Намсрай норов, Drake хоёрын уран бүтээл
Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй зурагнууд
Хоёр ”Ламборгини”-ийн эзэн тодорлоо
Энэ сарын эхээр гааль дээр хоёр “Lamborghini” буусан талаар сошиал дээр шуурч олны анхаарлыг татаад авсан. Холливүүд болон дэлхийн оддын гангараа болсон тус машиныг эзэмшигч чухам хэн болох талаар олон нийт ихэд сонирхож байсан бөгөөд “Алтайн хүдэр”-ийн босс Ч.Базараа болон түүний хамтрагч, “Алтайн хүдэр”-ийн Гүйцэтгэх захирал нарынх хэмээн таамаглаад байсан. Харин улаан, шар хоёр “Lamborghini”-ийн жинхэнэ эзэд тодорчээ. Эх сурвалжийн дурдаж буйгаар “МАК”-ийн Дэд Захирал Н.Цэлмүүн болон түүний нөхөр Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нарын хурдан хүлэг ийн Монголд заларсан ажээ. Шар өнгөтэй ”Lamborghini Aventador”-ийн үнэ $420000-оос эхэлдэг бол улаан өнгөтэй ”Lamborghini Huracan” $320000-оос эхэлдэг байна.
Гэрлэх санал тавихаар зүрхэн хэлбэрт зул асаагаад зочид буудал ШАТААЖЭЭ
The Shanghaiist –д мэдээлснээр Хятадын Жезян мужийн Хучжоу хотын Жан гэдэг залуу танилцсаны нэг жилийн ойгоо тэмдэглэхээр Шанхайд ирж зочид буудалд буугаад найз бүсгүйгээ урьжээ. Залуу энэ ойгоор бүсгүйдээ гэрлэх санал тавихаар төлөвлөсөн байжээ. Ингээд долоон давхарын өрөөндөө зул зүрхэн хэлбэртэй байрлуулан асаагаад найз бүсгүйгээ угтахаар доошоо буусан байна. Зочид буудлын үүдэнд хүлээн зогсож байтал гэнэт долоон давхраас хар утаа суунаглаж гарчээ.
Тодруулан харахад өрөөнөөс гал утаа гарч асаж байсан байна. Гал командынхан хурдан ирж өрөөнд гарсан галыг унтрааж дээд давхарт хашигдсан хүмүүсийг аврах шатаар буулгажээ.
Романтик залуугийн өрөө бүхэлдээ шатжээ. Галын дүгнэлтээр зүрхэн хэлбэрт зулын гал хивсэнд авалцаж гал гарчээ. Зочид буудалд нийтдээ 250 мянган юаны хохирол учирч түүнийг Жан төлөх шийдвэр гарсан тул гэрлэхээ түр хойшлуулжээ.
Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямын хөгжилтэй тайлбаруудаас…
-Лам хуврагыг би шүтэхгүй ээ
Лампард Роналдогоо шүтнэ
-За энэ цэнгэлдэхийг нисдэг таваг гэж гадаадад байдаг юмыг дууриалгаж хийсэн юм байна. Манайд ямар тэр таваг нь байх биш.
-”Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсым байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барсэлоны бэр болсон чинь Реал Мадридынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Тэгээд оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм бишүү”
-Болдог бол Роналдогийнхаа үсийг нь хусаад хуучны Роналдо болгоод тавьчимаар байх юм даа.
-…Энэ Шева чинь намайг зөндөө гомдоосон. Шевад ерөөсөө дургүй. Гэхдээ танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж өөр юмнуудтай тоглохоор Шеваг дэмжихгүй байхын аргагүй ээ…
-Энэ САФ ингээл тоглолтын турш утсаар туслахтайгаа ярьчих юм. Яасан ч дуусдаггүй нэгж юм. Гэхдээ эднүүд баахан л нэгжтэй байдаг байлгүй дээ. Ямар мань мэт байгаа биш
-Гитлер байсан бол одоо энэ Германы хэдэн тоглогч хожигдвол амьд үлдэхгүй дээ, немцүүд бол тэгэж л тоглодог байсан
-Чоно турж үхсэн газар луу бөмбөг хаялаа
-За наад асуултанд хариулъя. ЗА ЁСТОЙ ЧӨТГӨР БҮҮ МЭДЭЭ…
-Манай Терри нийтийн эзэмшлийн цөөрөм рүү уургаа шиддэг тэгсэн Брижийн загас орсон.
-Энэ хүүхнүүдтэй орооцолддог ажлыг бол Терри, Рүүни гээл англичууд тэргүүлдэг, өөрөөр хэлбэл Европын аварагууд нь бол Англичууд, тэгээл араас нь Францууд ордог. Рибери гэх мэт олон нөхдүүд байгаа.
- Энэ Балотоли хэнээс ч айхгүй ээ.. ЖМ нэг дарах гээд чадаагүй. Арга байж уу багад нь мэс засал хийгээд айх ичих булчирхайг нь аваад хаяцан.
-МЭССИ гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо.
-За энэ Гетцэ гэдэг залуу бол дортмундын мотор юм байгаан, харин энэ хүн бол багийн гол удирдагч машинаар бол кроп нэр нь хүртэл клоп…
-За Рональдо бөмбөгийг авлаа, хуурлаа, утас дуугарлаа эхнэр байна авахгүй ээ, Рональдо ГООЛ…
-Энэ Дрогбаг харахаар хүн биш хулан тахийн азарга л санаанд ороод байдаг юм…
-Бөмбөг штангнаас пирээтгний 1000 хуваасны нэгтэй тэнцэх зайтай зөрлөө…
-Энэ тоглолт хэзээ ч битгий дуусаасай, ингээд л мөнхөд тоглоод байж байх юмсан, Манчестер хожоосой, Челси ч бас хожоосой
-Үүр цайтал пеналт цохиосой
-За манай Кака сугараад гараад ирлээ….цохилоо…эээ Кака минь чи юу хийчив дээ, яаж байгаан бэ чи……
-Би ээжийгээ шүтдэггүй, аавыгаа шүтдэггүй….Би Лэмпардыгаа шүтдэг, би Роналдугаа шүтдэг
-Хүн болж төрсний, амьд яваагийн утга учир чинь хөлбөмбөг үзэх юм шүү дээ….
-За Анри минь гараад ирлээ. 2 хамгаалагч бол ёстой яршиг л байна даа…
-Тээр хараад байгаарай хөлөн дээрээ ерөөсөө зогсож чаддаггүй уяа нь орсон морь шиг л байдаг даа манай Анри…
-За Алонсо шааалаааа… аан уучлаарай эрхэм хүндэт узэгчидээ…
-За энэ Жэррард чинь хаашаа билээ очиж тоглох гэж байгаад хайнга царайлаад гэртээ паспортоо мартаад Английн онгоцийг 30н минут саатуулж байсан том толгойтой нөхөрдөө
-Маню Барса 2-ын тоглолт дээр
За энэ 2 баг айдасийн даваа уруудаад зуузай холбон давхиж байгаа 2 баг байгаамдаа
-Сүрэг адуун дундаас сүргийн манлай нь би л гэсэн шиг сугараад л гараад ирж байгаагаа тэр Торрэсийг хараачээ
-Ээ Анри миндээ энэ олон жил энийг л өшиглөх гэж тоголсон юм шиг яаж байгаан болоо
-За манай Бэкхэм энэ зунаас Америкын ЛА Галакси гэдэг багт 5 жилийн хугацаанд 250 сая доллараар тоглохоор болсон. Мэдээж цаана нь эзэд нь хэдэн сая тэрбум доллар унагаах нь ойлгомжтой Сүүлийн үед Бэкхэмийг гэмтэл бэртэл байнга дагах болсон учраас багийн түшмэдүүд түүнийг нүдний цөцгий мэт хамгаалах хэрэг гарч байгаа за ер нь Намын даалгавар болж байгаа гэж хэлэхэд буруудах юм байхгүй байхаа эрхэм хүндэт үзэгчидээ.
-Сүүлийн 3 сар хөл бөмбөг тайлбарлаагүй энэ алсын зураглалаас эдгээр хөл бөмбөгчид маань танигдахаа байчихжээ уучлаарай эрхам хүндэт үзэгчидээ.
-За зүүн жигүүрээр Жо Коул гараад ирсэн, за тэр та бүхэн солгой хөлийг нь хараад байгаарай зүгээр гар шиг л хөдөлдөг хөл бөмбөгчин дөө
-За манай Бэкхэм торгуулийн цохилт цохино, за май энийг мөргөөд оруул гэж байгаа юм шиг л дамжуулалт хаядаг, сүүлийн үед Америкт очцон багийн андууддаа мөргөөд оруулахгүй бол зүгээр толгойд нь ойлгоо л билляардын шаариг буланд цохиж байгаа юм шиг гоал оруулж байгаа гэж сонссон, тэр нь ч ер нь үнэн юм шиг байгаамаа.
-”Роналдино бол хөзрөөр ярьвал тамга гэсэн үг… Энэ Лионель Месси ч гэсэн бас нэг тамга. За тэр цаана нь Деко хөзрийн ноён явж байна эрхэм хүндэт үзэгчид ээ…
-Рональдо бид 2 чинь Зүүнбаянд алба хаасан хуучны найзууд…
-Тайлбарыг хийсэн 105 дунд сургуулийн Орос хэлний багш Балжинням…
-За киногоор ярьвал найруулагч нь Рональдино байгаам.. Гол дүрийн жүжигчид нь Роналдо , Робэрто Карлос.
-Анх Стивэн Жэрардыгаа Стэвэн Гэрард гэдэг нэрээр нь оросын тайлбараас сонсжийлаа
-Миний төрсөн өдрөөр Жэрард Лампард 2 шүтээн маань Португалийн эсрэг пэналт алдаж гомдоож уйлуулж байлаа..
-Лионэль Андрэс Мэсси гэдэг залуу чинь дасгалжуулагч Фараанk Райкаардын эрх бацаан байлаа шүү дээ. Нэг тоглолтон дээр бэртчихээд нус нулимсандаа хутгалдаад гарч билээ. Одоо бол тийм бишээ, талбайд гараад л гоол хийнэ цаадах чинь
-Пүүзнээс нь газрын үнэр, подвоолкноос нь тэнгэрийн үнэр үнэртсэн агуу хөлбөмбөгчин гэж энэ дээ
-Энэ жил Манише тун азгүй байгаа. Найз бүсгүй нь салаад багын найзтай нь сууцан. Ээж нь тэмцээний өмнөхөн гараа хугалчихсан. Ер нь л азгүй байгаа. За тэр хар даа. Ус уух гээд усны сав авсан чинь ус нь дуусчихсан байна.
-Мянга есөн зуун ерэн найман оны дэлхийн аваргад аваргын төлөө тоглох гэж байсан Барзилын шигшээ багийн довтлогч Орнальдо найз охинтойгоо муудалцсан тул бие нь муудаж улмаар халуурч байтал хажуу өрөөний Орбэрто Карлос гүйж орж ирэн:-Зүгээрэ Орнальдо,бид ялна…
-Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийг Бурханч лам Пүрэвбатаар бүтээлгэнээ.
-2008 оны Олимпын нээлтийн үеэр: Гал мал нь асхаар тэгээд баярлалаа баяртайгаа шаахуу?
-Эрээн асрын өмнө зодоглож
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч
Үе тэнгийн найз нартайгаа шороон талбайд
Өвдөг тохой шалбалж явсан бид хөлбөмбөгийн фанатуудаа. Тиймээ үзэгчид ээ, фанат бидний хүсэн хүлээсэн ….
-Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн
Сэлэхийг нь биш орилохыг нь сурсан
Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ…
70 настай эмгэн ач охиндоо БАЙР бэлэглэхийн тулд банк дээрэмдэх ажиллагааг зохион байгуулжээ
“Питер решает”-д мэдээлснээр Оросын Ленинград мужийн Кириши хотод одоогоор нэрийг нь нууцалж байгаа 70 настай эмгэн ач охиныхоо хуримд байр бэлэглэхийн тулд банк дээрэмдэх хуурамч ажиллагааг зохион байгуулаад газар дээрээ баригджээ. Эмгэний ач охин нь гэрлэхэд тэрээр Санкт-Петербург хотод байр бэлэглэхээр шийджээ. Гэтэл хадгаламжинд нь ердөө 500 мянган рубль байсан нь ахиад төдий хэмжээний мөнгө дутжээ. Дутсан мөнгийгг олохын тулд хотынхоо банкийг дээрэмдэх тун ухаалаг санаа сэдсэн гэнэ. Үүний тулд банкинд теллерээр ажилладаг ганц бие эмэгтэйг 21 настай хүүгийн хамт ятгаж дөнгөжээ. Баг өмссөн хүү нь дээрэмчний дүрээр халдахад ээж нь шууд л 530 мянган рубль өгч явуулахаар төлөвлөсөн агаад оролцогчид томхон шагнал авахаар тохирчээ. Хуурамч дээрэмдэлт төлөвлөгөөний дагуу яг болсон ч залуу гэнэ алдаж банкнаас гаран гүйж явахдаа багаа тайлсанд жижигхэн хотын иргэд дор нь таньж баригдсан байна. Мөнгийг тэр дор нь банкинд буцаан өгч агуу төлөвлөгөө зохион байгуулагч эмгэн болон гүйцэтгэгч ээж хүү хоёрыг баривчилжээ.
ФОТО: “Цэргийн сургууль” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдөв
Суворовчдын цэргийн сургуулийн сонсогчдын амьдралыг харуулсан “Цэргийн сургууль” Оросын олон ангит киног үзээгүй, мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг кино нь 2006 онд үзэгчдийн хүртээл болсон даруйдаа залуу үеийнхнийг байлдан дагуулж байсан уран бүтээл юм. Тэгвэл киноны гол дүрийн баатрууд 10 гаран жилийн дараа хэрхэн өөрчлөгдснийг харцгаая.
Максим Макаров-Александр Головин, 29 настай
Александр Головин нь жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн киноны гол дүрүүдэд тоглосон.
Илья Синицын — Борис Корчевников, 36 настай
Оросын жүжигчин, сэтгүүлч, телевизийн хөтлөгч. Тэрбээр телевизийн сэтгүүлчээр илүү амжилтад хүрсэн. Одоо “Россия-1” телевизэд шууд эфирийн ток шоуны хөтлөгч хийж байна.
Степан Перепечко — Павел Бессонов, 27 настай
Павел Бессонов “Эралаш” хүүхдийн олон ангит кинонд тоглосноор жүжигчний гараагаа эхэлсэн. Тэрээр жүжигчин болон кино найруулагчаар ажиллаж байна.
Алексей Сырников – Кирилл Емельянов, 27 настай
Кирилл Емельянов “Цэргийн сургууль” олон ангит кинонд тоглосныхоо дараа орчин үеийн дуурийн сургуулийн жүжигчин болсон.Театрт тоглохын хажуугаар кинонд тоглодог.
Кирилл Соболев — Артем Терехов, 32 настай
Цэргийн сургууль олон ангит кинонд тоглосныхоо дараа хэд хэдэн кинонд дүр бүтээсэн боловч хожим жүжигчний ажлаа орхисон.
Илья Сухомлин — Аристарх Венес, 29 настай
Үргэлж сэтгүүлчдийн анхаарлын төвд байдаг тэрээр жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байгаа. Өдгөө хэд хэдэн олон ангит кинонд дүр бүтээгээд байна.
Александр Трофимов- Артур Сопельник, 27 настай
Цэргийн сургууль киноны дараа олон кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн. Тэрээр жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байна.
Андрей Леваков – Иван Добронравов, 29 настай
Түүний жүжигчний карьер нь нилээд амжилттай яваа бөгөөд аав ах хоёр нь мөн жүжигчин мэргэжилтэй.
ДИСНЕЙН ШИДЭТ ҮЛГЭРҮҮДИЙН АЙМШИГТ ТҮҮХ
Сүүлийн 80 гаруй жилийн турш Уолт Дисней компани үе үеийн хүүхэд багачуудын хайртай дүрүүдийг бүтээж, дэлгэцнээ амилуулан, аз жаргалтай шидэт үлгэрийн ертөнцийг бий болгосоор ирсэн билээ. Үзэсгэлэнт гүнж, мөрөөдлийн сайхан ханхүү, аз жаргалтай төгсгөлтэй эдгээр хүүхэлдэйн кинонууд бүгд ямар нэг зохиол, үлгэрээс санаа авсан байдаг. Гэвч эдгээр үлгэр, зохиолууд үнэн хэрэг дээрээ хүчин, каннибализм, тамлалт, үхэл гээд аймшигтай зүйлсээр дүүрэн байдгийг та мэдэх үү?
Диснейн кино зохиолчид эдгээрийг өөрчлөн олон нийт хүлээн авч, шимтэн үзэхэд тохирохуйц болгосон байдаг. Сэдэвлэсэн үлгэр домгуудаасаа тэс өөр болсон хүүхэлдэйн кинонуудаас нэрлэвэл Мулан (1998), Алладин (1992), Tangled (2010), Frozen (2013), Бэмби (1942), тэр бүү хэл Араатны хаан арслан (1994) гээд бараг бүгдийг нь жагсаах болно. Та энэ жагсаалтанд буй сэтгэлд хоногшсон10 хүүхэлдэйн киног бодит түүхээр нь бичсэн бол ямар аймшигтай болох байсныг хараад гайхах байх.
Пиноккио

Зохиолд: Пиноккио хөөрхий хүрэлзгэнийг алдаг; Шидэт дагина нь үнэн хэрэг дээрээ ярьдаг үхдэл; Пиноккио үхдэг.
Жепетто мужааны тайрдсаар хийсэн модон хүүхэлдэй Пиноккио хэт дүрсгүйгээсээ болж үхдэг байна. Өөрийг нь хийсэн Жепеттог үргэлж шоглодог сахилгагүй хүүхэлдэй гэрээсээ зугтана. Жепетто түүний араас хөөх боловч цагдаа нарт баривчлагддаг. Үүний дараа Пиноккио хөгшин мужааны гэрт эргэн ирээд 100 настай хөгшин хүрэлзгэнэтэй уулздаг. Хүрэлзгэнэ түүнийг сахилгагүйтээд байвал илжиг болон хувирна шүү гэж сануулахад уурласан Пиноккио хүрэлзгэнэ рүү алх шидэн, няцалж алдаг байна.
Үлгэр цааш Пиноккио галд шатах дөхсөнөөр үргэлжилдэг. Дараа нь өөрийг нь хорлох гэсэн хорон санаат муурын саврыг тас хазан зугтах агаад эцэст нь цэнхэр үстэй үзэсгэлэнт дагинатай уулздаг байна. Дагина өөрийгөө үхсэн хүн бөгөөд цогцсыг нь хүмүүс олж авахыг нь хүлээж байгаа гэдгээ түүнд хэлдэг. Савраа тас хазуулсан муур өшөөгөө авах гэж найз үнэгнийхээ хамт Пиноккиог мөшгөн барьж аваад, дүүжлэн алдаг. Үлгэр анх ингэж төгсөж байжээ.
Гэвч зохиолын төгсгөл редакторт таалагдаагүй тул төгсгөлийг нь өөрчилсөн байна. Пиноккиог алуулахын өмнө өнөөх үзэсгэлэнт дагина гарч ирэн амийг нь аварсанаар хоёул хамт амьдардаг. Гэвч Пиноккио дахин сахилгагүйтэж эхэлсэнээр илжиг болон хувирдаг аж. Илжиг болсон модон хүүхэлдэйг циркт зарна. Харин тэнд нэгэн хөгжимчин түүнийг алж, арьсаар нь бөмбөр хийхийг хүснэ. Ингээд хөгжимчин хөөрхий илжигний хүзүүнээс бул чулуу уян, далай руу шиддэг. Пиноккио живэхэд загас махыг нь идэж дуусгах ба зөвхөн модон араг яс нь үлдэх аж. Эндээсээ сэлэн зугтаж байгаад аварга загасны хоол болдно. Аварга загасны гэдсэн дотор харин Жепетто өвгөн амьд загасаар хооллон амьдарч байдаг. Ийнхүү эргэн учирсан хоёр аварга загасны гэдэснээс зугтан гэртээ ирдэг аж. Энэ бүх адал явдлаас ухаарч томоожсон Пиноккио Жепетто эцгээ асарч, сайн хүү болдог. Үүнийхээ ачаар Пиноккио амьд хүү болон хувирдаг байна.
Үнсгэлжин

Зохиолд: Үнсгэлжин хойд эхээ алж, Хойд эгч нар нь сохордог.
Үнэндээ Үнсгэлжингийн түүх дэлхий даяар олон мянган хувилбартай ардын аман зохиол юм.
Тэдний нэг хувилбар болох Ах дүү Гриммийн үлгэрт бичсэнээр эзэн хааны үдэшлэгээс зугтах гэсэн Үнсгэлжинг үлдээхийн тулд ханхүү шалан дээр давирхай асгадаг. Гэвч энэ арга нь бүтэлгүйтэж, үзэсгэлэнт бүсгүйн өрөөсөн болор шаахай л наалдан үлддэг байна. (“Үнсгэлжингийн болор шаахай төгс таардаг байсан юм бол яагаад хөлөөс нь мултарсан юм бэ?” гэдэг асуултын хариу энэ билээ.) Үнсгэлжингийн хойд эгч нар үнэндээ үзэсгэлэнтэй боловч зүрх сэтгэл нь хар бараан, хорон муу санаатай байв. Тэд хоёулаа ханхүүг хууран гэрлэх гэж оролддог. Ханхүү шаахайн эзнийг хаант улсаасаа хайж байгааг дуулсан хоёр бүсгүйн нэг нь хөлийнхөө эрхий хурууг, нөгөө нь өсгийгөө огтлон хаяж, болор шаахайд хөлөө багтаах гэж оролддог. Гэвч Үнсгэлжингийн үнэнч найзууд болох шувууд тэдний заль мэхийг мэдэн, цус нэвчсэн оймсыг нь ханхүүд зааж өгдөг билээ. Үнсгэлжинг зовоосон, ханхүүг хуурах гэж оролдсон зэрэг бүх нүглийнх нь төлөө хоёр эгчийнх нь нүдийг шувуу тоншин сохолдог. Ах дүү Гриммийн жинхэнэ үлгэрээр (1812 онд бичсэн) нь хийсэн бол ийм л зүйл болох байж.
Гэхдээ Диснейн “Үнсгэлжин” киног Гриммийн хувилбарыг үндэслэн хийгээгүй байна. Харин тэднээс хавьгүй өмнө буюу 1697 онд Шарль Перрогийн бичсэн хувилбар дээр тулгуурлан хийжээ. Энэ хувилбар хамаагүй зөөлөн ба Диснейн кинотой бараг л төстэй.
Ямартай ч дээр дурдсан хоёр хувилбарт хоёуланд нь байдаг нэг зүйл нь 1634 онд Жамбаттиста Базилийн “The Cat Cinderalla” үлгэрийн элемент юм. Энэ хувилбарт Үнсгэлжин хойд эхийнхээ харгис хэрцгий байдлын талаар сайн санаат Хүмүүжүүлэгч эмэгтэйдээ хэлдэг. Асуудлыг шийдэхийн тулд Үнсгэлжин хойт эхийнхээ хоолой дээр том модон авдарны таг унаган хүзүүг нь хугалж хороох хэрэгтэй гэж ятгадаг байна. Үүний хариуд Үнсгэлжин Хүмүүжүүлэгч эмэгтэйгээ аавтайгаа гэрлэхийг ятгах ёстой байлаа. Үнсгэлжин ч бүхнийг ёсоор болгон хойд эхээ хөнөөсний дараа Хүмүүжүүлэгч эмэгтэйн жинхэнэ төрх илэрнэ. Тэр өөрийнхөө нууж байсан үзэсгэлэн төгөлдөр долоон охиноо гарган ирэхэд эцэг нь өөрийн охин болох Үнсгэлжингээ тоохоо больдог байна. Ингээд бүгд хөөрхий охиныг ад үзэн, эцэст нь зарц болгодог (Зезолла гэдэг жинхэнэ нэрийг нь Муур Үнсгэлжин болгон хочилдог). Үүнээс хойших үйл явдал нь харин бидний мэдэх Диснейн кинотой ижилхэн өрнөдөг аж. Ямартай ч Үнсгэлжин тийм ч гэм зэмгүй, хөөрхөн охин байгаагүй гэдгийг мэдэх ямар байна?
Нойрсож буй гоо бүсгүй

Зохиолд: Гоо бүсгүй цамхагт бус ялзарч буй зуу зуун үхдэлийн дунд унтаж байдаг.
Ах дүү Гриммийн “Briar Rose” үлгэрт нэгэн шидэт эмэгтэй бяцхан охиныг 15 насныхаа төрсөн өдрөөр хуруугаа ээрүүлийн зүүнд хатган, амиа алдана хэмээн хараадаг. Өөр нэг шидтэн харин энэ хараалын хүчийг сулруулж, гүнж 100 жилийн турш унтах болно гэж шившдэг. Ингээд 15 дахь төрсөн өдрийнхөө үеэр гүнж хуруугаа зүүнд хатган, унтдаг байна. Энэ шившлэгийн хүч хаант улс даяар тархан, ханан дээр суух ялаа хүртэл гүн нойрондоо умбадаг аж. Он цагийн эрхэнд ордон даяар өргөст бут ургана. Харин нойрсож буй гоо бүсгүйг харахын төлөө алс холын газраас зуу зуун залуу эр ордныг зорих боловч өргөст бут хэт шигүү ургасан байх тул бүгд тэндээ гацаж, удаанаар тарчлан зовж үхдэг аж.
Ийнхүү 100 жилийн дараа нэгэн ханхүү ордны хажуугаар өнгөрч байхад нэгэнт хараал тайлагдсан тул өргөст бут цэцэгс болон хувирч, ханхүүд зам гарган өгдөг аж. Ханхүү үүгээр нь орж, гоо бүсгүйг олж харан уруул дээр нь үнсэхэд гүнж сэрдэг байна. Ах дүү Гримм өөрсдийн үлгэрээ өмнөх үлгэрийн нэгэн адил Жанбаттиста Базилийн үлгэрээс сэдэвлэсэн байдаг аж. Энэ хувилбарын хувьд бүх зүйлс хамаагүй аймшигтайгаар эргэдэг. Гүнжийг олсон ханхүү түүнийг сэрээхгүй агаад харин нойрсож буй бүсгүйг хүчиндээд, “ажлаа хийснийхээ дараа” нь зүгээр л яваад өгдөг. Гэснээс, ханхүү эхнэртэй байсан гэдгийг дурдах хэрэгтэй байх. Түүнээс жирэмсэн болсон гоо бүсгүй хоёр ихэр хүүхэд төрүүлдэг. Хүүхдүүдийнх нь нэг нь нойрсож буй эхийнхээ хурууг хөхөж байгаад хумсных нь доор байсан шидэт өргөсийг сорон авснаар Аурора гүнж 100 жилийн нойрноосоо сэрдэг байна. Аурора хүүхдүүдээ аван хааны ордонд очиход хаан болсон ханхүүгийн эхнэр буюу хатан уурлан тэднийг хороохыг завдана. Харин хаан өөрийн хатнаа амьдаар нь шатааж алаад Ауроратай гэрлэдэг билээ. Ийнхүү нойрсож буй гоо бүсгүй өөрийг нь хүчирхийлсэн хүнтэй гэрлэн аз жаргалтай амьдарснаар үлгэр төгсдөг. Энэ лав хүүхдэд зориулсан түүх биш.
Бяцхан лусын дагина

Зохиолд: Бяцхан лусын дагина дурлалт залуугаа хөнөөдөг
Ханс Христиан Андерсений зохиолоос сэдэвлэсэн Диснейн “Бяцхан лусын дагина” буюу Ариелийн түүх үнэндээ аймшигтай, мөн гунигтай аж. Лусын гүнж Ариель далайн шуурганаар сөнөсөн завинаас царайлаг ханхүүг аварч, түүндээ дурладаг. Гэвч үүнийг нь ханхүү мэдэхгүй. Сэтгэлээр унасан лусын дагина эмээгээсээ лусын хүмүүс 300 жил наслаад далайн хөөс болон алга болдог бол хуурай газрын хүмүүс хамаагүй богино наслах ч сүнс нь мөнхийн диваажингийн оронд очдог тухай сонсоод ийм хувь тавиланг горьдон далайн шулам дээр очдог. Шулам түүний хэлийг огтлон авч, сайхан хоолойных нь оронд түүнийг хөлтэй болгодог билээ. Энэ хоёр хөлийнхөө ачаар хэнээс ч илүү бүжиглэж чаддаг болно. Гэвч энэ хөл дээр явах нь хутганы ирэн дээр явахтай адил өвдөх аж. Шулмын шившлэгийн нэг нөхцөл нь ханхүү түүнд хайртай болж, гэрлэхгүй бол лусын дагина дараах өдөр нь үхэх ёстой байлаа.
Далайн амьдралаа ардаа орхисон лусын гүнжийг ханхүү олдог. Гоо үзэсгэлэнд нь татагдсан ханхүүд бүсгүйн бүжиглэх нь илүү таалагддаг байлаа. Лусын гүнж ч түүнд зориулан аймшигт өвдөлтийг тэсвэрлэн бүжиглэж өгдөг юм. Харамсалтай нь ханхүү түүнтэй гэрлэхийг зөвшөөрдөггүй. Ханхүү түүнд хайргүй гэдгээ хэлээд усан онгоцон дээр өөр бүсгүйтэй гэрлэдэг байна. Энэ явдлаас болж сэтгэл нь шархалсан лусын дагина үхлээ хүлээн усан онгоцон дээр зогсож байх үед түүний эгч дүүс уснаас гарч ирдэг. Дүүгээ аврахын тулд тэд ч мөн адил далайн шулам дээр очиж, урт сайхан үсээ өгсөн байдаг. Үүний хариуд ханхүүг алаад цусыг нь хөл дээрээ дуслуулбал лусын дагина эргэн загасан сүүлтэй болж, далайдаа эргэн ирэх боломжтой болох тохироо хийсэн байлаа. Гэвч шинэ эхнэрийнхээ хамт унтаж буй ханхүүг алах зүрх Ариельд байсангүй. Тэр мандах нарны анхны гэрэл тусах үед далайн хөөс болон замхран алга болдог юм.
Дээрх түүх бол Ханс Христиан Андерсений хувилбар билээ. Энэ түүхийг хүмүүс харьцангуй сайн мэднэ. Гэхдээ Андерсен хүртэл энэ түүхийг Фридрих де ла Мотт-Фукегийн “Undine” үлгэрээс санаа авсан байдгийг тэр бүр мэдэх хүн цөөн аж. Энэ үлгэрт Ундин гэдэг усны сүнс нэгэн хөлөг баатартай гэрлэснээр хүн болдог тухай гардаг. Гэвч түүний бусад сүнс ах дүүс нь маш дүрсгүй агаад гэрлэлтийг нь үргэлж бэрхшээлтэй болгодог байна. Ундин өөрийнхөө эцэг нэгт дүү Бертилдагаа ордондоо урин хамт амьдарч эхлэхэд нөхөр нь Бертилдад сэтгэл алдарч орхино. Хоёул нийлэн Ундиныг ад үзэж, маш муухай харьцдаг болоход Ундины авга ах болох усны хүчирхэг бурхан хилэгнэдэг байна. Ундин харин нөхрөө болон дүүгээ авга ахаасаа хамгаалахаар шийдэн цайзаас унаж, амиа хорлон, буцаад сүнс болон хувирдаг. Харин нөхөр нь эхнэрээ үхсэн учир Бертилдатай хуримаа хийнэ. Өмнө нь сахиустай гэрлэж байсан хүн ингэх нь хориотой гэдгийг яахан мэдэх билээ. Сүнсний хуулийн дагуу Ундин нөхрөө хөнөөх ёстой болдог. Ундинд хөнөөгдсөн нөхрийн булшнаас жижигхэн горхи урсан, далайтай нэгдсэнээр Ундин өөрийн нөхөртэйгээ дараах төрөлдөө мөнхөд хамт байх болдог аж.
Цасан гоо ба долоон одой (1937)

Зохиолд: Цасан гоо гүнж тамлуулдаг; шулам бүр ч илүү тамлуулдаг
Ах дүү Гриммийн “Цасан цагаан” үлгэрт хорон санаат Хатан анчин хөлсөлж, Цасан гоо охиныг хөнөөн уушги, элгийг нь баталгаа болгон авчрахыг даалгадаг билээ. Анчин харин оронд нь гахайн уушги, элгийг авчирч өгдөг. Түүнд итгэсэн Хатан эдгээрийг нь шуналтай гэгч нь идэж орхидог аж.
Үнэндээ Хатан үүнээс гадна гурван ч удаа хөөрхий охиныг алахыг завддаг юм. Эхний удаа Цасан гоо охины бэлхүүсэвчийг нь хэт чангалан ухаан алдуулж унагадаг. Хоёр дахь удаадаа хортой самаар үсийг нь самнан нойрсуулдаг. Одой нар гүнжийг олж, үснээс нь самыг салган авснаар охин эргэн амь ордог. Эцэст нь хортой алим өгч алдаг билээ. Одойчууд түүнийг шилэн авсанд хийсэн байсныг дэргэдүүр нь өнгөрч байсан ханхүү хараад, цогцсыг нь гэр рүүгээ авч явахаар шийдэн авсыг хөдөлгөхөд Цасан гоогийн амнаас хазсан алим унан дахин амь ордог юм. Ийнхүү тэд гэрлэх агаад хуримынхаа өдөр Хатанд гал дээр улайсгасан төмөр шаахай өмсгөн бүжиглүүлдэг. Хөл нь түлэгдсэн Хатан бүжиглэсээр байгаад эцэст нь амиа алддаг байна.
Гриммийн ах дүүс энэ зохиолоо мөн л Жамбаттиста Базилийн 1634 онд бичсэн “Залуу боол” үлгэрээс сэдэвлэсэн байна. Базилийн үлгэрт шидэт дагина бяцхан охинд 7 нас хүрээд үхэх хараал хийдэг. Долоон нас хүрэх үед ээж нь охиныхоо үсийг самнаж байтал сам тархинд нь шигдэн охин амиа алдана. Охиныг долоон давхар болор авсанд оршуулж, ордон дотроо байлгадаг. Үрээ алдсан ээж уй гашуудлаасаа болж үхэх ба нас барахынхаа өмнө охиныхоо нойрсож буй өрөөний түлхүүрийг дүүдээ өгөөд хэзээ ч бүү нээгээрэй гэж захин үлдээдэг. Гэвч дүүгийнх нь эхнэр түлхүүрийг аван, авсыг онгойлгоход үхсэн охин өссөөр үзэсгэлэнт бүсгүй болсон байгааг хардаг байна.
Нөхрөө энэ бүсгүйтэй унтахыг хүсдэг болохоор энд нуусан байна гэж хардсан эхнэр авснаас хөөрхий охиныг татан гаргахад үсэнд нь зоогдсон сам унаж, бүсгүй сэрдэг байна. Гэвч хартай эхнэр түүнийг цусандаа хутгалдтал ороолгон зодож, үсийг нь хайчилна. Үүний дараа хөөрхий охиныг боолоо болгон, өдөр бүр зодон тамлаж, үүнээс болж шүд амнаас нь үргэлж цус урсах охин түүхий мах иддэг мэт харагддаг болдог аж. Залуу бүсгүй өөрийгөө хөнөөхөөр шийдэн хутга ирлэх зуураа өөрийнхөө түүхийг хүүхэлдэйдээ ярьж өгч байгааг авга ах нь санаандгүй сонсоно. Ийнхүү эхнэрийнхээ хийсэн зүйлийг мэдсэн авга ах нь эхнэрээ хөөн зайлуулж, охиныг эмчлээд, баян хүнтэй гэрлүүлснээр үлгэр төгсдөг байна.
“Цасан гоо”-г энэ түүхээр хийсэн бол хүмүүс хэрхэн хүлээж авах байсан бол?
Геркулес

Зохиолд: Геркулес өөрийгөө шатааж алдаг
Домогт өгүүлснээр аянга, тэнгэрийн Зевс бурхан Амфитрион гэгч хүний дүрд хувилан дэлхий дээр ирж, Амфитрионы тачаангуй эхнэр Алкменыг хүчинддэг. Алкмен түүнээс хөл хүнд болно. Жинхэнэ Амфитрион мөн шөнөдөө эхнэртэйгээ энгэр зөрүүлж, мөн л хүүхэдтэй болно. (Сонирхолтой нь хоёр өөр хүнээс хоёр өөр хүүхэдтэй болох боломжтой аж!) Ихрүүдийн нэг нь Хераклес (Зевсийн хүү, бидний нэрлэж заншсанаар Геркулес) юм. Энэ нэр нь “Хера бурхны алдар” гэсэн утгатай.
Хераклес өсөж том болоод агуу дайчин болж, Мегара гэдэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэнэ. Тэдний дундаас хоёр сайхан хүүхэд төрөх ч Хера бурхан Хераклесыг увдисдан өөрөөр нь хүүхдүүдийг нь хөнөөлгөдөг. Зарим домогт Мегараг ч алуулсан гэдэг. Өөр домогт өгүүлснээр Хераклес эхнэрээ өөрийнхөө үеэл Йолауст өгсөн гэх. Йолаус харин Хераклесын амраг байсан гэж бичигдсэн байдаг аж. (Хераклес бол сексийн бэлгэ тэмдэг ба эрэгтэй, эмэгтэй олон хүнтэй унтдаг шалиг нэгэн байжээ.)
Үүнээс хойш Хераклесын дөрөв дэх эхнэр Дейанейраг центавр Нессус хүчирхийлэх гэж оролдох үед Хераклес түүнийг Гидрагийн цусаар хордуулсан сумаар харван хөнөөнө. Үхэж буй Нессус Дейанейрад хандан асгарсан цус, үрийн шингэнийг нь ашиглан хайрын бэлдмэл хийгээрэй гэж захидаг байна. Нөхрийнхөө үнэнч байдалд эргэлзэж эхэлсэн Дейанейра хайрын бэлдмэлийг Хераклесын цамцан дээр асган өмсүүлжээ. Гэвч цусанд нь байсан Гидрагийн хор Хераклесыг түлэх ба цамцаа тайлахад Хераклесын мах нь түлэгдэн алга болж, яс нь гарсан байдаг. Үүнээс айсан Дейанейра өөрийгөө дүүжлэн ална. Өвчнөө тэсвэрлэхээ больсон Хераклес оршуулгын гал бэлдүүлээд өөрөө дотор нь орон шатаж үхдэг байна. Махан бие нь үхсэн ч Хераклесын бурхан бие нь гарч ирэн, Олимп уулнаа үхэшгүй мөнхийн бурхан болон үлддэг. Тэндээ Хера бурхантай эвлэрэн, амар тайвандаа жаргажээ.
Гавар, гөлөг хоёр

Зохиолд: Үнэг, анч нохой хоёр үхдэг
Юуны өмнө 1967 онд Дэниель П.Манниксын бичсэн романд бидний хайртай Тод гаврын найз Коппер залуу биш хөгшин нохой, харин Чийф (Chief) нь залуу, сурмаг нохой хэмээн дүрслэгдсэн байдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн үнэг, нохой хоёрын дунд үзэн ядалт л байсан уу гэхээс ямар ч нөхөрлөл байгаагүй гэдгийг хэлбэл та яах вэ?
Анчны гэрт байх анч нохдын хамгийн шилдэг нь болох Копперын байр суурь Чийф хэмээх залуу, хурдан нохой ирснээр төвөгтэй болж эхэлдэг. Коппер ч сүргийн шинэ гишүүнийг үзэн ядах ба нэг удаа баавгайн ангийн үеэр Чийф эзнээ улангассан баавгайгаас хамгаалахад бүр илүү үзэн яддаг болно. Баавгай дайрах үед сүүлээ хавчин айж зогссон Копперыг үл хайхран Чийфийг магтах нь тэсэхүйеэ бэрх байв. Нэг өдөр Чийф гинжээ таслан Тод үнэгний араас мөшгөнө. Тод зугтсаар төмөр зам гатлахад Чийф галт тэргэнд мөргүүлэн үхдэг байна. Үүнд уурласан анчин Тодыг заавал хөнөөнө хэмээн андгайлж, Копперыг сургадаг. Ингэхдээ Копперыг Тодоос өөр ямар ч үнэг рүү дайрахааргүй болгодог аж.
Тод өөрөөсөө хөгшин эмэгчин үнэгтэй нийлж, хэд хэдэн гавар төрүүлдэг. Тэдний үүрийг Коппер эзэнтэйгээ олоод, хорт хийгээр гавруудыг нь хөнөөж, эмэгчин үнэгийг хавханд оруулан алдаг байна.
Тод өөр нэг эмэгчин үнэгтэй уулзан, дахин гаврууд төрүүлэх ч тэднийг анчин мөн л олон устгана. Нэг өвөл үнэгнүүдийн дунд галзуу өвчин дэгдсэнээр галзуурсан үнэгнүүд хүүхдүүд рүү дайрч эхэлдэг байна. Анчин үнэгнүүдийг алахаар хордуулсан хоол тавихад нэг хүүхэд үүнийг нь идэн үхдэг.
Хөөрхий Тод заналт анчнаас олон удаа зугтаж чаддаг ч нэг удаа Коппер түүнийг зогсолтгүй элдэн хөөснөөс болж үнэг бахардан үхдэг байна. Коппер өөрөө ч бахардаж үхэх дөхсөн байсан ч эзэн нь түүнийг асарч, амийг нь авардаг. Нэр хүндээ эргэн олсон Коппер хэсэг хугацаанд сайхан амьдрах боловч эзэн нь дахин архи ууж эхэлснээр асрамжийн газарт очих хэрэгтэй болно. Анчин эр явахынхаа өмнө буугаа аваад Копперыг буудан алдаг. Төгсөв.
Цогчин дуганы бөгтөр

Зохиолд: Квазимодо тамлуулдаг, Эсмеральда ч тамлуулдаг, эцэст нь бүгд үхдэг.
Нотре Дамын цогчин дуган буюу бидний нэрлэж заншсанаар Дарь эхийн сүмийн хамба лам Фролло кино эхлэх үед хөөрхий цыган эхээс хүүхдийг (Квазимодо) нь булаан авч, чөтгөр хэмээн зарлаж, худаг руу шидэж алахыг завддаг билээ. Гэвч Виктор Хюгогийн романд үнэндээ Фролло ламтан хөөрхий хүүг амьдаар нь шатаан алах гэж байсан дөрвөн эмэгтэйгээс авардаг юм. Ламтан хүүг Квазимодо гэж нэрлэн, авч өсгөдөг байна. Энэ явдлаас олон жилийн дараа Фролло 15 настай Эсмеральда гэх цыган охинд татагдан, галзуу шуналдаа хөтлөгдөж Квазимодогоор охиныг хулгайлуулахыг оролддог.
Гэвч Квазимодо үйлдэл дээрээ баригдан, Фибус гэдэг царайлаг цэрэгт баривчлагдана. Эсмеральда тэр даруй Фибуст дурладаг. Харин Квазимодог олон хүний нүдэн дээр тамлан, гутамшгийн тавцан дээр хаядаг байна. Царайлаг цэрэг Фибус хэдийгээр сүй тавьсан хэдий ч тун шалиг эр тул Эсмеральдатай нууцаар болзоо тогтоодог байна. Үүнийг мэдсэн Фролло хамба Фибуст мөнгө төлж, тэдний янаг амрагийн явдлыг нууцаар харахаар тохиролцоно. Болзооны үеэр хүсэл тачаалдаа автсан Эсмеральда Фибуст охин биеэ өгдөг. Гэвч сүүдэрт тэднийг харан зогссон Фролло хардсандаа Фибусын нуруунд хутга зоон алаад зугтдаг байна. Эсмеральда хүн амины хэрэгт холбогдон, эрүү шүүлтэнд орон тамлуулсаар, хийгээгүй хэргийнхээ бурууг хүлээж, дүүжлүүлэх яланд унадаг.
Квазимодо хөөрхий бүсгүйг гяндангаас аварч, Нотре дамын Цогчин дугандаа авчирдаг. Энд хамба лам Эсмеральдаг хүчирхийлэх гэж оролдох ба үүнд нь Квазимодо саад болдог билээ. Эсмеральдаг өөрийг нь хайрлах юм бол амийг нь хэлтрүүлнэ гэсэн Фроллогийн заналхийлэлд татгалзахад Фролло лам цыган охиныг цэргүүдэд барьж өгдөг аж. Цаазын тавцан дээр дүүжлүүлж байхдаа амь тэмцэн сарваганах бүсгүйг хараад Фролло галзуу мэт инээж байхад нь Квазимодо түүнийг сүмийн дээрээс түлхэн унагадаг.
Цаазын ялтнуудын цогцос булсан газар руу Квазимодо мөлхөн орж, Эсмеральдагийн цогцосыг тэвэрсэн чигтээ үхдэг байна. Олон жилийн дараа энэ газраас үгээгүй үзлийн бөгтөр араг яс, өө сэвгүй залуу бүсгүйн ясыг мөнхөд тэвэрсэн байдалтайгаар олддог билээ.
Покахонтас

Зохиолд: Покахонтасыг хулгайлж, хүчирхийлээд хороодог.
Зоригт индиан бүсгүй Покахонтасын түүх үнэндээ Виржиниягийн колоничлолын үеэр англичуудын үйлдсэн бусармаг хэргийг гуйвуулан цайруулсан худал түүх юм. Үзэсгэлэнт бүсгүйн талаар Дисней студийн хийсэн хоёр кинонд Покахонтас Америк тивийн уугуул индианчууд болон Англи орны дунд дипломат харилцаа үүсгэсэн гавьяатай нэгэн гэж дүрслэгдсэн байдаг. Бодит түүхэндээ ахмад Смит Поухатан омогтой холбоо тогтоох үед Покахонтас ердөө 10 настай охин байсан аж. Смитийг индианчууд олзолсон нь үнэн ч Смитэд гэм хор учруулаагүй, харин ч эелдэг сайхан хандаж байсан гэдэг. Үүнээс хойш олон жилийн дараа Покахонтасын нэр Англи даяар алдартай болж эхлэхэд индианчуудад цаазлуулах гэж байх үед нь энэ охин амийг нь аварсан гэсэн түүхийг Смит өөрөө зохиосон аж.
Покахонтасыг 17 нас хүрэх үед англичууд түүнийг олзлон, барьцааны хүн болгожээ. Түүний нөхөр Кокумыг алж, хөөрхий охиныг удаа дараа хүчирхийлж, эцэст нь жирэмслүүлсэн байдаг. Тэд үтэр түргэн Покахонтасыг хүчээр Христэд элсүүлэн, Ребекка нэртэй болгон баптизм хүртээж, Жон Рольфе гэгч Английн тамхины худалдаачинтай гэрлүүлэн, гэдсэнд нь буй хүүхдийг нь хууль ёсных мэт харагдуулахаар далдалсан байлаа. 1615 онд Рольфе Англи руу явахдаа Покахонтасыг дагуулан явсан ба бариу бэлхүүсэвч зүүлгэн “Виржиниягийн номхорсон зэрлэг” хэмээн олон нийтэд харуулдаг байсан гэдэг.
Англид хоёр жил амьдраад Рольфе Виржиния руу буцах үед Покахонтас оройн хоолны дараа маш ихээр бөөлжиж эхэлсэн аж. Тэр Темза мөрнөөс ч гараагүй байхдаа маш ихэд зовж, тарчлан үхсэн билээ. Түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг байдгийн дунд сүрьеэ, уушигны хатгалгаа, салхин цэцэг өвчин гэдэг түүх зонхилдог байна. Харин “Покахонтасын үнэн түүх” болон “Түүний нөгөө тал” зэрэг номонд бичсэнээр Покахонтас Англид байх хугацаандаа эзэн хаант улс уугуул иргэдийг хөнөөн газар нутгийг нь булаан авах гэж байгаа гэсэн төлөвлөгөөг нь мэдсэн тул нутагтаа очоод индианчуудад энэ талаар мэдэгдэх эрсдэлээс сэргийлэн хордуулж алсан аж. Индиан бүсгүй таалал төгсөхдөө ердөө 22 настай байсан гэдэг.
Үзэсгэлэнт охин, араатан хоёр (1991)

Зохиолд: Гастон гэж байхгүй; Аав нь зохион бүтээгч биш.
Ухаалаг, үзэсгэлэнтэй Белле охин Диснейн хамгийн алдартай гүнжийн нэг. Франц гаралтай зохиолч Жанна Мари Лепренс де Бомоны 1740 онд туурвисан “Үзэсгэлэнт охин, араатан хоёр” зохиол дээр мангасын дүрд орсон ханхүүгийн түүх арай өөр байхаас гадна амилсан цаг, лаа, данх гардаггүй.
Үлгэрт бичсэнээр нэгэн худалдаачин алс хол явдаг. Гурван хүү, гурван охинтой тэрээр хүүхдүүдээсээ ямар бэлэг авмаар байгааг асуухад хөвгүүд нь зэр зэвсэг, аргамаг хүлэг, харин хоёр том охин нь үнэт эдлэл, сайхан даашинз гуйна. Харин бага охин нь ердөө ганцхан сарнай авахыг хүсдэг юм. Тэр нутагт сарнай байдаггүй тул охин үүнийг гуйсан хэрэг. Гэртээ харих замдаа худалдаачин нэгэн үзэсгэлэнт цэцэрлэгт орох агаад тэндээсээ нэгэн сарнай цэцэг таслан авдаг. Гэвч уг цэцэрлэгийн эзэн нь Мангас байх ба хулгай хийхээр завдсан худалдаачныг амь насныхаа оронд нэг охиноо авчирч өгөхийг тушаадаг байна. Энэ талаар хүүхдүүддээ хэлэхэд үзэсгэлэнт охин саналаараа явахаар шийддэг юм.
Үзэсгэлэнт охинд дурласан мангас түүнийг алж чаддаггүй. Мангас гурван сарын турш өдөр бүр охиныг өөртэй нь гэрлээч гэж гуйх боловч бүсгүй түүний дотоод сэтгэлийг нь мэдэхгүй тул саналыг хүлээж авахгүй байлаа. Эцэст нь мангас охиныг заавал буцаж ирэх нөхцөлтэйгээр гэртээ харихыг зөвшөөрдөг. Гэртээ очиход атаархуу эгч нар нь түүнийг ятгасаар буцах ёстой өдрөөс нь олон хоногоор саатуулж орхидог байна. Үүний дараа охин мангасын ордон руу эргэн очих үед мангас үхлийн ирмэг дээр хэвтэж байдаг. Гэхдээ энэ нь хорон санаат Гастоны хийсэн ажил биш. Үнэндээ энэ үлгэрт Гастон гэдэг дүр огт байхгүй билээ.
Хайртай бүсгүйгээ явснаас болж санаж бэтгэрсэн мангас хугацаа хэтэрсэн хоногуудад огт хоол идээгүй байх ба үүнээсээ болж үхэх гэж байдаг юм. Мангасын дотор зүрх сэтгэл буйг нь олж харсан Белле түүнтэй гэрлэхийг зөвшөөрч, аз жаргалтай амьдрах болсноор үлгэр төгсөнө. (Өөр хувилбарт өлсөж үхэх гэж байсан мангас уурандаа хөөрхий охиныг идчихдэг гэх нь ч бий.)
КРИШТИАНУ РОНАЛДУГИЙН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ ОЛНЫГ АЛМАЙРУУЛАВ
Хөлбөмбөг сонирхогчдын шүтээн болсон нэгэн бол Криштиану Роналду. Түүний талаар гайхалтай олон баримт бий. Хүмүүнлэгийн үйлсэд үргэлж оролцож бяцхан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах дуртай тэрбээр бусдын тусыг мартдаггүй нэгэн ажээ.
Өөрийг нь энэхүү өндөрлөгт хүрэхэд гүүр болж өгсөн найзынхаа талаар ийнхүү бичжээ: “Тийм ээ, би агуу хөлбөмбөгчин мөн. Гэхдээ энэ бол миний найз Албертогийн ач тус юм” гэсэн байна.
Хүмүүс гайхшран хараад: -Ноён Фантроу гэж хэн бэ? гэхэд Роналду: “Бид идэрчүүдийн багт хамтдаа тоглож байсан, Лисбоны дасгалжуулагчид шинэ тамирчин элсүүлэхээр ирсэн юм, тэд хамгийн их гоол оруулсан довтлогчийг спортын академид элсүүлнэ гэв. Тэр өдөр бид 3-0-оор хожсон. Би эхний гоолыг оруулж, дараа нь Альберто 2 дахь гоолыг оруулсан. Дараа нь 3 дахь гоол хүн бүрийг алмайруулсан.
Альберто жигүүрээс эхэлж, хамгаалагчтай нүүр тулж, хаалгачыг хуураад хоосон хаалга руу бөмбөг өшиглөх л үлдсэн байв. Тэр хооронд би түүний зүгт гүйж байв. Альберто бөмбөгөө хоосон хаалга руу өшиглөж гоол хийхийн оронд бөмбөгийг над руу дамжуулж би гоол хийв. Ингэж би Лисбоны Спортын Академид орсон юм. Тоглолтын дараа би түүнээс, “Яагаад ингэсэн юм бэ?” гэхэд тэр “Чамайг надаас илүү сайн гэдгийг би мэднэ” гэж хариулсан юм.
Сэтгүүлчид энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч Алберто Фантрауг олж уулзаад, Ronaldo-ийн хэлсэн үнэн эсэхийг асуухад тэр “тийм” гэж хариулжээ. Түүний хөлбөмбөгийн карьер энэ тэмцээний дараа дуусч, тэр цагаас хойш тэр ажилгүй хэвээр байна. Сэтгүүлчид түүний тансаг байшин, Мерседес машиныг хараад Альбертогоос ажилгүй хүн яаж ийм байшин, машинтай байж, тансаг сайхан амьдарч байгааг асуухад, “энэ бол Роналдугийн бэлэг” гэж хариулжээ.
С.Төгсийн экс нөхрийг дуучин Rain-тэй адилтгав
Загвар өмсөгч С.Төгсийн экс нөхөр болох Н.Эрдэнэцогт “Man Of The World 2018″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ажээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайхан залуусаас эрхгүй ялгарч буй тэрээр олны хараанд ихэд өртөөд байгаа гэнэ. Түүнийг Өмнөд Солонгосын дуучин Rain-тэй тун ч адилхан хэмээн тэмцээн зохион байгуулагч болон оролцогчид ярилцах болсон аж. Солонгос хэлээр чамгүй сайн ярьчихдаг тэрээр “Хаа ч очсон энэ нэг ах хүүгийн нэг заавал дагах юм” хэмээсэн байх нь энэхүү яриа үнэний ортой болохыг баталж байх шиг. Ямартай ч тэрээр тус тэмцээнд түрүүлэх магадлалтай оролцогчдын тоонд зүй ёсоор бичигдэж эхэлсэн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn
Та порно оддыг ямар хүнтэй суух бол гэж бодож байсан уу?
Порно киноны жүжигчин байна гэдэг тийм ч хялбар зүйл биш гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз ээ. Бүр цаашлаад порно одын нөхөр байна гэдэг тэдний хувьд ямар санагддаг бол? Гэхдээ хамгийн зоригтой эрчүүд л энэ төрлийн ажил мэргэжилтэй бүсгүйчүүдтэй гэрлэж амьдралаа холбодог болов уу? Ингээд дэлхийн алдартай 10 порно оддын хайрт эхнэр, нөхрүүдтэй хамтдаа танилцацгаая.
1Дэнни Ди болон София Найт
Эдгээр хосууд Brazzers болон Digital Playground-д зориулан бичлэг хийдэг байна. Дэнни Ди (Danny Dee) порно жүжигчин бол, түүний эхнэр нь насанд хүрэгчдийн киноны найруулагч юм. Дэнни дэлхийн хамгийн алдартай порно одуудын нэг бөгөөд түүний тоглосон кино долоо хоногт хэд хэдэн удаа гардаг. Киноны зураг авалтын үеэр түүний гэргий камерын эсрэг талд түүнийг хүлээж зогсдог ба сэтгэл хөдлөлөө дээд зэргээр хянаж чаддаг гэнэ шүү. Учир нь түүний нөхөр зураг авалт дууссаны дараа кинонд тоглосон бүсгүйтэйгээ үлдэх биш харин хайрт гэргийгээ дагуулан гэртээ харьдаг байна. Харин тэдний өдөр тутмын амьдрал бусдаас огтхон ч ялгардаггүй гэнэ. Өдөр нь тэд ажлаа хийж, орой нь гэр орноо цэвэрлэж, оройн хоол бэлдэж, унтаж амардаг ажээ. ”Хүмүүс порно одод зөвхөн сексээр амьсгалдаг гэж ойлгодог” хэмээн София (Sophia Knight) нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан ба үүнээс гадна тэрээр “Бид дэлхийн хамгийн уйтгартай хосууд” гэж нэмж хэлсэн байдаг.

2Скай Райтер болон түүний нөхөр Билл
Тэд нэгэн хувийн кино компанид танилцсан ба эхлээд Скай (Sky Reiter) найруулагчийн туслах байсан бөгөөд дараа нь порно жүжигчин болжээ. Хосуудын сексийн амьдрал тодорхой хуваарьтай байдаг гэнэ шүү. Ажлынхаа өмнө секс хийх хориотой байдаг бөгөөд ажлаа хийснийхээ дараа тэрээр их ядардаг учир өдөр бүр секс хийх боломжгүй байдаг гэжээ. Үүнээс гадна гэр бүл, хамаатнууд, эцэг эхдээ энэ талаар хэлж болохгүй. Харин Биллийн найзууд болон ажлын хамтрагч нар нь энэ талаар мэддэг бөгөөд түүнд бүр атаархдаг гээд бод доо. Өмнө нь Билл эхнэрийнхээ зургийг ажлынхаа ширээн дээр тавьдаг байтал ажилчдынхан нэг нь түүний эхнэрийг порно жүжигчин болохыг таньсан байна. Сонирхолтой нь Билл эхнэрийнхээ тоглосон бүх киног үздэг бөгөөд өөрийн сэтгэгдлийг ч хуваалцдаг байна. Ийнхүү порно кинонд тоглох нь Биллд төдийлөн таатай байдаггүй ч эхнэр нь зөвхөн Биллтэй байх үедээ л дур тавьдаг нь Биллийг тайвшруулдаг гэнэ.

3Микайла Мендес болон түүний нөхөр Расти
Хосууд бүсгүйг өмгөөлөгчийн ажил хийж байх үед танилцсан байна. Микайлагийн (Mikayla Mendez) хувьд ганцхан зүйл л саад болдог нь тэд нэг хүүтэй бөгөөд хүүд нь ээжийнхэн ажлын талаар хэлэх боломжгүй байх явдал юм. Хосууд өдөр бүр секс хийдэг бөгөөд зураг авалтанд бэлгэвч ашигладаг тул тэд бэлгийн замын халдварт өвчинд огтхон ч санаа зовдоггүй байна.

4Аника Олбрайт болон Мик Блю
Тэд хоёулаа порно одууд бөгөөд бэлгийн амьдрал нь хангалттай сайхан байдаг гэнэ. Хосуудын хэлж байгаагаар өөрийн ажлаа тэд сексийн талд дээр хөгжих боломж хэмээн үздэг бөгөөд ажил, хувийн амьдралаа огтхон ч хольдоггүй байна.

5Сюзи Кью Жеймс болон Жесси Жеймс
Сюзи (Suzy Kew) порно жүжигчнээс гадна WhoreCast -ын хөтлөгч юм. Хосууд найзуудаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд гоонь эрийн баяр дээр тэд шууд бэлгийн харьцаанд орсон байна. Сьюзи порно жүжигчин хийхээс гадна порно жүжигчдийн эрхийг хамгаалахаар идэвхтэй ажилладаг ажээ.

6Кирстен Прайс болон Кейран Ли
Кейран Ли-гийн хувьд (Keiran Lee) эротик модель бол Кирстен (Kirsten Price) порно жүжигчнээр зогсохгүй халамжит ээж юм. Хосууд AVN Awards -ын үеэр танилцсан түүхтэй. Хэсэг хугацааны дараа Кейран автын осолд орж хүндээр бэртсэн байна. Кирстен түүнийг эмнэлэгт байхад үргэлж эргэдэг байсан бөгөөд энэ үеэр Кейран цорын ганц эмэгтэйгээ олсон гэдэгт итгэх болжээ.

7Ориана Смол болон Дэйв Наз
Ориана (Oriana Small) өмнө нь порно жүжигчин байсан бөгөөд одоо ном бичиж байгаа аж. Харин түүний нөхөр нь гэрэл зурагчингаар ажилладаг байна. Хосууд ажлын талбар дээр танилцсан бөгөөд Дэйв (Dave Naz) түүний зургийг дарж байхдаа анхны харцаар дурласан гэдэг. Хэсэг хугацааны дараа тэд болзож, дараа нь гэрлэсэн байна. Ориана одоог хүртэл порно үзэх дуртай ажээ.

8Чармейн Стар болон түүний нөхөр Кеннет Остин
Кеннет Остин (Kenneth Austen) маркетингийн менежер ба эхнэр Чармейнийгаа (Charmaine Star) Холливудын хамгийн сайхан бүсгүй гэж үздэг байна. Кеннетэд түүний эхнэрийн ажил огтхон ч таалагддаггүй боловч, тэрээр цорын ганц эмэгтэйгээ олсон тулдаа л ажлыг нь тэвчдэг гэнэ шүү.

9Азия Каррера болон Дон Леммон
Жессика Беннетт (Jessica Bennett) нь Азия Каррера (Asia Carrera) нэрээр порно ертөнцөд од болсон ба салбарынхан дундаасаа хамгийн өндөр буюу IQ — 150-тай ажээ. Хэдэн жил ажиллаад порно жүжигчин байхаа больсон тэрээр алдартай хоолны мэргэжилтэнтэй танилцаж, нэрээ өөрчилж, хоёр хүүхдийн ээж болсон. Харамсалтай нь бүсгүйн нөхөр 2006 онд зуурдаар нас барсан байна. Одоо тэрээр чөлөөт цагаараа физик болон вэб дизайны талаар судалж байгаа бөгөөд зохиол бичиж, төгөлдөр хуур дарах хоббитой гэнэ шүү.

10Жессика Дрейк болон Брэд Армстронг
Тэд хоёулаа порно жүжигчид бөгөөд Брэд (Brad Armstrong) насанд хүрэгчдийн киноны найруулагчийн ажлыг мөн хийдэг ажээ. Хоёр дахь удаагаа тэд гэрлэж байгаа ч энэ гэрлэлтэндээ тун сэтгэл хангалуун байгаа бололтой. Сонирхолтой нь Жессика (Jessica Drake) Доналд Трампын хэвлэлийн хуралд оролцож, 10 жилийн өмнө Трамп түүнийг оролдож байсан хэмээн хэлжээ. Жүжигчний хэлж байгаагаар Трамп бүсгүйд нэг шөнийн 10 мянган доллар амласан ч тэрээр татгалзсан гэнэ.

24 жилийн өмнөх эмгэнэлт явдал давтагдахаас айцгааж байна…
ДАШТ-д бөмбөг алдсан Колумбын тоглогчдын амь насанд заналхийлж эхэлжээ
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Английн багт торгуулийн цохилтоор хожигдож нутаг буцахаар болсон Колумбын шигшээ багийн зарим тоглогчдын амь нас эрсдэлд ороод байна.
Тэд Мягмар гарагт шөвгийн 16-гийн тоглолтоос хасагдсан юм. Торгуулийн цохилтыг гүйцэтгэхдээ Английн хаалганд бөмбөг хийж чадаагүй Матеус Урибе, Карлос Бакка нарын амь насанд заналхийлсэн мессэжүүд олноор ирж эхэлсэн байна.
Тэднийг Колумбид буцаж ирэхгүй байх, эсвэл алахыг уриалсан, амласан утга санаатай бичлэгүүд сошиал ертөнцөд тарж эхэлжээ.
Одоогоос яг 24 жилийн өмнө буюу 1994 оны долдугаар сарын 2-нд Колумбын шигшээ багийн тоглогч Андрес Эскобар өөрийн хаалганд гоол хийж, багаа хожигдуулсныхаа дараа нийслэл Богота хотын гудамжинд зургаан удаа буудуулж алагдсан юм.
Үүнээс 10 өдрийн өмнө ДАШТ-д АНУ-ын багтай тоглох үеэр тэр өөрийн хаалганд гоол хийсний улмаас Колумбын баг хасагдаж байжээ.
Андресийн ах Сачи Эскобар дүүд нь тохиолдсон шиг эмгэнэлт явдал бусад тоглогчдод тохиолдож магадгүйг анхааруулсан байна.
Тэр Колумбын хэвлэлд ярихдаа “Ийм зүйлийг биеэрээ үзсэн хүний хувьд би дахин хэн нэг нь битгий хохироосой гэж хүсэж байна” гээд тоглогчдыг болгоомжтой байхыг сануулжээ.
“Сошиал сүлжээнд хүмүүс тоглогчдыг сүрдүүлж, тэднийг болон гэр бүлийнхнийг нь айдаст автуулж байгааг хараад Андресын үхлээс хэн ч юу ч ойлгоогүй, энэ улсад өөрчлөлт гараагүй, муу хүмүүст хууль үйлчлэхгүй болох нь харагдаж байна” гэж тэр ярьсан байна.
Эх сурвалж: Business Insider
Ким Кардашьян Диснэйлэндыг түрээслэж авав
Хоёр дахь хүүхдээ тэсгэл алдан хүлээж байгаа Холливудын хос өөрийн Норт охины төрсөн өдрийг тэмдэглэхэд багагүй мөнгө зарлагадахаар шийдсэн билээ. Тэд хүүхдийнхээ төрсөн өдрийн баярыг амар тайван тэмдэглэж, папарацци нараас хамгаалагдахын тулд нэг сая доллар зарцуулсан юм.
Ким Кардашьян, Канье Уэст нар охиныхоо хоёр насны ойг тэмдэглэхийн тулд Диснэйлэндыг түрээслэж авсан байна. Энэ сарын 15-ны өдөр тус амралт, зугаалгын хүрээлэн рүү жаахан охины төрсөн өдөрт уригдсан хүмүүсийг л нэвтрүүлэх аж.
Солонгос охидын хамтлагийн нууц задарлаа
Солонгосын алдарт охидын хамтлагийн гишүүд бүгд л өхөөрдөм төрх, гоолиг сайхан бие, ганган дэгжин байдлаараа гайхагдсаар байдаг. Тэдний төгс байдал олны анхаарлыг татаж, яаж ингэж гоё байдаг талаар хүн бүхэн мэдэхийг хүсдэг нь гарцаагүй. Харин бидний хүслийг сонсов уу гэлтэй нэгэн үе охидын хамтлагийн гишүүн байсан бүсгүй тэдний нууцыг задалсан байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Өмнөд Солонгосын алдарт “SNSD” буюу “Girls’ Generation” охидын хамтлагийн тухай сонсож байгаагүй хүн ховор биз ээ. Тус хамтлаг нь “SM” энтертайнментийн нэр дор уран бүтээлээ туурвидаг бөгөөд нийтдээ 8 гишүүнээс бүрдэнэ. Хамтлагийн гишүүн бүр гоо сайхан төрхтэй дээр нь гоолиг сайхан биетэй байдаг.

Харин нэгэн үе “SNSD” хамтлагийн гишүүн гэгдэж явсан Стелла Ким (Stella Kim) гэх бүсгүй Солонгос охидын хамтлагийн хар бараан түүхийг сөхөж, үнэнг дэлгэсэн байна. Тэрээр өдгөө 26 настай төдийгүй 4 настай байхдаа Америк улсыг зорьж, тэндээ амьдрах болжээ. Харин ахлах сургуульд орсон цагаасаа “K pop” урсгалыг сонсох болж, үүндээ уусан шингэсэн аж.

Тэрээр зуны амралтаа тааруулан Өмнөд Солонгос улсыг зорин онгоцоор нисэж явахдаа “SM” энтертайнментийн гүйцэтгэх захиралтай тааралдаж, халуун дотно яриаг өрнүүлсэн төдийгүй Кимийг хамтлагтаа орохыг урьжээ. Охин итгэхийн аргагүй санал тавьсанд баярлаж, шалгаруулалтанд орж тэнцсэн байна. Түүнийг хамтлагт дуулж, бэлтгэлдээ орохыг зөвшөөрсөн боловч, охины эцэг эх эсэргүүцэж, Кимийг Америк руу буцаан авч явжээ.

Харин Ким хичээлдээ явахын хажуугаар аав ээжтэйгээ ярилцаж, зуны амралтаараа Солонгосд очиж, бэлтгэлээ хийж байхаар болсон юм. Тэрээр зундаа Солонгост ирж өдрийн 13 цаг бэлтгэл хийж, дуу бүжиг сурч байв. Удалгүй тэрээр коллежээ төгсөж, Солонгост бүр мөсөн ирж, жинхэнэ утгаараа дуучин болохоор шийдсэн байдаг.

Гэвч бүх зүйлс түүний санасан шиг амар хялбар байсангүй. Төрөлхийн гайхалтай авьяастай байлаа гээд, энгийн хүнээс хэд дахин илүү тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат байхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй байв. Хэрэв дуучин болохыг хүсвэл царайлаг төрх, сайхан бие галбиртай, ерөнхийдөө гадаад үзэмжийн хувьд төгс байх шаардлагатай гэж үздэг байна.

Тэрээр дасгал хөдөлгөөн, бүжгийг олон цагаар хийж, хөлс хүчээ дуслуулж ядаргаанд орох шахжээ. Харин түүнийг сургагч багш нар нь хэт тарган байна гэж үзэн турахыг шаардсан аж. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн охин хоолноос гарч, турахаар шийдсэн бөгөөд түүнийг харсан хүмүүс “Өө энэ чинь царай муутай, бүдүүн юм байна ш дээ” гэхчлэн шоолж, хэцүү байдалд оруулж байжээ.

Бүсгүй сүүлдээ бараг хоолноос гарч, 170 см өндөртэй атлаа ердөө 40 кг жинтэй болсон байв. Тэрээр ямар ч эрч хүчгүй, сул дорой болж хувирч байсан төдийгүй хоол тэжээлийн дутагдалд орж, хэд хэдэн удаа ухаан алдаж байсан юм. Харин хамтлагийн охид нь түүнийг гадуурхаж, харилцаа тааруухан байсан тул Кимд амьдрах хүсэл ч төрөхөө байсан гэдэг.

Ямартай ч хүнд хэцүү бэрх бүхнийг даван туулж, одоо л нэг дуучин боллоо гэтэл хариуцсан продакшн байгууллага нь түүний үйл хөдлөл бүрийг зааж, хүсээгүй зүйлсийг нь хийлгэж, хэлэх үгсийг нь хүртэл зааварлаж байсан юм.

Ким “Тэдний гоо сайхан төрх, ялдам инээмсэглэлийн ард айдас, зовлон, түгшүүр нуугдаж байдаг. Тэнд яг л дайны талбар шиг… Нэгнээ ялан дийлэх, давж гарах гэсэн хүсэл нь давамгайлж, нэгнээ хорлох явдал их гардаг. Үнэхээр аймшигтай ертөнц юм шүү. ” хэмээжээ.

Удалгүй тэрээр яагаад чухам ингэж зовж зүдэрч байж дуучин, алдар нэртэй болох ёстойг гайхаж, өөрөөсөө асуух болжээ. Энэ бүхнийг давж гарлаа гээд түүнд ямар ашигтай гэж? энэ мэтчилэн элдэв бодлууд Кимд төрж, эцэст нь урлагаас хөндийрөхөөр шийдсэн байна.

Энэ нь түүний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан тухай Ким дурддаг бөгөөд хэрэв өдгөө тус хамтлагт байсан бол амьдралын аз жаргал, амтыг мэдрэлгүй, яг л утсан хүүхэлдэй шиг байх байсан биз гэж боддог гэнэ.

Харин Ким шиг зоригтой шийдвэр гаргаж чадалгүй зовлон зүдгүүрийг туулж яваа зарим дуучин, жүжигчид хэт дарамттай байсаар залхаж, өөрийгөө хэн гэдгээ ч ойлгохоо байж, амиа хорлох тохиолдлууд ихээр гардаг байна. Цаг ямагт гадаад төрхөндөө анхаарч, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрээ хянаж, бусдын үгээр амьдралаа шийдвэрлэнэ гэдэг дэндүү утгагүй мэт санагдана. Үүнээс гадна шүтэн бишрэгчид нь тэднийг хором ч тайван суулгадаггүй бөгөөд хувийн амьдрал, карьерт нь хэт их нөлөө үзүүлдэг аж.

Өөрийн шийдвэртээ үнэнч байж чадсан Ким урлагаас хөндийрч суралцахаар шийдвэрлэсэн байна. Сургууль номын мөр хөөж, өөрийн оюун бодол тархиа цэнэглэх нь түүний хамгийн дуртай зүйлсийн нэг билээ.

Харин тэрээр одоогоор өөрийн блогийг ажиллуулж, олон нийтэд үзэл бодлоо танилцуулдаг байна. Мөн “Clinique” компанид олон улсын маркетинг хариуцаж ажилладаг юм.

БАРГИЛ ХООЛОЙТОЙ БАРИЛГАЧИН ЗАЛУУ ИЙМ БОЛЖЭЭ
ВЛОГ ХӨТӨЛДӨГ 10 МОНГОЛ ХОС
Сүүлийн үед олны танил гэлтгүй энгийн хүмүүс хүртэл сонирхлоороо хөгжилтэй, сонин содон влог хөтлөх болсон. Тэгвэл энэ удаа бид хайр сэтгэлээ холбосон, залууст эерэг, зөв хандлагыг өөрсдийн бичлэгээр дамжуулан хүргэж байгаа залуу хосуудыг онцолж байна. Мэдээж хайр дурлал бол мөнхийн сэдэв юм. Ингээд Монголынхоо үлгэр жишээ болсон гайхалтай хосуудтай танилцацгаая.
1. Positive Mongolians T+D=Love
Швед улсад ажиллаж амьдарч буй Түвшинбаяр, Дөлгөөн нарыг залуус андахгүй биз. Тэдний хайрын түүх хийгээд гэрэл цацруулсан, хөгжилтэй влогийг нь Youtube-ээс үзэх боломжтой. Мөн тэд амжилттай яваа залуустай ярилцаж, мэдлэг туршлагыг нь хуваалцдаг “Онлайн зөвлөмж” хийдэг бөгөөд одоогоор 60 бичлэг хүргээд байгаа юм. Бас бусад аз жаргалтай хостой онлайнаар холбогдож, “Хосын жор” хэмээх цуврал бичлэг хийдэг ба одоогоор 10 хостой ярилцсан юм. Залууст үргэлж эерэг эрч хүч өгдөг энэхүү хос удахгүй хуримаа хийх аж.
Youtube channel: https://www.youtube.com/channel/UCXr6n3L8EDVQR-_EUJc-2Nw
2. The Mongolian family
АНУ-д амьдардаг Тэмүүжин, Маралаа хоёрын бичлэг залууст маш урам зориг болдог билээ. Тэдний хөгжилтэй, өдөр тутмын амьдралынх нь сонин сайхантай танилцаад хэдийнэ хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 160 орчим бичлэгийг влогдоо байршуулсан байна. Маралаа нүүр будагч бөгөөд өөрийн гэсэн тусдаа влогтой. Хосууд маань Нара гэх бяцхан охинтой, тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа аж. Саяхан болж өнгөрсөн Эх үрсийн баяраар тэд удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг зарласан. Энэ мэт гэнэтийн бэлэг дүүрэн, хөгжилтэй бичлэгүүдийг та влогоос нь үзэх боломжтой.
Youtube channel: https://www.youtube.com/user/teku2723
3. Tsenguun & Tugs
Загвар өмсөгч С.Төгс, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Ч.Цэнгүүн нарын үерхэл өнгөрөгч онд нэлээд шуугиан дагуулсан. Тэд харилцаагаа олонд ил болгосныхоо дараа влог хөтөлж эхэлсэн ба одоогоор есөн бичлэг тавиад буй. Олны танил гайхалтай хосуудын нэг бол яах аргагүй тэд юм.
Youtube channel: https://www.youtube.com/channel/UCuiJzxM6fYS-bcl4lGIqeFA
4. TwoCellos Ochko&Enxnaran
Тайваньд суралцаж байхдаа влогоо эхлүүлсэн залуу хос саяхан “Positive Mongolians”-ийн “Хосын жор” цувралд орсон. Тэд үерхээд хоёр жил болж байгаа бөгөөд цахим орчинд маш идэвхтэй байдаг. Тэд хамтдаа “Unitel” группийн рекламд тоглосон нь интернэтэд их хандалт авсан юм. Влогоо завсарласан тэд үзүүштэй влогоо удахгүй үргэлжлүүлнэ биз ээ.
Youtube channel: https://www.youtube.com/channel/UC6nIXVqBFsJTcsjHbdAxpNA/videos
5. Jason & Jayel
“116 Dance Studio”-гийн бүжигчид болох Номин, Билгээ нарын влог танд гарцаагүй таалагдана. Тэд мөн адил “Positive Mongolians”-ийн “Хосын жор” цувралд орсон. Одоогоор ”Яг түүн шиг” шоунд ажиллаж байгаа бөгөөд өдөр тутмын, сонирхолтой бичлэгүүд оруулж байгаа нь олон хүнд хүрч буй. Сонирхуулахад, тэд залууст зориулан цамц хийж эхэлжээ.
Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=jason+jayel+vlog
6. DamisUna
Монголд гэлтгүй дэлхийд эмэгтэй DJ нар тун цөөхөн байдаг. Тэгвэл монгол DJ Una болон түүний найз залуу Dami нарын сонирхолтой влогийг танилцуулж байна. Тун ч загварлаг тэд аялах дуртай, очсон газар бүртээ дурсгалтай бичлэг хийдэг.
Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=damisuna+vlog+1+
7. Mongolian In The City
Чех улсад ажиллаж, амьдардаг Баяраа, Аги болон тэдний дөрвөн настай охин Мишээл гурвын влог үнэхээр хайр татам, хөгжилтэй. Та тэдний влогоос зөв хандлага, гэгээлэг, эерэг бүхнийг мэдрэх болно.
Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=mongolian+in+the+city
7. The Mongolian Couple
Хэрэв та аялах дуртай бол Хаагий, Золзаяа хоёрын влогоор зочлоорой. Бяцхан хүү Тэмүгэг нь дурдахгүй өнгөрч болохгүй. БНСУ-д амьдардаг залуу гэр бүл маань аяллын төлөвлөгөө, элдэв адал явдлаа дуранд буулган хүргэдэг. Тэд хүүхэдтэйгээ аялахад юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө влог удахгүй хийх аж. Мөн гадаадад суралцахыг хүссэн залуучууддаа зориулж зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилготой байгаа гэнэ.
Youtube channel: https://www.youtube.com/channel/UC6ndmvgEPf0cToVk1NbvgGA
8. Misha&Liona
Олны танил үлгэр жишээ гайхалтай хос болох дуучин Э.Мишээл, жүжигчин О.Цэнгэл нар өөрсдийн гэсэн влог хөтлөөд багагүй хугацаа өнгөрсөн. Залуу хосын наргиантай, эрч хүчээр дүүрэн бичлэгийг влогоос нь үзээрэй.
Youtube channel: https://www.youtube.com/channel/UCaQsBTRAFyF1r06yVD3PHWw
9. GalZul
Америкийн баруун эргийн томоохон хот Сан-Францискогоос влогоо цацдаг Галаа, Хонгорзул хоёр саяхан анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Бяцхан хүүгийнхээ мэндэлсэн, нандин мөчийг ч влог үзэгчидтэйгээ хуваалцсан.
Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=galzul+vlog+1
10. Azaa and Margaa
Бидний танилцуулах дараагийн хос бол Өмнөд Солонгос улсад амьдардаг Аззаяа,
Маргаа хоёр юм. Тэд хүү Гүнбилигтэйгээ өнгөрүүлж буй хөгжилтэй, дурсамжтай мөчүүдээ бичин влогдоо оруулдаг. Тэд одоогоор 12 бичлэг хуваалцаад буй.
Youtube channel: https://www.youtube.com/channel/UCkVBgfFY8HaaZqIGlF8HERw
Бэлтгэсэн: Х.Хулан
Хамгийн үнэтэй 10 зочид буудлын өрөө
Та зочид буудалд ихэнхдээ хэдэн доллар зарцуулдаг вэ? 100 юу эсвэл 80 ам.доллар уу. Хэрвээ зочид буудалд ганцхан өдөр хоносны төлбөрт та 50 мянгаас 80 мянган ам.доллар зарцуулна гэвэл ямар сонсогдож байна даа? Тухайн улсад тэрбумтнууд саятнууд хэр олон айлчилж ирдгээс шалтгаалж зочид буудлын зэрэглэл ч өндөрсдөг байна. Мэдээж зэрэглэл өндөр өрөөнд аварга том цонх, бассейн, бас гоо сайхны массажны өрөө гээд л…ийм өрөөнд ихэвчлэн 4-12 хүн орох зориулалттай бүх зүйлийг бэлтгэсэн байдаг аж. Хэрвээ 80 мянган ам.долларын өрөөнд орсон бол танд иллэг хийх гоо сайханч бас жолооч ч санал болгох юм.
10. Хонконг-Ерөнхийлөгчийн люкс зэрэглэлийн өрөө-13700 ам.доллар
Энэ бол Азийн зочид буудлын хамгийн сайхан өрөө нь. Өөрийн гэсэн кинотеатр, 2000 ам.метр талбай, бассейн, гал тогооны өрөө, унтлагын өрөө, дасгалын заал, студитай. Хэрвээ танд хувийн жолооч хэрэгтэй болбол Rolls Royce, Mercedes эсвэл Bentley сонгож болно.
9. Султаны люкс, Стамбул – 15 300 доллар
Султаны люкс өрөө. Стамбулийн хэдийгээр хамгийн гайхамшигтай өрөө нь биш ч түүхэн ач холбогдолтой юм. 1500-гаад оны үед Османы эзэн хааны захиалгаар боссон гэдэг. Харин ордонг нь 1800-гаад онд шинэчлэн барьжээ. Харин өнөөдөр энэ өрөөнд буусан зочинд зөвхөн бассейнаас бусад бүх зүйлийг зочид буудлынхан санал болгодог. Хувийн онгоц бүүр усан дээр аялах хөлөг онгоц ч хүсвэл таны мэдэлд. Өрөө рүү орж ирэнгүүт хааны ордныг санагдуулам хийц, олон өрөө, хуучны уран зураг барилгын хийц бас тавилгууд таныг угтана.
8. Хааны люкс, Дубай – 23 000 доллар
Дубай бол өндөр зэрэглэлийн бас чамгүй үнэтэй бүхнийг танд санал болгодог гэдгийг мэдээж сонсч дуулсан л байх. Энэ удаагийн жагсаалтад Burj Al Arab зочид буудлыг хааны люкс өрөө багтжээ. Энэ өрөөнд танд зориулж багадаа 10 гаруй төрлийн дэр санал болгодог. За тэгээд ор, хөшиг, душ гээд бүх юм зөвхөн ганцхан танд зориулагдсан нэг л ширхэг үйлдвэрлэгдсэн эд байдаг юм шүү. Энэ бол Дубайдаа хамгийн гайхамшигтай өрөө нь. Түүнээс гадна Burj Al Arab зочид буудал усан доорх гайхамшигтай ресторанаа танд санал болгоно. Тус рестораны зарим хоол хэдэн арван мянган ам.доллараар үнэлэгддэг юм шүү.
7. Royal Towers- Багамын арал – 25 000 доллар
Royal Towers бол Багамын арал дээр оршдог зочид буудал. Гэхдээ энэ бол дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлын нэг. Шөнийн зугаалганд дуртай зочдод гэж хэлэхэд энд жинхэнэ зугаа цэнгэлийн төв байдаг юм шүү. Та энэ зочид буудалд буувал өөрийгөө яг л хаан болсон мэт төсөөлөх болно. Зочид буудлын тагтан дээрээс та өөр хаанаас ч харж чадахгүй тийм гайхамшигтай уран зураг мэт байгалийг харах болно.
6. Ерөнхийлөгчийн люкс, Токио – 25 000 доллар
Хэрвээ та Токиогийн хамгийн өндөр цэгт гарахыг хүсч байвал Ritz Carlton зочид буудалд тавтай морилно уу. Токиогийн хамгийн өндөр энэ цэгт Ерөнхийлөгчийн люкс өрөө буюу зочид буудлын хамгийн өндөр үнэтэй өрөө нь бий. Энэ өрөөнд 16 хүн буух боломжтой.
5. Ерөнхийлөгчийн люкс, Сардини – 33 000 доллар
Сардинийн Costa Smeralda зочид буудлын Ерөнхийлөгчийн люкс өрөө нь танд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээх болно. Гурван ч унтлагын өрөөтэй энэ өрөөнөөс та хаанаас нь гайхамшигт байгаль тэнгис далайг харах боломжтой юм. Зөвхөн энэ өрөөнд зориулсан бассейн, дасгалын өрөө бас дарсны агуулахтай.
4. Hugh Hefner Sky Villa- Лас-Вегас – 35 000 доллар
Лас-Вегасын Palms’ Fantasy Tower зочид буудлын тансаг зэрэглэлийн өрөөг Хью Хефнерийн асар хэмээн нэрлэдэг. Гэхдээ энэ өрөө дээд зэрэглэлийн зочид буудлын өрөөнөөс хамаагүй үнэтэй. Хоол, үйлчлэгийн төлбөр ороогүйгээр зөвхөн өрөөний үнэ нь 35 мянган ам.доллар.
3. Хатан хааны асар- Афин – 45 000 доллар
Газрын дунда тэнгисийн хамгийн үзэсгэлэнт газар бол Афины Grand Resort Lagonissi зочид буудал. Хязгаар нь үл харагдах тэнгисийг харж нүд баясгахаас гадна дээвэр дээрх бассейндаа тухлан, ил зуухны өмнө сууж, хэзээ ч харж байгаагүй угаалгын өрөөнд тухалж, унтлагын өрөөгөө та өөрөө сонгож унтаад л… Таны гар дор хүссэн зүйл чинь байгаад л… Хааны зиндаа биш гэж үү. Тус зочид буудлынхан энэ өрөөгөө хатан хааных хэмээн нэрлэдэг нь ийм л учиртай.
2. Ерөнхийлөгчийн люкс, Канн – 52 000 доллар
Ганцхан шөнө зочид буудлын төлбөрт 50 мянган ам.доллар зарцуулна гэдэг хэрийн нэгний санаанд багтах нь юу л бол. Гэхдээ тийм баячууд бий. Канны “Grand Hyatt Martinez Hotel”-ийн Ерөнхийлөгчийн люкс өрөөг 1920 оноос эхлэн санал болгож эхэлсэн байна. Энэ өрөөний тагтан дээр бяцхан цэцэрлэгт хүрээлэн бий. Мөн зочны өрөө, кинотеатр гээд л хүссэн бүхэн чинь бий дээ.
1. Женевийн Хатан хааны пентхаус – 83 000 доллар
Женевийн President Wilson зочид буудлын энэ пентхаус хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон хамгаалалтын өндөр системтэй. Хаалга, цонх нь гадны нөлөөнөөс бүрэн хамгаалагдсан, 12 унтлагын өрөөтэй хувийн лифттэй. Номын сан, дасгалын өрөө, тоглоомын өрөөнүүд гээд л. Энэ пентхаус нь дэлхийн алдартай улстөрчид хийгээд тэрбумтны амрахад хамгийн тохиромжтой газраар тодроод байгаа аж. Эх сурвалж: www.assa.mn
“Хувьсал” Урнаа нүүрээ цутгуулжээ
Саяхан тарсан эгч, дүүсээсээ ялгаагүй дотно болсон Ганчимэг, Ганцэцэг нараа хамтлагаасаа алдсан “Хувьсал” пропакшны жүжигчин Урнаа сүүлийн үед хөдөө орон нутгаар шинэ уран бүтээлийнхээ зураг авалтанд явж байгаа. Олны танил сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг өдгөө 46 настай ч гоо үзэсгэлэнгээрээ гайхуулсаар яваа нэгэн.
“Хувьсал” продакшнаар овоглож, дэлгэцийн урлагт хүч түрж буй тэрбээр олны таашаалд нийцсэн хэд хэдэн бүтээлийг найруулж, залуу үеэ ч бэлдсээр байгаа. Тэгвэл саяхан тэр өөрийнхөө нүүрний хэвийг цутгуулж олонд “Би” хэмээн сонирхуулжээ. 46 насны нүүрний хэвээ ийн цутгуулж гаргасан нь цаанаа ямар нэг зорилготой биз ээ.
Монгол охины зураг шилдгээр шалгарчээ
National Geographic сэтгүүлийн шилдэг аяллын фото зургийн тэмцээний “Хүмүүс” төрлийн тэргүүн байранд Швейцар гаралтай зурагчин Алессандра Мениконзигийн “Цайны соёл” нэртэй бүргэдийн анчин охины зураг шалгарчээ. Эх сурвалж: www.assa.mn
“Монголын сайхан бүсгүй”-н ялагч 999 сорьцтой мөнгөн титэм хүртэнэ
Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ой ирэх онд болох гэж байна. Тэгвэл энэхүү түүхт ойг угтан “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулахаар болжээ.
Хамгийн сүүлд зохион байгуулагдсанаас хойш 11 жилийн дараа өнөө жил буюу энэ сарын30-нд “Зайсан Хилл” цогцолборт ялагчаа тодруулах гэж байна.
15 дахь удаагийн наадам нь өмнөх уралдаан болон бусад миссийн наадмаас нэг зүйлээрээ өөр. Энэ бол “Монголын сайхан бүсгүй-2018” наадмаас эхлэн “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр гаргасан явдал юм. Эмэгтэй хүний эрхэмсэг нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлтийг нийцнэ гэж зохион байгуулагчид үзжээ.
Наадам 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд алтан эрдэнийн өргөмжлөлт ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болох юм байна.
“Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү төрийн шагналт, зураач Үржнээ гуай урлажээ.