв угтах нь хамгийн чухал болохыг ойлгожээ.

Одоо тэр өглөө босоод доорх таван зүйлийг заавал хийдэг гэнэ. Үүнд:

Лимонтой халуун ус уух
Бясалгал хийх
Иог хийх
Нүүрэндээ тос түрхэх
Өглөөний зууш идэх
“Энэ бүгдийн дараа би эрч хүчтэй, сэргэг болдог” гэж Ланде тайлбарлажээ

Сэтгүүлч, хөрөнгө оруулагч, санхүүгийн тоймч Кэвин Олири сэрмэгцээ олон улсын ханшийн мэдээлэл авдаг байна

Тэрээр Ази, Европын үнэт цаасны ханшийг мэдэхийн тулд 05:45 цагт сэрдэг. “Сайн хөрөнгө оруулагч өглөө санаа амар унтаж болохгүй. Хэрэв унтаж байх хооронд дэлхийн нөгөө тивийн орнуудад ямар нэг зүйл болвол бүх юм өөрчлөгдөж болно” гэж эрт сэрдэг учраа тайлбарлажээ. Харин дараа нь 45 минутын турш бизнесийн суваг үзэж мэдээлэл авдаг гэлээ.

 Синнабоны захирал Кэйт Коул өглөөг 200 мл цэвэр усаар эхлүүлдэг

Кэйт гэртээ эсвэл ажилдаа явах замд хаана ч байсан өглөө бүр 200 мл ус уудаг. Тэрээр Африк руу хүмүүнлэгийн ажлаар явж ирснээсээ хойш ийм зуршилтай болжээ. “Бидэнд уух цэвэр ус байгаа нь үнэхээр азтай хэрэг. Ийм азтай төрсөндөө би өдөр бүр талархдаг” гэж тэр хэлж байж. Уснаас  гадна дасгал, өглөөний ундыг алгасдаггүй. Мөн хүмүүстэй уулзаж, ярилцах, тэднээс суралцах нь ямар ч өглөөг утга учиртай болгодог гэж тэр үздэг байна.

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Гари Вайнерчук өглөөг угтах гурван алхам
Юуны өмнө тэрээр бизнесийн сонин сэтгүүлээс шинэ мэдээ уншдаг. Дараа нь өглөөний жиргээгээ хийж мянга мянган дагагчидтайгаа холбогддог. Өглөө бүр хийдэг бас нэг  онцлог зүйл нь ажил руугаа явах замдаа ээж, аав, эгч гэх мэт хамгийн сүүлд ярьж байсан хүн рүүгээ залгадаг зуршилтай гэнэ.


Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан

$
0
0

Ой хvрээд цагаан толгой цээжилсэн хvv таван настайдаа математикийн хvнд бодлогыг төвөггvйхэн бодож байна. Тийнхvv агуулгатай мэдээлэл vе vе сонсогддог. Авъяас гэдэг бурханы бэлэг гэдэг. Гэвч шинжлэх ухаан ч гоц авъяасын нууцыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдсоор ирсэн ч 100 хувь амжилтад хvрсэн нь vгvй. Заримдаа гоц авьяастай хvvхдvvд хэсэг хугацааны дараа энэ чадвараа бvр мөсөн алдах, насанд хvрсэн хойноо ердийн нэгэн болох тохиолдол байдаг нь бяцхан суутнуудын нууцыг улам бvрхэг болгож байгаа юм. Энэ үүднээс та бүхэнд түүхэнд нэрээ мөнхөлсөн ер бусын ховор авьяастнуудын тухай сонирхуулж байна.

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан

Волфганг Амадиус Мозарт (Wolfgang Amadeus Mozart)

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан Холбоотой Зураг

Алдарт Мозарт ердөө 4 настай байхдаа жижиг хууран дээр тоглож 5 настайтай богино ая зохиодог байжээ. Түүнийг 7 настай байхад Мозартын гэр бүл хүүгийн гоц авьяасыг олон нийтэд таниулах аялан тоглолтуудад түүний эгч Мариа Аннагийн хамт  авч явж эхэлжээ.  Мозартын хөгжмийн гоц авьяасын талаар сонирхолтой түүхүүд олон бий.

1770 онд Мозарт ердөө 14 настай байхдаа Ватиканд очжээ. Нэгэн орой Мозарт сэргэн мандлын үеийн алдарт хөгжмийн зохиолуудын нэг болох Мэсирэрэй (the Miserere) сонссон байна. Энэхүү хөгжмийн зохиолыг Сэстини дуганы гишүүн ламтан Аллегри зохиосон бөгөөд энэ хөгжимд Ватиканчууд маш их хайртай байсан бөгөөд зарим үед энэхүү хөгжмийн зохиолыг өөр газар тоглохыг зөвшөөрдөггүй байж. Мозарт энэхүү зохиолыг сонссон оройноо унтаж чадалгүй цаас аван өөрийн ой санамжнаасаа зохиолыг дахин бичсэн байна. Хэдэн өдрийн дараа зохиолыг сонсохоор дахин очиж өөрийн хуулбарын хэдхэн алдааг засчээ. Тэгэхээр 14 настай Мозарт нэг бүхэл бүтэн зохиолыг 2 удаа сонсоод л бүрэн тогтоож авч чаддаг байж.

Жон Ван Ниуманн (John von Neumann)

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан Холбоотой Зураг

Зарим хүмүүс хэтийдсэн оюуны чадвартай төрдөг. Унгер Америк гаралтай математикч Жон Ван Ниуманн 6 настайдаа аавтайгаа эртний сонгодог грек хэлээр хошин яриа өрнүүлдэг байсан ба утасны дэвтэр дээрх мэдээллийг эхнээс нь төгсгөл хүртэл нь цээжилж хаанаас асуусан тухайн хүний нэр, утас, хаягийг төвөггүй хэлж чаддаг байжээ.

Насанд хүрээд тэр үеийн бусдаас хол давсан тэргүүн зэргийн математикч болж математик, физик, эдийн засаг болон компьютерийн шинжлэх ухаанд томоохон нээлтүүд хийжээ.

Сор Хуана Инас Ди Ла Круз (Sor Juana Inés de la Cruz )

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан Sor Juana Inés de la Cruz зурган илэрцүүдГоц авьяас хэзээ ч таамаглаагүй газраас төрөн гарч болно. Жуана одоогийн Мексикийн Сан Мигел Нипантла хотод 1648-аас 1651 онд төржээ. Түүний гоц оюуны чадвар эрт илэрч дөнгөж 3 настай байхдаа уншиж сурчээ. Гэвч гэр бүлийн санхүүгийн байдал болон түүнийг эмэгтэй гэдгээс болж боловсрол олж авч чадаагүй байна. Сүүлд Жуана эмээтэйгээ Мэхико хотод амьдархаар болж хотын номын санд орох боломжтой болсон. Жуана номыг шүлэнгтэн уншдаг байсан бөгөөд ердөө 20 удаа хичээллээд латин хэлийг сурч байжээ. Анхны драматик шүлгээ 8 настайдээ бичсэн байна. Түүний гайхамшигт оюуны чадвар олон нийтийн дунд тарж түүнийг 16 настай байхад Шинэ Испаний захирагч олон нийтэд түүний чадварыг үзүүлэн харуулсан байна. Өөр өөрийн салбартаа шилдэг нь болох 40 профессор түүнээс асуулт асууж авьяасыг нь шалгажээ. Түүний мэдлэгийн цар хүрээ тэнд цугласан бүх хүнийг алмайруулсан байна.

Гэрлэх сонирхолгүй, унших шинэ ном л хайж байдаг Жуана 1669 онд гэлэнмаа болжээ. Тэрээр шүлэг, жүжиг болон философийн бүтээлүүдээ үргэлжлүүлэн туурвисаар байсан. Тэрээр мөн тухайн үедээ Америк тивд хамгийн томд тооцогдох ном болон шинжлэх ухааны багаж хэрэгслийн цуглуулгатай байсан байна. Өнөөдөр тэрээр Мексикийн уран зохиолын түүхэн дэх хамгийн чухал зохиолчдын нэгд тооцогддог юм.

Сриниваса Раманужан (Srinivasa Ramanujan )

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан Srinivasa Ramanujan зурган илэрцүүд

Өөрөө бие даан математикт суралцсан хамгийн гайхамшигт математикчдийн нэг болох Сриниваса Раманужан Энэтхэгийн ядуу гэр бүлд төрсөн. Онцгой ой тогтоолтын чадвараар гайхагддаг байсан шилдэг сурагч Рамужан анх 16 настай байхдаа Дээд математикийн номыг багшаасаа түр авч уншснаар түүний Математикийн агуу замнал эхэлжээ.  Хэдийгээр унших ном хомс байсан ч тэрээр өөрийн бүтээлээ үргэлж бичиж тэмдэглэн тэр дэвтрээ үргэлжээ биедээ авч явдаг байжээ. Түүний математик дурласан явдал амьдралд хүндрэл бэрхшээл учруулж байсан. Математикаас өөр юу ч түүнийг хүсэл сонирхлыг татдаггүй байсан учир тэрээр 1904 онд Мадрасын Их сургуулийн тэтгэлгээ алдсан байна.

Бичээчээр ажиллахын хажуугаар Раманужан өөрийн бичвэрүүдийг Английн математикчдад илгээн тэдгээрийн зөвлөгөөг хүсдэг байжээ. Олонхи тохиолдол хариу ирдэггүй байсан ч 1903 онд Кэмбриджийн их сургуулийн математикч Годфри Харди түүнд түүний бүтээлийг хүлээн авчээ. Эхлээд Харди хэн нэгэн түүнээр тоглож байна эсвэл залилах гэж байна гэж боджээ. Раманужаны явуулсан бичвэрүүд дэх зарим томъёонуудын зарим нь аль хэдийн нээгдсэн томъёонууд байсан ч зарим хэсэг нь үнэхээр шинэлэг, чухал ач холбогдолтой байжээ. Тэд хоорондоо захидлаар харилцах болж 1914 онд Харди Рамунужаныг Кэмбриджид ирэхийг ятгаж чаджээ. Үүнээс хойш Харди түүнд хичээл орж судалгаан дээр хамтран ажиллах болов. Рамунужан ирэх жилүүдэд олон олон бүтээл туурвиж, нээлтүүд хийн Хатан хааны нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 1918 онд сонгогджээ. Гэвч тэрээр угийн бие муутай байсан ба 1919 онд 32 настайтай өөд болжээ.

Стиви Вондер (Stivie Wonder)

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан Stevie Wonder зурган илэрцүүд

Төрөлхийн хараагүй мөн ядуурал дунд өссөнч гэлээ Стиви Вондор хүүхэд насандаа чадварлаг хөгжимчин болж чадсан байна.  Тэрээр хөгжим бичиж, дуулж, төгөлдөр хуур, аман хуур, бөмбөр тоглож сурчээ. 1962 онд 12 настай байхдаа хөгжим бичиж эхэлж Бяцхан Стиви Вондор гэх нэрээр мэрэжлийн түвшинд хөгжим тоглож эхэлсэн. Хэдийгээр түүний тайзны нэр түүнийг хөгжимчин хүүхэд гэж хэлж байсан ч гэлээ тэрээр тун удалгүй блюс, жааз, фанк, рок зэрэг төрлийн жанрын авьяаслаг хөгжмийн зохиолч гэдгээ харуулсан байна.

Блээс Паскал (Blaise Pascal)

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан Blaise Pascal зурган илэрцүүд

17-р зууны математикч, физикч мөн философич Блээс Паскал хүүхэд насандаа ямар ч математикийн хичээл үзэж байгаагүй ажээ. Түүний аав нь математимч, татвар цуглуулах ажилтай хүн байсан. Аав нь Паскалд гэрээр нь боловсрол олгодог байсан бөгөөд эхлээд Латин, Грек хэлнүүдийг бүрэн эзэмшсэний дараа математикийг сурч эхэлсэн нь дээр хэмээн үзэж гэртээ математикийн ямарч ном сурах бичиг харагдуулдаггүй байж. Түүний намтрыг бичсэн төрсөн эгч Гилбэртийн бичсэнээр Блээст хэн ч юу ч заагаагүй байхад математикийн авьяас нь илэрдэг байжээ. 12 настайдаа гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градустай тэнцүү байдгийг олж мэджээ. Үүнийг математикчид сайн мэддэг ч хэн ч түүнд үүнийг хэлээгүй ээ. Хүүгийнхээ математикийн авьяасыг олж харсан аав нь математикийг эрт заахаар болсон байна. Математикт суралцаад 3 орчим жил болсны дараа Блээс Конусын хэсгүүд гэх анхны математикийн бүтээлээ туурвисан. Энэ бүтээл нь алдарт сэтгэгч Рена Декартын атаархлыг төрүүлэхүйц сайн бүтээл байсан бөгөөд Декарт түүний аавыг энэ ажлыг хийж хүүгийнхээ нэрээр хэвлүүлсэн хэмээн буруутгажээ. 2 жилийн дараа Блээс механик тоо нэмж хасдаг машин бүтээв. 1640-1650 оны хооронд Паскал өөрийгөө Европын хамгийн шилдэг математикч, эрдэмтдийн нэг гэдгээ харуулж мөн шашны болон философийн бүтээлүүд туурвисан байна. 1662 онд ердөө 39 настай байхдаа гэдэсний хорт хавдраар таалал төгсчээ.

7Жудит Полгар (Judit Polgár)

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан Judit Polgár зурган илэрцүүд

Гоц авьяастай хүүхдүүдийн дунд Жудит их сонирхол татам тохиолдол юм. Түүний аав боловсролын сэтгэл зүйч Лазло оюуны гоц чадвар гэдэг төрмөл авьяас гэхээсээ илүү зөв бэлтгэл сургуулилтаас бий болдог хэмээн үздэг байжээ. Тэрээр ямар ч хүүхдийг гоц авьяастан болгож чадна гэж хэлдэг байсан бөгөөд “Хэрхэн гоц авьяастыг өсгөх вэ” гэсэн ном хүртэл бичсэн. Тухайн үед түүний санаа итгэмээргүй зүйл мэт сонсогдож байсан ч түүний 3 охин 3уулаа шатрын гоц авьяастнууд болоход зарим хүмүүс түүнд итгэж эхэлжээ. Байнгын шатрын бэлтгэлийн орчинд өссөн түүний 3 охин эрэгтэйчүүдийн ноёрхдог шатрын ертөнцөд том амжилтууд гаргажээ. Энэ нь эрчүүд эмэгтэйчүүдээс байгалаасаа илүү сайн гэсэн үзлийг эргэн харахад хүргэжээ.  Том охин Суйзн 15 настайдаа дэлхийн №1 эмэгтэй тамирчин болж 1991 онд эрэгтэйчүүдтэй ижил шаардлагаар тодорхойлогдсон их мастер болсон анхны эмэгтэй болсон.

Тэрээр удалгүй хамгийн бага дүү Жудит Полгарын амжилтанд дарагдсан. Полгар 1991 онд 15 настай байхдаа их мастер болсон хамгийн залуу шатарчин болж 1958 оны Бобби Фишерийн рекордыг эвджээ. Кареарынхаа туршид Жудит зөвхөн эмэгтэйчүүдийн шатрын тэмцээнүүдээс хол байж дэлхийн шилдэг эрэгтэй шатарчидтай л өрсөлддөг байжээ.  2005 онд дэлхийн чансаад 8-т бичигдэн эхний 10 байранд орсон анхны эмэгтэй болсон.

Нэг насыг хамтдаа туулдаг амьтад

$
0
0

Насан туршдаа жаргал зовлонгоо хуваалцана гэчихээд амлалтаа зөрчиж, хүсэл санаагаа өөр нэгэнд алддаг гунигтай явдал хүмүүсийн дунд цөөнгүй бий. Эргэн тойрондоо нэгнээ хуурсан, хуурагдсан жишээнүүдийг сонсохоор бидэн шиг уураг тархи, оюун ухаангүй атлаа сэтгэл зүрхээ биендээ багтааж, нэг насаа хамт өнгөрөөдөг “ухаантай” амьтдыг чин сэтгэлээсээ биширмээр санагддаг гээч!

1. Хар зүстэй ч цагаахан сэтгэлтэй хэрээ-Царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг байх аа? Жаахан хүйтэн төрхтэй л болохоос биш хэрээ харагдаж байгаагаасаа тэс өөр, цагаахан сэтгэлтэй, хайрандаа туйлын үнэнч залуу юм. Насан туршдаа нэг л “бүсгүйтэй” ханилах бөгөөд хэрэв золгүй байдлаар хамтрагч нь нас барвал үлдсэн амьдралаа ганцаар өнгөрөөдөг. Харин хөрш айлынхаа хостой газар нутгаа нэгтгэн, хамтдаа хоол хүнс хайж жижигхэн ангаахайнуудаа тэжээдэг байна. Мэдээж үнэнч байдлаа хадгалж, өөр хэрээнүүдтэй зөвхөн “ажил хэргийн” шугамаар л уулздаг.

2. “Тасархай” биетэй морин шоргоолж-Хайр сэтгэлд үнэхээр л царай тийм чухал биш юм гээч! Уруул, ам нь хаана байдаг байна гэмээр жижигхэн биетэй морин шоргоолжууд хүртэл насан туршдаа нэг л хамтрагчтай амьдралаа туулдаг. Ихэнх шоргоолж хатан шоргоолжийн засаглал дор амьдардаг бол зарим төрлийн морин шоргоолж хатантай, хаантай ч амьдардаг эрх тэгш ёстой аж. Харин хосууд насан туршдаа нэгнээсээ урвалгүй, мянган мянган хүүхдүүдийг сүрэгтээ гаргаж өгөх л үүрэгтэй.

3. “Босс” чоно-Ихэнхдээ сүрэглэн амьдардаг чононуудын дунд хос болох нь өлөгчин, азарган чоно хоёр л байдаг. Ганц “хөөрхнөө”-г гэргийгээ болгохын тулд сүргийн бүх чононууд уралдаж, тэмцэлдэж, хоорондоо өрсөлдөнө. Бүгдийг нь араасаа хуйлруулж, сорил явуулсныхаа дараа өлөгчин чоно хамгийн хүчирхэг нэгнийг хосоороо сонгочихоод түүнийгээ насан туршдаа солихгүй. Харин сүргийн бусад гишүүд тэргүүлэгч хосынхоо бэлтрэгнүүдийг хооллох, өсгөх, асран хамгаалах үүрэгтэй. Азарган чоно ч босс аав байгаа биз.

4. Халамжит залуу пингвин- Пингвин буюу Антарктидын оцон шувуунууд туйлын халамжтай амьтад. Эр оцон шувууд хариуцлагаа ухамсарлан өндгөө дарж үлддэг бол эм нь хоол тэжээл хайн хол газар явдаг. Ажил хэрэгч эхнэрүүдээ үдсэн эр оцон шувууд хэдэн мянгаараа цуглан -60 градусын хүйтэнд бараг гурван сар өндгөө дарна. Цаснаас өөр идэх зүйлгүй эр оцон шувуу энэ үеэр биеийн жингийнхээ 40 хувийг алддаг ч, хосоо ирэхийг тэсвэртэйгээр хүлээн, үрээ асарч байдаг. Яг л гадаад руу явсан эхнэрээ хүлээн хүүхдүүдээ харж, өсгөөд байж байдаг халамжит аавууд шиг байгаа биз?

5. Хайрын бэлгэдэл хос хун- Хүзүүгээрээ эвхрэлдэн хөвж яваа хос хунд амьдрал дээр ангаахайнуудаа өсгөх, нүүдэллэх, анчдаас зугтаах гээд олон хэцүү зүйл тулгардаг ч хамтдаа бүхнийг даван туулдаг учраас хайрын гэгээн бэлгэдэл болсон биз ээ. Бурхан хүртэл хүмүүс түүнийг хараад ямархан үнэнч, ариухан амьтан болохыг нь мэдээсэй гэсэндээ өнгө зүсийг харамгүй хайрласан байдаг шүү.

Арван жил ухаангүй байгаа эмэгтэй хүүхэд төрүүлжээ

$
0
0

A-woman-in-10-year-Coma-Gives-Birth-to-a-Child

АНУ-ын Феникс хотод нэгэн хачирхалтай хэрэг гарч, олныг шуугиулаад байна. Арав гаруй жил ухаангүй, хэвтэж байгаа 29 настай нэгэн эмэгтэй хүүхэд төрүүлжээ. Түүнийг арав гаруй жилийн өмнө усанд живж байхад нь аварсан ч өнөөг хүртэл ухаан ороогүй байгаа юм. Хүүхэд төрүүлснийхээ дараа ч тэрбээр ухаан ороогүй гэнэ. Энэ бүх хугацаанд өвчтөн Hacienda HealthCare сувилгааны газарт байсан бөгөөд түүнийг жирэмсэн гэдгийг хэн ч мэдээгүй байжээ. Өвчтөн эмэгтэй хачин авиа гаргаж эхлэхэд эмч нар түүнийг хүүхэд төрүүлж байгааг ойлгосон байна.

Өвчтөнийг хүчирхийлсэн гэж үзэж байгаа бөгөөд хэргийг шалгаж эхэлсэн талаар АНУ-ын Аризона мужийн цагдаагийн газар мэдээлжээ. Эмэгтэйг жирэмсэн болгосон этгээдийг илрүүлэх зорилгоор сувилгааны газрын эрэгтэй ажилтнуудаас ДНК-ийн шинжилгээ авч, хүүхдийн ДНК-тай харьцуулж үзэхээр болсон байна. Энэ дуулиант хэрэг гарсантай холбоотойгоор тус сувилгааны газрын Гүйцэтгэх захирал энэ долоо хоногт ажлаасаа чөлөөлөгджээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, хүүхдийн биеийн байдал сайн байгаа ба эмэгтэйн гэр бүлийнхэн түүнийг маш сайн асарч, өсгөнө гэжээ. Жич, мэдээлэлд ашигласан зураг эл явдалтай хамааралгүй болно.

Эх сурвалж: www.zindaa.mn

Гэдэс томроход тархи жижгэрдэг

$
0
0

53

Өдөр тутмын шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлснээр хэрэв та гэдэс, бүсэлхий хэсгээрээ таргалж эхэлсэн бол энэ нь тархины хэмжээ агшиж, үйл ажиллагаа нь доройтохын эхлэл болдог гэжээ.

Судлаачид 9,000 хүний биеийн онцлог, тархины үйл ажиллагааг ажиглаж судлахад жин ихтэй, нэн ялангуяа гэдсээрээ хэт таргалсан хүмүүсийн тархины үйл ажиллагаа бусдаасаа сул байжээ.

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ үзэгдэл 55 насныханд илүү их ажиглагдсан байна. Гэхдээ та жингийн илүүдэлтэй ч бүсэлхийн тойрог, ташааны тойргийн харьцаа хол буюу галбирлаг биетэй бол хэт их санаа зовох хэрэггүй.

Учир нь хэдийгээр жингийн илүүдэлтэй боловч бүсэлхий, ташаан тойрог зөв харьцаатай бол тархины үйл ажиллагаа хэвийн хадгалагддаг байна. Харин харьцаа алдагдаж, хэвлийн тойрог ташаан тойргоос давбал асуудал үүсч эхэлдэг аж.

“Хэвлийгээр хэт таргалснаар тархины яг аль хэсэгт нөлөөлдөг болохыг тодруулахаар үргэлжлүүлэн судалж байна” гэж дээрх судалгааг хариуцсан мэргэжилтэн Марк Хамер ярьжээ. Түүнчлэн тархины бүтцийн өөрчлөлт жингийн илүүдлийг үүсгэж байнуу, жин нэмэгдсэнээр тархины бүтэц өөрчлөгдөж байнуу гэдгийг дахин нарийн судлах шаардлагатай гэсэн байна.

Эх сурвалж: www.foxnews.com

ТОЛГОЙ РУУГАА БУУДААД АМЬД ҮЛДСЭН ХҮМҮҮСИЙН ГАШУУН ТҮҮХ

$
0
0

Амиа хорлолт бол хөгжингүй, хөгжиж буй гээд улс орон бүрт тулгарч буй томоохон асуудлуудын нэг төдийгүй жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм. Ихэнх хүмүүс толгой руугаа буудах нь амиа хорлох хамгийн “үр дүнтэй” арга гэж үздэг байна. Гэвч толгой руугаа буудсан ч амьд үлдсэн олон хүн байдаг ба тэд эцэст нь тэд ямар үр дүнд хүрснийг 10 хүний жишээгээр хүргэе.

 1-57

1 Олег Сегеда /Oleg Shegeda/
2018 оны нэгдүгээр сард Америкийн Миссури мужид, Светлана Сегеда гэх эмэгтэй, Олег Сегеда гэх залуугийн хамт буудуулсан байдалтай олджээ. Тус байрны оршин суугчдын дуудлагаар цагдаа нар очиход, Светлана хэд хэдэн сумны шархтайгаар амиа алдсан байсан бол Олег толгойдоо ганц сумны шарх авсан байжээ. Шархадсан Олег Сегедаг эмнэлэгт хүргэж улмаар эмч нар амь насыг нь аварсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг гарсан байранд тэд хамтдаа 20 жил амьдарсан бөгөөд Олег эхлээд Светланаг буудаад, дараа нь өөрийгөө буудсан болох нь тогтоогджээ.

Уг явдлаас хойш ердөө долоо хоногийн дараа Олег Светланаг буудан, амийг нь хороосон хэргээр ял сонсжээ. Ийнхүү толгой руугаа буудсан эр амьд гарч, хийсэн хэргийнхээ ялыг бүх насаараа үүрсэн байна.


2 Камерон Андервууд /Cameron Underwood/
Камерон Андэрвууд бол 2016 онд өөрийгөө буудаж, 2018 онд шинэ нүүр царай, дүр төрхтэйгөөр “эргэн ирсэн” 26 настай залуу юм. Учир нь тэр амиа хорлохоор толгой руугаа буудсанаас болж эрүү, шүд зэрэг нүүрнийх нь доод хэсэг тэр чигтээ ноцтой гэмтэж, эмнэлэгт сар гаруй гуурсаар хооллон ухаангүй хэвтжээ. Гэвч хамгийн гайхалтай нь эмч нар түүнд цоо шинэ дүр төрхийг дахин бэлэглэсэн бөгөөд шинээр эрүү, шүд гээд шаардлагатай бүхнийг суулгасан байна.

Ийнхүү түүний нүүр нь мэс заслаар харьцангуй хурдан сэргэсэн нь маш азтай хэрэг байлаа. Учир нь ихэнх өвчтөнүүд нүүр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд удаан хугацаагаар хүлээх шаардлагатай болдог. Харин хүлээлтийн явцад тэд эрэмдэг болсон нүүр царайнаасаа ичин, нийгмийн шүүмжлэл, хүмүүсийн хандлага зэргээс үүдэн сэтгэл санаагаар ихээхэн унадаг юм.

Харин азтай залуу Камерон өөрийн туулсан бүхнээ хүмүүст илэн далангүй ярьдаг бөгөөд тэрээр урьд нь байснаасаа тэс өөр хүн болсон гэдгээ ч мөн хэлдэг байна. Заримдаа амиа хорлох бүтэлгүй оролдлого нь хүмүүст амьдралыг илүү ихээр үнэлэх ухааныг өгдөг байна.


3 Даниел Вон Барген /Daniel Von Bargen/
Заримдаа алдар нэр, хөрөнгө чинээтэй хүмүүс амиа хорлох гэж оролддог нь олон хүнийг гайхашруулдаг. Даниел Вон Барген бол тэдний нэг юм. Тэрээр Холливудын телевизийн шоуны од, алдартай жүжигчин хэдий ч 2012 онд амиа хорлохоор толгой руугаа буудсан юм. Хамгийн хачирхалтай нь Вон Барген толгой руугаа буудсаны дараа өөрөө 911-т дуудлага өгсөн байна. Тэгээд ч зогсохгүй Барген түргэн тусламжийнхныг хүлээх зуураа оператортай ярих тэнхээтэй байжээ.

Барген операторай ярих үедээ өөрийгөө олон жилийн турш чихрийн шижин өвчнөөс болж шаналж, үүнээс үүдэн хэд хэдэн хуруугаа тайруулснаа хэлжээ. Тиймээс энэ бүхнээс салахыг хүсэн толгой руугаа буудсан тул тусламж хэрэгтэй байна гэж ярьсан аж. Харамсалтай нь тэр 2015 онд чихрийн шижин өвчний хүндрэлээс болж нас баржээ.


4 Дэвид Парнел / David Parnell /
Дэвид бол дээрх хүмүүсийн адил бууны сумнаас амьд үлдсэн залуу юм. Тэрээр эхнэр, долоон хүүхэдтэй бөгөөд дэлхий дахинд өөрийн амьд гарсан түүхийг ярьдаг.

Дэвид 23 жилийн турш мансууруулах бодисоос хараат байсан тул эхнэр нь түүнээс салахад хүрчээ. Энэ нь Дэвидийн хувьд дэлхийн сүйрэл мэт л санагдсан байна. Тиймээс буу авч, эрүүнийхээ доор наан, бууджээ. Дэвидийн төлөвлөснөөр бол эрүүний доороос буудсан сум, гавлын ясыг нь нэвтлэн гарч, тэр дороо үхэх ёстой байлаа. Гэтэл бодит байдал дээр сум түүний хоёр нүдний хооронд буюу, гавлын ясных нь дундуур нэвт гарсан байна.

Тухайн үед Дэвид мансууруулах бодис хэрэглэсэн байсан ч, ухаанаа алдаагүй байжээ. Энэ явдлын дараа түүний эхнэр Эми түргэн тусламж дуудаад, хоёр хэсэг болсон толгойг нь нийлүүлэн барихад Дэвид ярих чадалтай болж, хийсэн бүхэндээ харамсаж буйгаа хэлжээ.

Энэ бол Дэвидийн амиа хорлох анхны оролдлого байгаагүй ч, сүүлийнх нь болсон юм. Харин одоо Дэвид бусад хүмүүсийг өөр шиг нь алдаа бүү гаргаасай гэсэндээ мэдээллийн сайтууд, зурагт зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан, мансууруулах бодис, архины хор хөнөөл, аюулын талаар ярьж, эдгээрээс хол байхыг уриалдаг болжээ.


5 Кэти Стаблфилд / Katie Stubblefield /
Кэти найз залуудаа хаягдсанаас болж, дөнгөж 18 насандаа амиа хорлохоор завдаж нүүр рүүгээ бууджээ. Ингэснээр түүний хамар, уруул, нүд гээд нүүр нь тэр чигтээ тэсэрч, хүнд гэмтсэн байна. Хэдийгээр тэр амьд үлдэж чадсан боловч, аймшигтай дүр төрхтэй болон хоцорчээ.

Хэргийн дараа Кэти нүүр шилжүүлэн суулгах хүнд мэс засалд орсон байна. Гэсэн хэдий ч мэс заслын дараа шинэ дүр төрхөндөө дасаж, хэвийн амьдралдаа эргэн ороход ихээхэн цаг хугацаа болон хүчин чармайлт шаардсан нь мэдээж.


6 Виктор Сибсон /Victor Sibson/
Виктор Сибсоны түүх бол эдгээр амьд үлдсэн тохиолдлуудаас хамгийн эмгэнэлтэй нь юм. Тэрээр дөнгөж 21 настайдаа, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ толгойдоо буу тулган, гохыг нь даржээ. Тэр үед хажууд нь түүний найз охин байсан бөгөөд Сибсоныг зогсоохыг оролдсон байна. Гэвч Сибсон түүнийг үл харгалзан өөрийгөө буудахад сум түүний толгойг нэвтлэн гарч, найз охиных нь цээжинд тусжээ.

Цагдаагийнхан болон эмнэлгийн тусламж ирэхэд тэр хоёр шалан дээр үхлүүт байдалтай хэвтэж байжээ. Виктор толгойнхоо дээд хэсэгт сумны шарх авсан ч аврагдах боломжтой байсан бол, түүний найз охин дотоод эрхтнүүддээ хүнд гэмтэл авч, амьд үлдэх найдлагагүй болсон байж. Гэвч тэрээр сүүлчийн амьсгалаа дайчлан Виктор өөрийг нь санамсаргүй буудсаныг цагдаа нарт хэлсэн байна.

Эцэст нь Сибсон амьд гарч чадсан ч, найз охиноо үхэлд хүргэсэн хэргээр яллагджээ.


7 “Bed Bath & Beyond”
2011 онд “Bed Bath & Beyond” худалдааны төвийн гаднах машины зогсоол дээр нэгэн залуу амиа хорлохоор толгой руугаа буудсан хэрэг гарчээ. Цагдаа нар эхэндээ түүнийг өөр хүн буудсан гэж сэжиглэж байсан ч, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө буудсан болох нь тогтоогдсон байна. Залуу эмнэлэгт хүргэгдэн амьд гарч чадсан ч, яагаад олон нийтийн газар амиа хорлохоор шийдсэн нь тодорхойгүй юм.


8 Ланс Паулсон / Lance Paulson /
Ланс Паулсон гэх залуу өөрийн хуучны найз Стив Гагноныг мөнгөний асуудлаас болж бууджээ. Харин дараа нь өөрийнхөө амийг хорлохоор завдан, бууг өөр лүүгээ чиглүүлэн буудсан байна. Гэвч түүнд эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлснээр Ланс амьд үлдэж чадсан аж. Түүнийг хүн амины хэргээр 72 цагийн дотор баривчлах ёстой байсан ч, эдгэх хүртэл нь бүтэн сар хүлээсний эцэст өнгөрсөн онд баривчлан ял оноожээ.


9 Коди Марк Патрик / Cody Mark Patrick /
Америкийн иргэн Коди Марк Патрик 2008 онд Камбожид аялж явах үеэрээ өөрийгөө буудан хороох оролдлого хийжээ. Тухайн үедээ Коди мансууруулах бодис хэрэглэсэн байсан аж.

Коди Камбожид байрлаж байсан зочид буудалдаа 10 сум худалдан авч орсон бөгөөд долоог нь хий галлаж, найм дахь сумыг тархиндаа зоожээ. Азаар түүнийг Тайландын Бангкок дахь эмнэлэгт хүргэн, амь насыг нь аварсан байна.

Камбожид амиа хорлолтын тухай хууль байхгүй тул Коди ямар нэгэн ял аваагүй. Харин Нигер гэх мэт зарим улсад амиа хорлох оролдлогыг гэмт хэрэг гэж үздэг.


10 Эрик Крамер / Erik Kramer /
Эрик Крамер бол АНУ-ын хөлбөмбөгийн спортын алдартай тамирчин байсан бөгөөд амиа хорлохоор оролдсон ч бүтэлгүйтсэн хүмүүсийн нэг юм. Тэрээр хүүгийнхээ үхлээс болж амиа хорлоход хүрч, эцэст нь гэрээслэл бичин үлдээгээд, толгой руугаа бууджээ. Гэвч тэр үхээгүй, амьд үлдсэн байна. Тэрээр сүүлд нь Дэвид Парнел шиг сэтгэлийн дарамт, амиа хорлолт болон итгэл найдварын талаар хүмүүст лекц уншдаг болсон байна.

Viewing all 1370 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>